Мэдээ

Монголыг төлөөлж Гоо бүсгүйн тэмцээнд орж буй Якут бүсгүй…

Монгол Улсыг төлөөлж Дэлхийн гоо бүсгүйн тэмцээнд Якутын модель бүсгүй орж байна.

Украины дайны улмаас олон улсын тэмцээн уралдаанд оролцож чадахгүй болсон орос тамирчид иргэншлээ солин, гадаад орны нэрийн өмнөөс өрсөлддөг болоод байгаа билээ. Тэгвэл ОХУ-ын гоо бүсгүйчүүд ч миссийн тэмцээнд гадаад орныг төлөөлдөг болжээ.

Якутын модель, “Снежная краса” цомын эзэн Елена Егорова Дэлхийн гоо бүсгүйн тэмцээнд Монголын нэрийн өмнөөс оролцож байгаа аж.

Елена олон нийтийн сүлжээнд “Би “Miss Grand International” уралдаанд Монголыг төлөөлөн, оролцох боллоо. Энэ тэмцээнд оролцохыг дөрвөн жилийн өмнөөс мөрөөдөж байсан юм. Ийм боломж олгосонд баярлалаа” гэж бичжээ.

Тэмцээний танилцуулгад тэрээр “Би Оросын хойд хэсэгт, жилийн есөн сар нь өвөл байдаг газар амьдардаг. Манай аав, ээж 40 жилийн өмнө Монголоос Орост ирсэн. Тийм болохоор би уралдаанд Монгол Улсыг төлөөлж байгаа” гэж ярьсан байна.

Фото агшинг хүргэе.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү