Recetas

МАНДАХ СУМАНД ОЛГОГДСОН ЛИЦЕНЗИЙН АРД МОНГОЛЫН БАЯЛГИЙГ ХЯТАДУУДТАЙ НИЙЛЖ ЦӨЛМӨДӨГ МАФИ БАЙНА

Газар нутаг зарсан хэргээр Эрүүгийн хэрэгт ЯЛЛАГДАГЧААР татагдсан Кекшүзаны хамтрагч Бөнтөгийн Цэрэндорж тэнд юу хийж явна вэ?

Дорноговь аймгийн Мандах сумын малчдыг зодож , хоёр гарыг нь хүлж байгаад нүүрс ухахыг завдаж буй “Түмэн айл инвест” компанийг эсэргүүцсэн малчид аврал эрж, тойргоосоо сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханд ханджээ.Өнөөх нь тэдэнд тусалсангүй. Гэтэл уг газрыг ухах гээд байгаа компаний жинхэнэ эзэн нь УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы “ХАМТРАГЧ” байсан ажээ.

Улсын бүртгэл дээр “Түмэн айл инвест” гэх компани эздээсээ огт өөр хүмүүсийн нэр дээр байгаа. Эдгээр хүмүүс бол жинхэнэ эздүүдийн ах дүү, гүйцэтгэх захирал, хамтрагч төдий ХАЛХАВЧ нар юм. Харин жинхэнэ ЭЗЭН нь Ишбадамын Сүхбат гэгч юм. И. Сүхбат нь Дорноговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхантай нэгдмэл сонирхолтой этгээд юм. И.Сүхбат Б.Дэлгэрсайхан нар дундаа ” Монголын төмөрлөг үйлдвэрлэгчдийн холбоо ” хэмээх Төрийн бус байгууллагыг хамтран эзэмшдэг ажээ.

Зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй, олон төрлийн бизнесээр холбогдно. И.Сүхбатын төрсөн эгч Ишбадамын Нарантуяа нь АН-аас УИХ-д нэр дэвшиж, Хүүхдийн төлөө Үндэсний төвийн даргаар ажиллаж байсан билээ. И.Сүхбатын “Түмэн айл инвест” компани Мандах сумын газар нутгаас маш их хэмжээний газрыг ХАЙГУУЛЫН болон АШИГЛАЛТЫН 6 лицензээр авчээ. /Одоогоор 2 нь ашиглалтынх/.

Эдгээр лицензүүдийг “Түмэн айл инвест ” компаниасаа гадна “Их түмэн хүрд” гэх компаний нэрээр авчээ. Энэ хоёр компаний эцсийн өмчлөгч нь нэг буюу И.Сүхбат түүний хамтрагчид юм. “Их түмэн хүрд ” компани нь бүртгэл дээр Ж.Дашхорлоо гэх хүний нэр дээр байгаа ч энэ хүн бол Тавантолгойн анхны хайгуулчдын нэг. “Түмэн айл инвест” компаний хамтран эзэмшигч байж байгаад , “Их түмэн хүрд” ХХК ийн компаний эзэн болжээ.

Мандах суманд болсон малчдын тэмцлийн үеэр Кекшүзан Батбаярын хамтрагч Бөнтөгийн Цэрэндорж “Түмэн айл инвест” компанийг төлөөлөн очсон нь санамсаргүй тохиолдол биш. Кекшүзан Батбаяр, Бөнтөгийн Цэрэндорж нар Богд уулсын газар болон Монголын газар нутгийг хуурамч бичиг баримт бүрдүүлэн Хятадуудад зарахыг завдсан үйлдлээрээ Эрүүгийн хэрэгт ЯЛЛАГДАГЧаар татагдан шүүх дээр яваа. Эрүүгийн хэргийг яллагдагч Монголын газар нутгийг ухахаар хүч хавсарч явж болдог юм уу? .Өнгөрсөн өвөл Кекшүзан Батбаяр Мандах суманд гэнэт зочилсны цаад шалтгаан нь өнөөдрийн дуулан тариад байгаа НҮҮРСНИЙ ЛИЦЕНЗ байжээ.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, УИХ-ын гишүүн асан Кекшүзан Батбаяр, Цагааншонхорын Энхтайтан тэргүүтэй цөөхөн хэдэн хүмүүс л өнөөдөр Монголын баялгийг лиценз нэрээр авч Хятадуудтай хамтран цөлмөх ажлыг хийж байгаа. Мандах сумын малчид аврал эрээд очсон Их хурлын гишүүн нь тэдний тэмцээд байгаа уурхайтай нь далд холбоотойг яахан мэдэх билээ.

Гэхдээ Мандах сумын малчин ард түмэн та бүхэнд бууж өгөх эрх байхгүй. Яг та нар шиг бэлчээрээ уурхайд дээрэмдүүлсэн малчид та нарыг дэмжиж, итгэлийн нүдээр харж байна. Та нарын тэмцэл нутгаа авч үлдвэл мянга мянган малчдын зүрхэнд итгэл, сэтгэлд нь гал асааж чадна

“Малыг хээрийн чоно үлдээнэ. Харин уурхай үлдээхгүй” гэсэн малчин эмэгтэйн үг үнэн шүү.

Сэтгүүлч Б.Отгон

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү