Мэдээ

Монголын хорих ангийн эмэгтэй хүмүүжигчид шатрын тив хоорондын аварга боллоо

ив хоорондын шатрын аварга шалгаруулах хоёр дахь удаагийн цахим тэмцээнийг зохиолоо.

Тэмцээн АНУ-ын Чикаго хотын хорих байгууллагатай хамтран аравдугаар сарын 13-14-ний өдрүүдэд болсон ба Монголын эмэгтэй баг алтан медаль авчээ.

Тус тэмцээнд АНУ, БНЭУ, ХБНГУ, Норвеги, Австрали, Канад зэрэг дэлхийн 46 орны 85 багийн тамирчид өрсөлдсөн бол Монгол Улсаа төлөөлөн 415 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, 427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас эрэгтэй хоёр баг, 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас эмэгтэй нэг багийн хүмүүжигчид өрсөлдөхөд эмэгтэйчүүдийн ангилалд Монгол Улсын баг алтан медаль хүртлээ.

Эргэн сануулахад 2021 онд зохион байгуулагдсан анхдугаар тэмцээнд Монгол Улсын баг тамирчид алтан медаль хүртэж, түүхэн амжилт гаргаж байсан гэж БТСУХ-оос мэдээллээ.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү