Мэдээ

Модель Цэкүгийн шинэ найз залуу артист Shijir-тэй танилц

“Mongolia’s Next Top Model” шоу нэвтрүүлгийн ялагч болсноор карьераа эхлүүлсэн бүсгүй бол Б.Цэрэндолгор буюу Цэкү.

Өдгөө 26 настай, шүдний эмч мэргэжилтэй тэрбээр хоёр жилийн турш ганц бие бүсгүйн амьдралаар амьдарсны эцэст шинэ найз залуугаа олонд дэлгэв.

Түүний найз залуу бол
Locatune төслийн соло артист, дуучин Shijir.


Хосуудын хувьд өнгөрсөн зунаас болзож эхэлсэн бөгөөд саяхнаас хэн хэн нь албан ёсны дурлалт хосууд гэдгээ албан ёсоор зарлаад байна.
Артист Shijir-ийн хувьд 2017 оноос дуулж эхэлсэн бөгөөд Black and White, Тайван, YouBe Dance Academy зэрэг дуугаараа олонд танигдсан юм. Мөн тэрбээр 2018 онд Mongolia’s got talent шоунд оролцож байсан авьяаслаг залуу билээ.


Харин модель Цэкүгийн хувьд “Монгол Модель” агентлагт харьяалагдан загвар өмсөж байна. Тэр маш богино хугацаанд Монголын загварын ертөнцөд өөрийн гэсэн өвөрмөц, хүчирхэг дүр төрхийг бүрдүүлж, шилдэг тайзны моделиудын нэг болсон.

Түүний эрчтэй байдал “Mongolia’s Next Top Model” тэмцээний үе шат бүрт амжилт гаргахад нь тусалж, олон нийтийн сүлжээнд жинхэнэ шуугиан дэгдээж байсан билээ.
Сонирхуулахад, загвар өмсөгч бүсгүй өөрийн биеийн галбирыг хадгалахын тулд бокс, аэробик болон усан спортоор хичээллэдэг.

Тэрбээр өмнө нь “AIMAR DANCE” студиогийн бүжигчин КАЙ-тай үерхэж байсан билээ.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү