Мэдээ

МУГЖ И.Одончимэг: Би хүний нөхөр caлгaж олон хүүхдийн нyлимс барaaгүйдээ бардам байдаг

“Х-ТҮЦ” продакшны жүжигчин Монгол Улсын гавьяат жүжигчин Ишдоржийн Одончимэгийн нэгэн хэвлэлд өгсөн сайхан ярилцлагын багахан хэсгээс хүргэе. Тэрээр ханийнхаа талаар ийн ярьжээ.


-Та бол хүүхнүүд атаархам сайхан ханьтай хүн. Гэр бүл болж байх үед бас хэцүү байсан байх. Их л хэл ам, яриа хөөрөөнд орж байж Бархүү та хоёр ханилсан. Олон түмэнд хүндлэгдсэн урлагийн сайхан гэр бүл болсонд хувьдаа талархдаг…


-Их баярлалаа. Олон хүн янз бүрийн л яриа хөөрөө гаргаж байлаа. Бас л шуугиан дунд, олны хэл ам, доромжлол дунд явсаан. Хэцүү байсан үе бий. Үүнийг би юуг нь нуухав.


Гэвч бид хоёрын хайр, итгэлд тэр бүхэн хэрхэн нөлөөлөх билээ. Цаг зуурын юм байдаг шүү дээ, үнэндээ. Жаахан тэсчихэд болдог.


Бид хоёр гэр бүл болсноор нийгэмд ямар ч хор хохирол учруулаагүй биз дээ. Сайхан л амьдарч байна. Хүмүүс “Ээ мөн тэнэг хүүхэн юм аа, удахгүй чи хаягдана” гэж хэлж байлаа. Бархүүтэй ханилснаар надад алдсан зүйл байхгүй.


Харин ч би хожсон гэж боддог. Хүсч мөрөөдөж явсан хөөрхөн охинтой боллоо.
Ганц юм л хүмүүст таалагддаггүй шиг байгаа юм. Тэр нь Бархүүгээс би олон насаар эгч юм байна л даа. Харин нэг зүйлийг бардам хэлэхэд, би хүний нөхрийг са лгаж, олон хүүхдийн нулимс барж энэ хүнтэй ханилаагүй. Ер нь тийм санаа бодлоор Бархүүг сонгосон.
Миний насны хүмүүс бүгд цаанаа амьдралтай, үр хүүхэдтэй байгаа. Бархүүгээс өөр хүнтэй ханилсан бол нээрээ л хүүхдүүдийн нулимсыг барж, айл гэр үймүүлэх болно. Тэгэхээр надад Бархүүгээс өөр сонголт байсангүй. Энэ сонголтыг минь зарим хүмүүс хүндэтгэхгүй буруутгаж, дайрч доромжилсонд гайхдаг юм.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү