Мэдээ

М.Орхон: Бид 2 баян айлын хүүхдүүд биш ээ. Гэргий бид 2 амьдралаа ганц цүнх хувцастайгаар нийлж эхлүүлж байлаа….

Сэтгүүлч М.Орхон нь “Үнэн xудлын дэнc” төpийн буc бaйгууллагын үүcгэн бaйгуулагч нэвтүүлгээрээ олонд тaнигдаж cэтгүүл зүйн сaлбарт өөрийн орон зaйг бий болгож чaдсан чадварлаг нэгэн.

Тэрээр олон айл, олон хүнд тусалж сайхан сэтгэлээрэй Монгол түмний итгэлийг хүлээгээд байгаа билээ. Тэрээр цахим хуудаснаа ийнхүү бичжээ.

Бид 2 баян айлын хүүхдүүд биш ээ. Гэргий бид 2 амьдралаа ганц цүнх хувцастайгаар нийлж эхлүүлж байлаа.

Миний ээж нэр хүндтэй үсчин, аав минь жолооч жирийн нэг ажилчин гаралтай 3 хүүхэдтэй айлын том хүү.

Миний эхнэрийн ээж үйдвэрийн ажилчин, аав нь орон сууцны ажилтан бас л ажилчин гаралтай 3 хүүхэдтэй айлын дунд охин. ( Анх гэргийтэйгээ танилцаж байсан түүхээ бичсэн )

Миний хувьд баян хоосон ядуу зүдүү хоолтой хоолгүй бүхий л зовлонг мэддэг учир одоо хүмүүст туслах гэж хичээдэг бөлгөө.

Анх эхнэртэйгээ 2006 онд танилцан нэг гэрт орж айлын жижиг хашаа байшин түрээслэн амьдарч байлаа. Дараа нь арай дээшлүүлж айлын гал тогооны өрөөг түрээслэдэг боллоо хаха.

Энэ үед миний эхнэр Оюуны нахиа хувийн дунд сургуулийн захирал хийдэг байсан ба олон хүүхдэд буян болж төлбөртэй, тэтгэлэгтэй, асрамжийн газраас хүүхдүүдийг

100% төлбөргүй сургаж түрээсээр байр түрээслэн ажилладаг байсаан. Одоо ч сургууль маань 24 жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулсаар олон хүүхдүүд сургаж олон багш нар, ажилчид цалинжуулан ажилласаар л байна.

Сургууль нь ашиг олоод баяжаад байдаггүй ч түүний минь мөрөөдөл учир өөрийн чадлаараа маш олон хүүхдүүд сургаж, нэр төртэй олон шавь нар төрүүлэн, бардам яваа сургуулийн захирал оюунлаг эмэгтэй. Надтай танилцахаасаа өмнө Оюуны нахиа сургуулийн захирал байсан юм. ( намайг зүгээр гуйлгачин шантаажчин юу ч үгүй хоосон гэж боддог хүмүүс зориулж бичив )

Ингээд бид зориглон банкнаас зээл авч өөрийн гэсэн хашаа байшин худалдан авч зээлнээс зээлний хооронд бусад шиг л амьдарч явнөө. Хүүхдийн мөрөөдөл болж өдөр шөнөгүй хүсэж байтал буян сайн хий зөв зүйлийн төлөө зүтгэж бай гэж хэлж байхыг сонсоод сайн үйлсийн ажил хийж хүмүүс баярлуулж бас эх орон газар шорооны төлөө зүтгэж хууль бус бүхнийг илчилж явж эхэлсэн гэтэл хүсэл биелж охин минь бидэнд 7 жилийн дараа аз жаргал бэлэглэн ирж бөөн баяр боллоо.

Охин минь салтаагаараа тонгойж харсаар байгаад дүүгээ дуудаж хөөрхөн цагаан хүүтэй боллоо. Зөвхөн сайн үйлс хийдэг бишээ нийтэд нийгэмд тулгамдсан бүх л асуудлыг илчлэх гэж хичээдэг үр хүүхдийн минь ирээдүй сайхан байгаасай гэж мөрөөдөж зүтгэдэг билээ. Бид аз жаргалтай гэр бүл. Би энэ дэлхийн хамгийн баян аав болсон учир одоо бусдад аз жаргал түгээх хүсэлдээ 100% автаж ү х эн ү х тэлээ энэ ажлуудаа орхихгүй гэж өөртөө амлалт өгсөн бөлгөө.

Хүн байгаа бүх зүйлдээ сэтгэл ханамжтай шуналгүй амьдрах сайхаан. Мөнгө хөөж илүү дутуу харж явсан бол баян айлын хүргэн болоод зовох байсан уу бүү мэд? Хандивын мөнгөнөөс халааслаж үйлийн үрээ дуудах зүйл хийж байсангүй. Уул уурхай гэж яваад шантаач хийсэн бол одоо шо р онд орох байсан биз. Бөгс долоож нам дагасан бол баяжсан ч гэсэн бо о л шиг байж а й дастай амьдрах байсан биз. Даанч эрх дураараа элэг бүтэн, нэр бүтэн, нуруу цэх явах хамгийн сайхан. Энэ олон хүний итгэлийг алдалгүй тэдний хүндлэлийг хүлээж мэдэрч амьдрах юугаар ч солишгүй хамгийн том буян юм даа. Үргэлж итгэж дэмжиж хамт байдаг нүүр номын андууддаа баярлалаа. Эр хүн хэлсэндээ эмээлт морь харайсандаа байх сайхаан.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү