Мэдээ

Мөнх-Эрдэнэ Цэндбаатарт бэлэн мөнгө шууд өгчээ

Тэмцэгч лайвчин Мөнх-Эрдэнэ өнөөдөр Цэндбаатарт мөнгө өгчээ.

“МУГТ Э.Цэндбаатар дүүд би өгөх ёстойгоо лайв хийгээд 30 бэлэн 20=50 сая₮

Аль эрт бэлэн мөнгөө шоу хийлгүй өрөөндөө дуудаад ерөөлийн үг хэлээд өгсөн.

Харамсалтай нь хандивыг шүгдэн П.Батсайханы бооол их мэдэгч улаанбузарын пацаааан болиулсаныг бүгд мэдэж байгаа… Энэ талаар баримттай live хийж болно шүү…” хэмээн бичсэн байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр боксын үндэсний шигшээ баг, “Сүлд” спорт хороо, “Ажнай” корпорацын тамирчин, ОУХМ Эрдэнэбатын Цэндбаатарт Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээлээ.

Энэхүү хүндтэй шагнал хүртсэн “Рио-2016” олимпын V байрын шагналт, ДАШТ-ий хүрэл медальт, “Жакарта-2018” Азийн XVIII наадмын аварга, Ази тивийн хошой аварга Э.Цэндбаатар энэ баярт мөчид сэтгэгдлээ хэлэхдээ: “Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил,

Ардын хувьсгалын 100 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр олон хүн төрийн дээд шагнал хүртэж байна. Энэ гавьяатай хүмүүсийн нэг болж, Монгол Улсын гавьяат тамирчин хэмээх хүндтэй цол хүртэж байгаадаа миний бие болон манай боксын хамт олон маш баяртай байна.

Энэхүү хүндтэй цол надад илүү их итгэл, хариуцлага хүлээлгэж байгааг мэдэрлээ. Улам их хичээж олимпын медальтан болохын төлөө бүх хүч, ур чадвараа дайчлан зүтгэх болно. Боксын хамт олон, ард түмэндээ баярлалаа” гэлээ.

Тэрбээр хэдхэн хоногийн өмнө /2021.05.31/ Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо сонирхогчдын боксын 2021 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 60 кг-д аваргын төлөөх тулаанд “Токио-2020” олимпын эрх аваад байгаа Ираны боксчин Данияал Шахбахшийг 5:0-ээр илт давуу ялж, Азийн хошой аварга болсон билээ.

Гавьяат тамирчин Э.Цэндбаатар 2008 оноос боксын спортоор хичээллэхдээ өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнээс нийт 8 удаа алтан медаль хүртсэн байна. Мөн Монголын бүх ард түмний их наадмын алтан медаль, 2012 онд Якутск улсын Саха хотод зохиогдсон хүүхдийн их наадамд мөнгөн медаль, 2013 оны Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль хүртэж, олон улсын А зэрэглэлийн олон тэмцээнд амжилттай оролцож алт, мөнгө, хүрэл медалийн эзэн болсон юм.

Тэрбээр 2016 оны 6 дугаар сард Азербайжан улсын Баку хотноо болсон олимпын эрх олгох сүүлчийн тэмцээнд 7 удаа тулалдаж, 6 ялалт байгуулан, мөнгөн медаль хүртэн, “Рио-2016” олимпын наадамд оролцох эрхээ авч байсан билээ.

Өнөөгийн гавьяат Э.Цэндбаатар ийнхүү 20 настайдаа хүн төрөлхтний спортын баяр цэнгэлийн дээд, олимпын наадмыг зорьж “Рио-2016” Зуны олимпын XXXI наадамд шилдгуудтэй 3 тулаан хийж, 2 ялалт байгуулан, шагналт 5 дугаар байрт шалгарсан юм.

Улмаар “Жакарта-2018” Азийн XVIII наадмын аварга болж, 2019 оны ДАШТ-ий хүрэл медаль, 2019, 2021 оны Ази тивийн аварга болоод байгаа бөгөөд “Токио-2020” Зуны олимпын XXXII наадамд хүчээ сорих эрх авсан Монголын шигшээ багийн тамирчдаас олимпын медальтан болох хамгийн их найдвар төрүүлж буй тамирчдын нэг билээ.

“Рио-2016” олимпийн боксын эрэгтэйчүүдийн 56 кг-д Эрдэнэбатын Цэндбаатар хүрэл медалийн төлөө АНУ-ын Ш.Стивентой тоглосон торгон агшинг манай сайт, “Eaglenews” телевизийн сурвалжлах группийн хамт түүний гэрт очиж гэр бүлийнхэнтэй нь хуваалцлаа.

Тамирчны тэр тусмаа 19-хон настайдаа олимпийн дэвжээнд дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж буй хүүгийнхээ дээлийнх нь захыг мушгин суугаа аав, ээжийнх нь сэтгэл хөдлөл, бахархаж суугааг нь уншигчидтайгаа хуваалцахыг зорьсон маань энэ.

Тамирчны тэр тусмаа 19-хон настайдаа олимпийн дэвжээнд дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж буй хүүгийнхээ дээлийнх нь захыг мушгин суугаа аав, ээжийнх нь сэтгэл хөдлөл, бахархаж суугааг нь уншигчидтайгаа хуваалцахыг зорьсон маань энэ.

Манай сурвалжлах баг Э.Цэндаатарын гэрт нь очиход гэр бүлийнхэн, найз нөхөд нь тоглолтыг нь сэтгэл догдлон хүлээж байлаа.

Цэндбаатарын аав Эрдэнэбат “Тоглолт эхлэх хугацаа дөхөх тусам улам догдлоод байх юм. Саяхан л энэ гудамжинд үеийнхэнтэйгээ хөөцөлдөн гүйж, худгаас ус зөөж гүйсэн хүү маань ингээд олимпод дэлхийн шилдгүүдтэйгээ өрсөлдөөд байж байх гэж. Мөн сайхан аа. Медалийн төлөө тоглох Америк боксчин нэлээн урт чацтай юм байна лээ. Гэхдээ хүү маань ур чадвар, техникээр тэрнээс дутах юм байхгүй ээ” хэмээн инээмсэглэв.

Харин найз С.Чинзориг нь “Манай Цэндээ их нөхөрсөг. Би боксчин гээд хүүхдүүдэд ерөөсөө томордоггүй. Их даруухан” хэмээн найзыгаа магтсан юм.

Хүсэн хүлээсэн мөч ирж Э.Цэндбаатарын медалийн төлөөх тоглолт эхэллээ. Түүний ээж Г.Болормаа “Миний хүү ялж чадна аа” хэмээн хүүдээ урам өгөв.Гэр бүлийнхэн нь Э.Цэндбаатарыг өрсөлдөгчөө оновчтой цохиход нь уухайлан баярлаж, гэнэ алдан цохиулахад өөрсдөө оногдож буй мэт уулга алдан бултана.

Харамсалтай нь эхний үед АНУ-ын тамирчин илүүрхэв. Харин энэ үед аав нь “За яах вэ. Дахиад хоёр үе байна. Үзүүлээд өг, миний хүү” хэмээн хүүгээ ирлэв. Гэхдээ сүүлчийн хоёр үед Э.Цэндбаатар оноогоо нөхөж чадсангүй. Ийнхүү 19-хон настай хүү нь олимпийн хүрэл медалийн оосроос атгаад алдлаа.

Э.Цэндбаатарын ээж Г.Болормаатай цөөн хором ярилцлаа.

-Хүү тань харамсалтай ялагдлаа. Гэхдээ 19-хон насандаа олимпод оролцоно гэдэг чамлахааргүй том амжилт.

-Тэгэлгүй яах вэ. Хэдийгээр медаль авч чадаагүй ч олимпийн дэвжээнд дэлхийн шилдгүүдтэй өрсөлдсөн хүүгээрээ бахархаж байна. Үнэнийг хэлэхэд тоглолтоо бүрэн гаргаж чадсангүй. Жин их хассан юм болов уу. Тэгээд л их ядарсан байх. Их амархан цуцаж байна.

-Э.Цэндбаатар хэдэн настайгаасаа хойш боксоор хичээллэж байгаа вэ? “Боксчин болъё” гэхэд нь хэрхэн хүлээж авсан бэ, та?

-Хүү маань Хөдөлмөрийн баатар П.Сэрдамбыг Бээжингийн олимпоос мөнгөн медаль авч байхыг нь хараад боксчин болохоор шийдсэн юм. Гэнэт л нэг өдөр боксоор хичээллэмээр байна гээд, ахтайгаа хамт боксын дугуйланд явсан. Тэгээд л Б.Энхтайван дасгалжуулагчаар энэ спортын “А” үсгээ заалгаж байлаа.

-Э.Цэндбаатар эхээс хэдүүлээ билээ? Багадаа ер нь ямархуу хүүхэд байсан бэ?

-Хүү маань эхээс дөрвүүлээ. Дээрээ нэг ах, нэг эгчтэй. Доороо нэг эмэгтэй дүүтэй. Ер нь багийн их сэргэлэн, үймүүлэгч хүүхэд байсан. Их шартай. Тавдугаар ангид байхдаа өөрөөсөө хавьгүй том биетэй наймдугаар ангийн хүүхэд зодоод аавдаа нэлээн зэмлүүлж билээ.

-Та хүүгийнхээ тоглолтыг тэмцээн дээр очиж үздэг үү?

-Ер нь зав гаргаж, үзэхийг хичээдэг. Сүүлийн жилүүдэд улсын аваргад оролцоход нь үргэлж очиж, дэмжиж байгаа.

-Э.Цэндбаатар өдий хүртэл таныг олон удаа баярлуулж байгаа нь мэдээж. Аль амжилт, ялалтад нь хамгийн их баярласан бэ?

-Хүү минь үргэлж л аав, ээж хоёроо баярлуулдаг. Бакугийн тэмцээнээс олимпийн эрх авахад нь үнэхээр их баярласан. Багаасаа олимпод оролцоно, олимпийн аварга болно гэж мөрөөддөг байсан хүүгийн маань мөрөөдөл биеллээ гээд хөл газар хүрэхгүй баярласан шүү.

-Э.Цэндбаатар олимпоос удахгүй ирнэ. Хүүгээ хэрхэн угтахаар, урам өгөхөөр төлөвлөж байна вэ?

-Манай хүү их шартай. Сэтгэлээр жаахан унаж байгаа байх. Энэ ялагдлыг нь аль болох мартуулж, урам зориг өгөхийг хичээнэ ээ.

Ярилцсанд баярлалаа.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү