Мэдээ

Мөрдөгчид Г.Ганжаргал агсны амиа алдсан өрөөнөөс туршилт хийжээ

Монгол Улсын зөвлөх эмч, анагаах ухааны доктор Г.Ганжаргал өнгөрсөн тавдугаар сард “Хасу шивэрт” рашаан сувиллын 401 тоот өрөөний тагтнаас унасан байдалтайгаар амь насаа алдсан.

Золгүй явдлаас хойш талийгаачийн ар гэр, ойр дотныхон нь энэ бол зохион байгуулалттай аллага гэдгийг мэдээлсээр ирсэн. Харин Мөрдөн байцаах газрын

Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн мөрдөгчид талийгаач 401 тоот өрөөний тагтнаас хөл алдан унах үедээ хоёр давхрын тагтны хаалтыг биеийн аль нэг хэсгээр цохьсон эсэхийг тогтоох өндрөөс унах үеийн туршилтыг гүйцэтгэжээ.

Туршилтыг гүйцэтгэхийн тулд 174 см өндөртэй, 74 кг жинтэй чүүчил ашиглаж, 17 удаа өндрөөс унагаахад нэг ч удаа хоёр давхрын тагтыг мөргөж, шүргээгүй бөгөөд

4 давхрын тагтны дор байрлах цахилгаан генераторын дээрээс цөм унажээ.

Энэхүү туршилтын дүгнэлтээр бол хэргийн газарт анх очсон цагдаагийн алба хаагчийн эхний таамаг няцаагдах юм байна. Түүнчлэн өндрөөс унах үед өмсөж явсан хувцас нь зурагт харагдаж байгаа шиг сөхөгддөггүй. Харин цогцсыг чирэх дамжлан өргөх үед сөхөгддөг юм байна.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү