Мэдээ

Монголд ирсэн буриадууд байрны түрээсийг ДИЙЛЭХГҮЙ БАЙНА гэв

ОХУ-д цэргийн хэсэгчилсэн дайчилгаа зарласнаас үүдэн Монгол руу зугтаж ирсэн буриадууд байр хөлслөх өртөг маш өндөр байгаагаас болж гэр рүүгээ буцахаар яарч байгаа тухай Оросын infpol.ru сайт мэдээлжээ.

Хөрш орондоо байр хөлслөх гэсэн олон хүн байрны түрээсийг төлж дийлэхээргүй байгаа аж. ОХУ-ын Буриад улсын хүний эрхийн бүрэн эрхт төлөөлөгч Юлия Жамбалова хэвлэлүүдэд

“Монгол Улс руу цагаачилсан иргэд эх орондоо яаж эргэж ирэх, одоо тэднийг эх оронд нь юу хүлээж байгаа талаар асуух болсон. Тэдний буцаж байгаа шалтгаануудын нэг нь Улаанбаатар хотод байр хөлслөхөд маш үнэтэй байгаагаас болж байгаа” хэмээн ярьсан байна.

Хүний эрхийн мэргэжилтэн Юлия Жамбалова мөн “Монголд амьдрахад хэцүү байна. Тэнд байрны үнэ нэмэгдсэн” гэж онцолжээ.

Буриадын тэргүүн Алексей Цыденов саяхан тус улс хэсэгчилсэн дайчилгааны төлөвлөгөөг биелүүлсэн талаар мэдэгдсэн юм.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү