Мэдээ

МУГЖ Г.Урнаа: Насаар минь жаргаасанд баярлалаа. Надад ямар ч гомдол байхгүй гэж ханьдаа хэлдэг..

Улсын драмын театрын чансаатай, чанга уран бүтээлчдийн нэг бол Монгол Улсын Гавьяат жүжигчин Г.Урнаа. Түүний дүрүүд үргэлжийн зөөлөн, эерэг өнгө аястай байдаг.

Нэгийгээ нэвт шувт мэднэ, нэвт шувт эвлэрчихсэн. Би “Намайг насаар минь жаргааж амьдруулсанд баярлалаа. Надад ямар ч гомдол байхгүй” гэж Жагаад хэлдэг юм. Жагаа ч гэсэн “Ханьдаа үнэхээр их баярлалаа” гэдэг. Биднийг оюутан

байхад бүжгийн багш маань бид хоёрыг гэртээ их аваачдаг байсан. Тэр үед бид хоёр “Ромео Жульетта”-д тоглодог байсан. Багш маань бидний тоглохыг хараад уйлнааа.

Тэгээд “Та хоёр үнэхээр гоё хос. Би амьдралдаа алдсан. Би анхны ханиа орхиод том дарга хүнтэй суусан. Миний амьдрал ахиад эхнээсээ эхэлсэн. Энэ миний алдаа гэдгийг тэр үед их бодсон.

Та хоёр муудалцах үе гарвал бүхнийг эхнээс нь эхлэх үү, эсвэл амьдралаа цааш нь аз жаргалтайгаар насан туршдаа авч явах уу гэдгээ ухаантай шийдээрэй.

Үүнийг л сайн бодож яваарай” гэдэг байсан. -Тэр үг бид хоёрын зүрх сэтгэлд орчихсон. Ер нь юу ч тохиолдож байсан, хэн ч, юу ч ярьж байсан хоёр биендээ хэлж, хоёр биедээ л итгэх хэрэгтэй, тэгээд л гүйцээ.

Би энэ яваа насандаа юм индүүдсэнгүй, Жагаа гурил зуурсангүй. Хэн завтай нь гэр орны ажил, хоол ундаа хийгээд, хүүхдүүдээ хараад бие биеэ нөхөж явна даа.

Бид хоёр ер нь зүгээр суухгүй. Зав гарвал салхинд гарна, найз нөхөдтэйгээ уулзана. Сүүлийн үед аялах дуртай болсон. Сая найзуудтайгаа Сингапур, Хятад явлаа.

Одоо бид насны хувьд ч амрах, дуртай зүйлсээ хийх цаг болж. Гуч гаруй жил ажиллахдаа Жагаа бол зун ч бараг амраагүй.

Би бол зохицуулж амраад, ар гэртээ анхаараад, бусад ажлаа зохицуулна. Хосууд нэгнээ гэсэн сэтгэлтэй байхад л бүх зүйл аяндаа болнодоо.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү