Мэдээ

Монгол иргэн:Өнөөдөр сүүлчийн цалингаа авчихаад Монгол руу буцаж байна. 5 жил тавьсан сум шиг хурдан өнгөрлөө

Өнөөдөр сүүлчийн цалингаа авчихаад харьж явна. 5 жил тавьсан сум шиг хурдан өнгөрлөө. Хөгшин аав хөгжлийн бэрхшээлтэй дүүгээ дулаан сууцанд оруулж чадахаар боллоо.

Өөрийн гэсэн өрх гэрээ татан босгож бизнес юугаа эхлүүлэх ч тэнхэлтэй боллоо.Үүрийн гэгээнээр гарч үдшийн бүрийгээр харьж явахдаа энэ өдрийг л хүлээж явлаа. Хүйтэн шөнө халуурч бүлээрч хэвтсэн өдрүүд ч бишгүйдээ л тохиолдож байлаа.

Үйлдвэрийн машины ардуур хүнээс нуугдаж нулимсаа арчиж байсан өдрүүд ч байлаа. Ямартай ч бүгдийг намайг гэсэн сайхан сэтгэлт бүх хүмүүсийн ачаар бүхнийг давж чадлаа.

Мянган бээрийн аялал нэг алхмаас эхлэлтэй гэдэг шиг шантрах үедээ хичээх шалтгаанаа эргээд нэг хараарай. Битгий шантраарай Бүх ахан дүүстээ баярлалаа сайн сууцгаагаад эрүүл саруул эх орондоо эргэн ирээрэй Баярлалаа Солонгос улс

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү