Мэдээ

Мөнхнасан: Дүү маань бие муутай, аав маань өөд болсон байхад надад итгэсэн

Монполимент компаний Гарамжавын охин Н.Мөнхнасанг бид “Шарк Танк” нэвтрүүлгээр илүү мэддэг болсон. Тэгвэл тэр ээжийнхээ талаар ийнхүү ярьжээ.

“Энэ хорвоод ээжтэй хүн хамгийн баян, хамгийн аз жаргалтай хүн байдаг. Миний хувьд ээж маань миний хамгийн том багш, профессор байж ирсэн. Зөндөө олон их сургуулийг төгссөн ч гэсэн амьдралын хамгийн том багш маань ээж маань байж ирсэн.

Цаашид ч гэсэн ээжээсээ суралцан зүйл маш их байдаг. Ээжээрээ их бахархаж явдаг. Ялангуяа миний ээж бол маш их зүйлийг амжуулж, амьдралын янз бүрийн л нугачаан дунд ирсэн.

Дүү маань бие муутай байдаг юм. Аав багадаа хүнд өвчнөөр өөд болсон. Тэр үед ээж минь зориг гарган 14 настайд минь надад итгэж АНУ руу явуулж байсан.

Нэг нь ч гэсэн боловсрол олж байг гээд. Тэгж их итгэсэнд би өнөөдөр маш их баярлаж явдаг. Яаж тэр хүүхэд нь сураад алга болчихоогүй юм. Багаас нь өвлүүлсэн хүмүүжил, сургаалийн үгс, ээж маань дүү бид хоёроос гадна Монполимент компаний 100,100 адилхан залуучуудыг сургаж хүмүүжүүлж мэдлэг онол практикийн хичээл болгож бид бүхний ээж болж явсан хүн.

Бага байхад ээж яагаад гэртээ үзэгддэггүй юм бэ, яагаад хоолоо хийдэггүй юм бэ яагаад би дандаа хоолоо хийдэг юм бэ, дүүгээ хардаг бүх л ажлаа хийдэг байлаа. Одоо бол маш сайн ойлгож байна. Адилхан тийм зүйл над дээр давтагдах гээд байх шиг. Манай хүүхдүүд бас гэртээ байхад би амжиж очихгүй үе гарах юм. Компаний ажил удирдана гэдэг маш хүнд амаргүй, ялангуяа хүмүүстэй удирдах түвшинд хамтран ажиллана гэдэг маш их ур чадвар шаардсан, манлайлалын урлаг шаардсан.

Орчин цаг үед бас онцлогууд байна. Тухайн үед ондоо байсан бол одоо нэлээн ярвигтай, төрөл бүрийн гадны нөлөөллүүд бас бий болсон байна. Цаг үеэ дагаад манлайллын арга барил өөрчлөгдсөн хэдий ч бас ээжийн маань анх үүсгэсэн Монполимент компаний суурь нь бат байсан болохоор одоог хүртэл амжилттай явдаг болов уу гэж бодож байна.

Чи эмэгтэй учраас тэг ингэ гэсэн онцгойлсон сургааль бол байгаагүй. Чи юугаараа дутах юм гэсэн байдлаар л байдаг байсан л даа. Тэгэхээр эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай хүн чанараа гээж болохгүй, аливаа юманд тууштай хөдөлмөрлөж үнэнч шударгаар хөдөлмөрлөх хамгийн сайхан, боловсрол хамгийн дээдийг олох хэрэгтэй, олон улсын практикийг Монгол улсдаа авчирч бизнесийн түвшинд.

Ямар ч юманд сэтгэлийн хаттай байх гэдгийг ээжээсээ маш сайн ойлгосон. Төрөл бүрийн л зовлон бэрхшээл хүүхдүүдэд бий болно шүү дээ. Тэгээд л уйлаад гэртээ ирэхэд ээж өөдөөс наадхыг чинь ямар зовлон гэдэг юм гээд л. Тэгэхээр ээжтэй хүн гэдэг жаргалтай гэдэг, ямар ч зовлон зовлон биш болдог. Тиймээс ээжийн маань өвлүүлсэн ур ухаан, хүмүүжил бол аливаа сорил бэрхшээл, амьдралын төрөл бүрийн тохиолдох асуудлууд дээр ухаантай, тууштай, тэсвэртэй байхад ард нь гардаг гэсэн байр суурьтай байдаг” хэмээн ярьжээ.

“Алганы хээ” нэвтрүүлэг

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү