Мэдээ

З.Шинэчагтга: Тулаанд хэн ч мөнгө гаргаагүй, би зориуд ялагдсан. Э.Цэндбаатарыг…

Монголын анхны хамгийн өндөр буюу 600 сая төгрөгийн бооцоотой тулаанд МУГТ Э.Цэндбаатар, Холимог тулаанч З.Шинэчагтга нар мэргэжлийн боксын төрлөөр /2022.09.09/ өрсөлдсөн. Тамирчид нийт найман үе тулалдсан бөгөөд МУГТ Э.Цэндбаатар оноогоор илүүрхэж, ялалт байгуулсан билээ.

Олон нийтэд мэдээлснээр, тэд хоёр талаасаа тус бүр 300 сая төгрөг босгож, бооцоо тавьсан. Харин Э.Цэндбаатар ялалт байгуулснаар З.Шинэчагтгаас 300

сая төгрөг авах учиртай. Гэвч одоо хэр энэ мөнгөө аваагүй байна хэмээн хэвлэлд ярилцлага өгсөн нь анхаарал татсан билээ. Тулаанаас хойш хоёр сар гаруй хугацаа өнгөрсөн ч бооцооны мөнгөө өгч, аваагүй байгаа.

Тэгвэл өчигдөр З.Шинэчагтгын цахим орчинд бичсэн сэтгэгдэл мэдэгдлийн шинжтэй байв.

Тэрбээр “Бид хоёрын хэн хэн нь мөнгө гаргаагүй. Би зориуд хожигдож, Э.Цэндбаатар тоглоомоор ялсан. Дараа нь миний төрлөөр тулалдахад би ялах ёстой байлаа. Ийм зохиолтой тоглоомоо Э.Цэндбаатар тавилттай ярилцлага өгч балласан. Баларч явахад нь хожигдож өгч, нэр хүндийг нь сэргээсэн биш буруутан болоод дуусав” гэжээ.

Үүгээр харахад, тэдний дунд ямар тохироо байж, хэн нь эвдсэнээс үл хамааран, Монголын ард түмний өмнө жүжиг тоглосон байж мэдэхээр дүр зураг үүсэв. Хэрэв ийм бол олон нийтийн тамирчдад итгэх итгэл, үнэлэмж эрс буурах юм.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү