Мэдээ

Найман тэрбум дахь иргэн Филиппинд мэндэллээ

Дэлхийн хүн амын тоо өнөө өглөө найман тэрбумын босго алхсан билээ. Тэгвэл бэлгэдлийн найман тэрбум дахь иргэнээр Филиппин улсаас тодорсон талаар тус улсын хэвлэлд мэдээлжээ.

Тодруулбал, өнөө өглөө Хосе Фабеллагийн нэрэмжит эмнэлэгт орон нутгийн цагаар шөнийн 01 цаг 29 минутад төрсөн Винис Мабансаг охиныг дэлхийн бэлгэдлийн найман тэрбум дахь иргэнээр зарласан байна.

Винисийн ээж Мария Маргарет Вильоренте охиныг нь дэлхийн найман тэрбум дархь иргэнээр тодруулсанд маш баяртай байгаагаа илэрхийлээд болж буй үйл явдлыг бурхны ивээлтэй зүйрлэсэн байна.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү