Мэдээ

Монгол охин “Changwon K-pop World festival”-д оролцож, дууны төрөлд түрүүлжээ

Дэлхийн хамгийн том K-POP наадамд тооцогддог “Changwon K-pop World festival” Я.Эгшиглэн хэмээх монгол охин амжилттай оролцож, дууны төрөлд түрүүлжээ.

Энэхүү наадам нь БНСУ-д болсон. Дууны төрөл, бүжгийн төрлөөр шилдэгүүдийг шалгаруулсан байна. Дээрх хоёр төрөлд гранпри шагналын төлөө Монгол, Болгар, Япон, Нигер, Чили, Нидерланд, Герман, Норвеги зэрэг улсын дуучин, бүжгийн хамтлагууд өрсөлджээ.

Тэдний бичлэгийг KBS WORLD-ийн албан ёсны сошиал хуудандаа есдүгээр сарын 29-нөөс эхлэн байршуулж, санал хураалтыг лайваар явуулжээ.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү