Мэдээ

Иргэд самрын ясаар гал түлж өвөлжиж байна

Бид яг одоо Дархан сумын 3р багын нутаг дэвсгэр дээр ирсэн байна. Бидний ард харагдаж байгаа шуудайтай их хэмжээний зүлийг хүмүүс хог гэж харж байгаа байх.

Гэхдээ энэ хог биш самрын үйлдвэрээс гарсан самрын яс юм байна. Энэ маш их хэмжээний ясыг шуудайнд хийгээд энд тавьчихдаг юм байна.

Шуудайтай самрын ясыг иргэд түлээд багагүй хугацаа өнгөрсөн гэдгийг хэлж байна.

Энэ хавийн айлуудаас тодруулахад өглөөдөө нэг хувин нүүрсээ хийгээд өдөржингөө самрын ясаа түлээд гал алдахгүй байж байдаг.

Оройдоо бас нэг хувин нүүрсээ хийгээд байж байдаг хэмээн хариулсан юм.

Иргэдийн хувьд нүүрс үнэтэй байгаагаас гадна шуудай нь жижигэрсэн гэдгийг хэлж байгаа юм. Түүнээс гадна иргэдийн худалдан авах чадвар муудаж, юмны үнэ маш их нэмэгдэж байгаагаас үүдэн нэг л уут нүүрс авч байгаа аж.

Нэг уут нүүрсээр бүхэл өдрийг давах хэцүү, гал залгуулахад хүндрэлтэй байдаг талаар учирлан хэлж байсан юм.

Нэг жижиг уут нүүрс л гэхэд 7000-8000 төгрөгний үнэтэй байгаа тул иргэд нүүрсээ авч дийлэхгүй энд овоолсон шуудай самрын яснаас зөөж, галдаа түлж, гал алдахгүй байхыг хичээж байгаа гэнэ.

Самрын яс нь тийм ч хурдан шатаад дуусчихдаггүй удаан илчтэй байдаг тул хүмүүс их хэмжээгээр хаягдал самрын ясыг нөөцөлж эхлээд байна.

Гэр хороололд амьдарч байгаа иргэдийн хувьд өдрөөс өдөрт юмны үнэ өсөөд түлээ нүүрсний үнэ нэмэгдээд хэмжээ нь багасаад байгаа учир түлээ түлшээ яах вэ гэдэг асуудал толгойны өвчин болоод байгаа.

Тиймээс ч иргэд яаж хямд төсөр аргаар дулаацаж болох вэ гэдэг бүхий л аргыг авч байна. Энэ хавьд самрын том үйлдвэр байдаг учраас самрын ясаа энд буулгаад хаячихдаг тул иргэд дулаацахын тулд самрын хаягдал ясыг түлж, аль болох гал алдахгүй байхыг хичээж амьдарч байна.

Сүүлийн үед тербум их наядаар нь улс эх орноо цөлмөн тонон дээрэмдсэн хэрэг илэрч, зарим нэг эрх мэдэлтэй улс төрд нөлөө бүхий хүмүүс холбогдож, эхнээсээ нэрс нь ил тод болж эхлээд байгаа. Тэд тербум, их наядаар нь идэж,хулгайлсан мөнгөө үрж ядан тансаглаж байхад иргэдийн амьдрал улам доройтож, бүр хаягдал самрын яс түүж, амь зогоосон нөхцөл байдалтай байна.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү