Мэдээ

Найман машин, хоёр хүүхэд мөргөсөн жолооч эмэгтэй байжээ

Энэ сарын 10-ны орой Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Олимп хотхоны хойд замд зам тээврийн ноцтой осол гарч, олон машин мөргөлдсөн талаар бид мэдээлж байв. Тэгвэл эл ослын талаар албанаас тодрууллаа.

Цагдаагийн байгууллагаас дуудлага, мэдээллийг шалгахад Toyota Land Cruser авто машины жолооч 29 настай, эмэгтэй “М” гэгч нь Toyota Prius, Harrier, Nissan Qashqai маркийн гэх мэт найман автомашиныг мөргөж, явган зорчигч 12 настай эмэгтэй “С” болон “Э” нарыг мөргөж гэмтээжээ.

Ослын улмаас явган зорчигч “С”-ийн хөл хугарсан хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын Мөрдөн шалгах хэлтэст шалгалтын ажиллагаа явуулж байна.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү