Мэдээ

Мисс , Жүжигчин Б.Гэрэлчулуун өнөөдөр 3 дахь үрээ өлгийдөн авлаа. Халуун баяр хүргэе

Тусгай салаа киноны гол дүрээр бидэнд илүүтэй танил болсон жүжигчин Б.Гэрэлчулуун маань өнөөдөр 3 дахь үрээ өлгийдөн авлаа. Үзэсгэлэнтэй бүсгүйдээ халуун баяр хүргэж гэр бүлд нь хамгийн сайн бүхнийг хүсэн ерөөе.

2 хөөрхөн охины ээж байсан тэрээр өнөөдөр хөөрхөн хүүтэй болжээ. Тэрээр өөрийн сошиал хуудсаараа дамжуулан баяр явдалаа хуваалцлаа

Түүний дэлгэцийн уран бүтээлүүдийг дурьдвал:

2010 онд Тусгай салаа МОАУСК

2011 онд Цэлмэг тэнгэр МУСК

2011 онд Амьдрал төсөл МУСК

2016 онд Дурлал сүйтгэгч МУСК

2017 онд Эцсийн хүсэл МУСК тус тус кинонуудад гол дүр болон туслах дүрүүдийг бүтээсэн чадварлаг жүжигчин юм.

Нэг хэсэг загварын тайзнаа гялалзаж явсан бүсгүй билээ. Тэрээр 2007 оны Miss Mongolia тэмцээний тэргүүн титмийн эзэн юм. Мөн 2011 оны “Гоёл наадам”-ын шилдэг загвар өмсөгч билээ.

“Jumping fitness” хэмээх спортын төрлийг эх орондоо дэлгэрүүлсэн тэрээр тухайн үедээ Монголд багшлах эрх авсан хоёрхон хүний нэг нь байсан юм.

СУИС-ийн “Жүжигчин”-ий ангийг дүүргэсэн төдийгүй Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн “Гадаад харилцааны мэргэжилтэн”-ээр суралцаж төгсчээ.

Загвар өмсөгч , Жүжигчин , Гадаад харилцааны мэргэжилтэн , Хөтлөгч , Хувийн бизнес , сайн ээж гээд олон зүйлийг амжуулж яваа хөдөлмөрч бүсгүй билээ

Тэрээр нэгэн удаа “Ээж хүн ямар байх ёстой , өөрийн мөрддөг хэдэн дүрмээсээ хуваалцаж байсан юм. Үүнд: Мөнгийг бол хэзээ ч олж болно. Хүүхдийнхээ хүүхэд байх тэр хэсэгхэн жаахан хугацааг мэдрэхгүй харахгүй алдсанаа хожим ухаарах хамгийн муухай гэж боддог . Та охин хүүхэдтэй бол ариун цэврийг нь сахиулах тал дээр сайн анхаарч байх. Хичнээн завгүй байсан ч хүүхэдтэйгээ дор хаяж өдөрт 30 минут тоглох хэрэгтэй. Тоглоомын газар оччихоод хамт тоглохгүй утсаа маажаад суучихдаг хүмүүсийг ойлгодоггүй юм. Унаж бэртэх , мөргөх аюултай , өнцөгтэй эд зүйлсийг байлгаж болохгүй .Ер нь хоёрхон жил л гүрийчих хэрэгтэй. Би жишээ нь “Охиноо төрсөн цагаас нь хойш хүүхэдтэйгээ орон дээр биш газар унтаж байна.Ингэснээр нэг ч удаа толгой тархи доргисон асуудал үүсгэж байсангүй. Мөн ээж хүн хоолны өргөн мэдлэгтэй байх хэрэгтэй. Амттай хоолны арвин жортой байвал тэдий чинээ хүүхэд хоолонд дуршил сайтай байдаг. Хүүхдийнхээ аюулгүй байдлын төлөө зөвхөн ээж аавууд бид л санаа тавих ёстой. Бусдад даатгасан ч гэлээ хүүхдэдээ заавал цаг гаргах ёстой” хэмээх өөрийн бодлоо хуваалцаж байжээ.

“Ханьтайгаа хамт үр хүүхэд, ач, гучаараа хүрээлүүлчихээд санаа түвшин ханхайн сууж буйгаар амьдралаа дүрсэлдэг” хэмээн нэгэнтээ хэлж байсан үзэсгэлэнт , хөдөлмөрч бүсгүйдээ өнөөдөр амар энх амаржсанд нь халуун баяр хүргэж гэр бүл нь улам өнөр өтгөн болохын ерөөлийг тавъя

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү