Мэдээ

Мишээл экспо худалдааны төвийн “Food Street“-д ГАЛ ГАРЧ шатжээ

Мишээл экспо худалдааны төвийн “Food Street”-д ГАЛ ГАРЧ тухайн хэсэг шатсан харамсалтай хэрэг гарчээ.


Тодруулбал, өнөөдөр өглөөний 06.31 минут орчимд Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мишээл экспо” худалдааны төвийн “Food Street” хэсэгт томоохон хэмжээний гал гарчээ.


Одоогийн байдлаар галыг бүрэн унтарсан бөгөөд ямар шалтгаанаар гал гарсныг тогтоохоор албаны хүмүүс ажиллаж байгаа аж.


Галын шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Бид тус мэдээллийг албаны хүмүүсээс тодруулж байна. Удахгүй хүргэнэ.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү