Мэдээ

Малчин Буяндэлгэр: Манай гэрийг хүмүүс хоёр өрөө байр л гэдэг

Хөдөөний айл гэхээр л 4-5 ханатай гэртэй гэдэг төсөөлөл аль эрт үгүй болсон. Эзгүй талд дулааны асуудлаа шийдвэрлэсэн байшин барьж, эртний монгол уламжлалаа хадгалж эрээн сийлбэртэй том монгол гэр зэхсэн айлууд бий. Бидний хувьд найман ханатай хоёр монгол гэр залгаж барьсан.

Нэг нь үүдний гэр байрны айлуудаар гал тогоо л юм /инээв/ Залгаа гэртээ зочин ирвэл чөлөөтэй хүлээж авахад тухтай. Манайхыг ирсэн хүмүүс хоёр өрөө байртай юмаа л гэдэг.

Бидний хувьд хөдөө малтай болохоор хот хүрээнээс айлчин гийчин их ирдэг. Холоос ирсэн зочны тав тухыг алдагдуулахгүй байхын тулд найман ханатай гэр хоёрыг залгаж барьсан нь үүргээ гүйцэтгэж чадаж байна.

Хоёр гэрээ залгаж барьснаас хойш амьдрах орчин тав тухтай болсон. Хүн өөрийнхөө хүссэнээр амьдрах орчноо бүрдүүлэх сайхан юм.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү