Мэдээ

Комисс өмсдөг, муухай үнэртэй ядуу гээд хаяад явсан найз маань одоо миний доор ажилладаг

Энэ өдрийн мэнд хүргэe . Та бүхэндээ. Өөр группт энэ сайхан группийн захиаг нийтлэчихсэн байгааг анх олж уншаад мэдээд элссэн шинэ гишүүн байна.

Унших тусам группийн зорилго eрөөсөө эмэгтэй хүний хүчирхэг байдал, өөрчлөлт, гэр бүлээ аврах ухаанд суралцах л юм байна гэж ойлголоо . Үнэгүй уншиж болох гарын авлага гэмээр санагдлаа.

Юуны өмнө зүгээр л хүний амьдралд харах хандлага, ирээдүй бас юм хэзээч нэг байрандаа байдаггүйг мэдэрсэн өөрийнхөө бяцхан түүхийн бичихээр шийдсэн юм.

Эхлээд өөрийгөө товч танилцуулъя. Би 40 настай 3 хүүгийн ээж . Мөн сайхан түшигтэй нөхөртэй жижиг дунд бизнес эрхлэгч эмэгтэй. 23 жилийн өмнө 10р ангийн охин байхдаа 3 дүүгийнхээ хамт өнчирч үлдсэн юм.

Гайтай тэр өдөр ижий , аав хоёр минь жил дараалан гэнэтхэн бурхан болж хорвоо дээр 4 учраа мэдэхгүй үрс санаж сарвайх хүнгүй хоцорч байв. Хамгийн бага дүү минь

5хан настай байсан даа. Би 10 ангиа онц дүнтэй төгсөж их сургуульд орох боломжгүй байсан тул ёстой бүх л хар бор ажлыг хийж эхэлсэн дээ. 3 дүүгээ мөр бүтэн хүнд дээрэлхүүлэхгүй гэдэс хоосонгүй явуулах юмсан гэж өөрийгөө мартсан.

Би зөөгч, угаагч, оёдолчин, ачигч, цагийн багш гээдл цалин нь олдож л байвал бүгдийг хийдэг байв. Миний цалин eрдөө л 10 хоногийн хоолны матeриалаа арай ядан цуглуулж чаддаг байсан юм. 2 эрэгтэй дүү маань гэрийнхээ доор зам дээр машин угааж надад дэм болдог боллоо. Бид 4 их ч ядарсан бас их ч өлссөн. Би үнэхээр их ядрахдаа ингээд бууж өгвөл магадгүй 10 жилийн дараа энэнээс доор амьдралаар 3 дүүгээ амьдруулж эцгийн минь нэр зүгээр мартагдан манайх гэдэг айл төгсөнө шүү гэж бодож яс хавталзаж унтаж чадахгүй байснаа сайн санаж байна. Манай хашаанд 4 дугуй нь байхгүй дээр үeийн оросийн москвич машин байдаг байсаэ юм . Нэг өдөр нэлээн ганган эгч ах 2 хаалга тогшин орж ирээд хашаанд байгаа машинаа зарах уу гэв. Муу аавынхаа залуу насандаа унаж эдэлж явсан төмөр хүлгийг зарахуу яах уу гэж их бодлоо.

Эцэст нь 3 дүүгэж хараад зарсан нь дээр юм байна гэж бодоод тэр 2 эгч ахруу зарахаар боллоо гэдгээ хэлж очив. Уухайэ тас баярласан тэр 2 дорхноо ирээд ачаад аваад явав. Мөнгөө маргааш өгнө гэсэнд итгээд аз жаргалтай хоцров.

4үүлээ нэг сайн хувцаслаж авъя, бас хоол ундаа сайн авъя, нүүрс түлээгээ авъя үлдсэнийг нь мах, гурил аваад бууз хийж зарна гээдл их ч юм бодлоо. 4 дүү маань маргааш шинэ хувцаснууд авна гээд шөнөжин унталгүй догдолцгоож юу юу авахаа хоорондоо ярьж их л аз жаргалтай шөнө өнгөрөв. Өнөө эгч ах 2 байдаггүй . Бараг 14 хоног мөнгөө ч олж харсангүй. Эцэст нь мөнгөнийхөө оронд 7 гахай комиссийн бараа хувцас гутал авчирч өгөөд дүндээ дүн гэж хэлээд явж одов. Аавынхаа эдэлж хэрэглэж байсан буянг хэдэн хиртэй хувцас болгосондоо үнэхээр их гутарч билээ. Тэр 7 гахайгаа бүгдийн задлаж шилж сонгож 4 үүлээ хувцаслав. Хөөрхий манай 3 шинэ хувцастай болох мөрөөдлөө мартах ёстой болсон юм .

Би доод талын дүүтэйгээ тэр бүх комиссийн хувцасаа хар хорин, цайз, нарантуул гээдл хүн холхиж бум бужигнасан газруудаар зарж гудманд зогсож борлуулж эхлэв. Хэдий ядарч байсан ч ичэх нүүр байдаг бололтой нэг их том шил зүүгээд алчуур ороогоод хэрэндээ нүүрээ нууж зогсдог байсан юм.

Өдөрт ганцхан цамц зараад харих үeч байлаа. Тэр цамц нь 2000, 1500, 3000 төгрөг. Модны сүүдэх доор зараад хөөгднө, согтуу хөлчүүд доромжлуулна, хулгайч хүүхдүүд шүүрээд зугтаана.
Хөөрхий тэгээд өөр арга байхгүй учир зогсхоос аргагүй байлаа . Дараа сараас нь арай л учраа олж эхлэв. Комиссийн бараа өмсдөг, муухай үнэртэй гээд найз охин маань надаас зайгаа барин өөр найз охидтой болоод явсан. Надад ямарч найз байхгүй байлаа.

Хар багаасаа тоголж наадаж өссөн найз минь комиссийн гутал хувцас өмсдөг, зардаг найзаасаа ичсэн хэрэг. Дахиж найзлахгүй гэж хэлсэн дээ. Ингэж зогссоор өвөл хаяанд ирэх цагт дүү бид 2 бүх хувцасаа зарж дуусгасан байлаа. Бид комиссийн бараа буулгадаг эгчтэй танилцан улмаар цаашаа холбогдон бараа авдаг болов. Шил зүүж нүүрээ нуун барин зарж байсан би одоо бол ичихээ байгаад гудмаар нэг хашгиран, үнээ цоглог хэлж комиссын хувцасаа зардаг болсон байв. Зарсаар л . Дуусна дахин очиж авна дахин дуусна дахиад очно. 4 5 жил зарсан шүү дээ. 19 настайгаасаа комисчин болоод 25 настай юмны наад цаадахыг мэддэг болтлоо зарсан байлаа. Түүний дараа комиссын хувцаснуудаа орхихоор шийдэж би өөрөө эрээн явж цуглуулсан жоохон мөнгөөрөө бараа олж ирсэн.

Нөгөө их шуудай2 дүүрэн комиссын хувцаснаас цугласан мөнгө 1л гахай шинэ хувцас болоод вагоноос бууж байв. Үүний дараа гадаа гудманд зардаг байсан бол павиллон түрээслэж зарим нь мэдэх байх одоогийн Алтжин бөмбөгөр н суурин дээр анх байсан бөмбөгөр гээд тэнд суух болсондоо.
Овоо гайгүй хөлөө олох гэж байтал бөмбөгөр зах шатаж бүх бараагаа үнс нурам болгож байлаа. Дахиад л модоо барив. Гэхдээ удалгүй хохирол барагдуулж дахин эхлэх боломжтой болсон юм. 5 жилийн дараа хөөрхий арай дээшилсэн 2ч жижигхэн лангуу эзэмшин ажлуулж бага дүүгээ оюутан болгон төлбөрийг нь төлөхтэйгээ болсон байсан.

Сайхан ханьтайгаа танилцаж удалгүй ээж болов. 2 сар ч хүрэлгүй ажлаа хийгээдл явж байв. 3 хүүгээ төрөх бүрт дорхноо л ажилдаа ороод гүйгээд явдаг байв. Өнөөдөр өөрийн гэсэн дэлгүүртэй түүнийхээ салбартай болчихсон амарч болох хэмжээний тайвширч болох хэмжээний өндөрлөгт хүрсэн ч би ажилсаар л байна. 3 хүү минь юмны наад цаадхыг мэддэг байгаасай , бэлэнчлэх үзэлд бүү сурчаасай, хөдөлж байж сайхан амьдарч болдог гэдгийг өөрөө мэдрүүлэх гэж ажилсаар л байна. Цаашдаа ч ажилна. 3 дүү минь бүгд ээж аав болсон.

Хөөрхий муу ээж аав минь тэнгэрээс хараад өөрсдийгөө ямар олуулаа болж үржээ вэ гэдгэж хардаг байх л гэж найддаг юм. Хэрвээ тэр үeд машин авсан эгч ах хоёр хүүхдүүд гэж тохуурхалгүй зүгээрл мөнгийг нь өгчихсөн бол яах байсан бол гэж бодож үздэг юм.

Магадгүй бид 4 нэг өвлийг давах хувцастай 1 сар гэдэс дүүрэнл байх байсан байхдаа. Аз ивээж цаанаасаа ямар нэг учрал тохиолоор бидэнд боломж олгож тэр гахайтай хувцаснууд ирсэн гэж итгэдэг. Баярладаг. Чиний ирээдүйн боломж, гарц түлхүүр яг одоо чиний хажууд чамд тоогдохгүй хэвтэж байж ч магадгүй шүү гэдгийг олон олон дүү охидод хэлэх гэсэн юм. Нэг зүйл нэмээд хэлэхэд комиссын хувцас өмсдөг, муухай үнэртэй ядуу гээд хаяад явсан найз охин маань одоо миний доор надаас цалин авч ажилдаг.

Юм хэзээч байрандаа байдаггүй . Гэхдээ найзыгаа би сайн санаж хайрлаж хүндэлж хамт ажилдаг би дэмжихийг хүсдэг. Би тэгэх хэмжээний ухаан суусан тайван эмэгтэй. Яг одоо боломжоо хай хөөрхөн дүү нар минь.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү