Мэдээ

“НАМАЙГ БИТГИЙ ХАЙГААРАЙ“ гэж хэлээд 15 настай хүү амиа егүүтгэжээ

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13-р багт эрэгтэй хүүхэд нас барсан байна гэсэн мэдээлэл 09-р сарын 22-ний өдөр тус Цагдаагийн газар иржээ.

Шалгалтаар Дэлүүн сумын 9-р багт оршин суух “Ж” нүхэн жорлонгийн хойд хэсэгт илүү гарсан нуруу банзнаас шар өнгийн мяндсан утсаар боомилж нас барсан байжээ. Хохирогч нь Дэлүүн сумаас хамаатны ах болох “Т”-ийн гэрт 10 хоногийн өмнө ирж байрлаж сургуульд сурч байсан бөгөөд байрлаж байсан гэрээс

65,000 төгрөг алга болсон ба мөнгөнөөс болж 21-ний өдөр маргалдаж гэрээс гарч ах “Ж”-ийн гэрт очиж “Намайг битгий хайгаарай” ахын гэрт байна гэж хэлээд тухайн айлын нүхэн жорлонгоос боомилсон байдалтай олджээ.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү