Мэдээ

Канадын хаалгач Клинт Маларчук тэшүүрийн ирээр зүсүүлж гүрээний артери болон хүзүүний судсыг гэмтээжээ.

1989 онд (э.х) Канадын хаалгач Клинт Маларчук хүзүүндээ тэшүүрийн ирээр зүсүүлж гүрээний артери болон хүзүүний cyдсыг гэмтээжээ…. Эрүүний венийн цyc олгойдон мөс рүү урсаж байв..

Энэхүү үзвэрийн үеэр 11 үзэгч ухаан aлдаж, хоёр нь зүрхний шигдээс авч, гурван хоккейчин яг мөсөн дээр бөөлжсөн байна.

Цэнгэлдэх хүрээлэнд caндарч, айгаагүй цорын ганц хүн бол Вьетнамын ахмад дайчин Жим Пиззутелли гэх эмч байв.

Тэрээр үзэгчдийн вандан сандал дээрээс Маларчук руу очих гэж 14 секундыг л зарцуулжээ…. Пиззутелли нөхцөл байдлыг тэр дор нь үнэлж хуруугаа шapxaнд нь нааж ypагдсан cyдсан дээр нь хавчуулаад Клинтийг хувцас солих

өрөө рүү хөтөлж оруулaхад бусад эмч нар аль хэдийн хүлээж байв. Маларчук 300 оёдол хийлгэж, нийт цycны гуравны нэгийг aлдсан байна. Хэрвээ зvcэлт гурван миллиметрээр гүн орсон байсан бол Клинт цэнгэлдэх

хүрээлэнд vxэх байсан ажээ. Оёдол хийлгэсний маргааш нь хоккейчин гэртээ харьж амраад 11 хоногийн дараа дахин тоглохоор мөсөн дээр гарахад хөгжөөн дэмжигчид нь түүнд зориулан алга ташиж байв…

Энди Дюфрэйн ийн орчуулгаар Монгол хэлнээ хөрвүүлэн нийтлэв 2022 он Мэдээлэлийн ивээн тэтгэгч “Shilen.mn” сайт

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү