Мэдээ

М.Нарантуяа: 2025 оноос жил бүр 20 тонн зөгийн бал экспортод гаргана

Дуучин Нара /М.Нарантуяа/ “Михачи” ХХК-ийн гүйцэтгэх захирал Томоко Ибүкүро нар хамтран “Зөгийн Балны Кластер” ТББ байгуулжээ.

Уг ТББ нь кластерын гишүүддээ шинэ зах зээл, олон улсын зах зээлд нэвтрэх, экспорт хийхэд техник технологи арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэх, салбарын чиглэлээр олон улсын бага хурал,

төрөл бүрийн сургалт, лекц, хурал, семинар, үзэсгэлэн яармаг зохион байгуулах, тэдгээрт оролцох, мэргэжлийн дүгнэлт гаргах, гэрчилгээ олгох, зөвлөх үйлчилгээ үзүүлэх,

олон улсын сангууд болон бусад эх үүсвэрээс санхүүгийн болон санхүүгийн бус дэмжлэг тусламж авахад зориулсан төсөл хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, түүнд хамрагдах ажлуудыг зохион байгуулахаар зорьж буй аж.

Мөн түүнчлэн Кластерын зорилгын хүрээнд соёлын, нийгмийн болон хүмүүнлэгийн чиглэлийн үйл ажиллагааг зохион байгуулах, кластерын гадаад, дотоод хамтын ажиллагааг өрнүүлэх, олон улсын туршлага, стандарт, давуу талуудыг судалж, кластерын гишүүдийн практикт хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр ажиллах юм.

Зөгийн бүтээгдэхүүн экспортлох гадаад орны эрх бүхий байгууллага, худалдан авагчтай хэлэлцээр хийх, гэрээ байгуулах, кластерын чанарын баталгаажуулалтын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг хянан баталгаажуулсны үндсэн дээр бүтээгдэхүүнийг экспортод гаргахаар зорих бөгөөд 2025 оноос жил бүр 20 тонн зөгийн бал экспортод гаргана гэсэн зорилт тавьжээ.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү