Мэдээ

Намайг дөнгөж төрөөд 2 сар болж байхад өөр охиныг бэр гуйгаад хурим найр гээд бүгдээрээ яваад өгсөн…

Сайн байна уу намайг Ц гэдэг. 2011 онд хүүгээ төрүүлэв. Ээж болов. дөнгөж 21 хүрээгүй шинэхэн ээж бас болоогүй single mom. Хүүгийн аав жи рэмсэн болсон тухай сонсоод холбоогоо таслахыг хүссэн. Жоохон ч байж. Бардам ч байж. Тэгээ хамаагүй би хүүхдээ гаргана гээд л салж байлаа.

Гэхдээ дотроо төрсөний дараа бяцхан хүүхдээ хараад хүрээд ирнэ дээ, эрчүүд эргэж хургаж л байдаг гээд гор ьдлого тээв.

Гэхдээ тэр хүн ирээгүй юм. Намайг дөнгөж төрөөд 2 сар болж байхад өөр охиныг бэр гуйгаад гэр бүлээрээ хурим найр гээд явж байгаа сураг гарсан. Тэгээд л тэр цагаас хойш мартагдаж эхэлсэн дээ. Ганц биe ээж байхаасаа ичдэггүй байлаа. Хэнд ч хэлчихдэг тиймээ би single mom гээд л.

Ажил амьдралынхаа хажуугаар яалт ч үгүй ээж аавынхаа гар харна. Хүүгээ харуулна. Хүүгээ орхиж ийш тийшээ явна гээд л. Би eр нь хүнтэй суухгүй байх гэж боддог болсон байв. Хүү маань сургуулийн сурагч боллоо. Эцэг эхийн хурал би л очно. 1-р ангийн эцэг эхийн хурал гээд л. 2 дахь удаагийн хурал дээр хүүгийн минь ангийн найз бас нэг хөөрхөн хүү аав нь ирээгүй гээд хурал дээр өөрөө сууж байв.

Эвий ийм жаахан юмны хуралд ирэхэд яадаг байна даа гэж ээж аавын буруутган бодлоо. Манай хүү тэр хүүтэй их л найз бололтой шивнэлдээд л инээлдэн чухам л сүрхий байсан юм. Хурал тарж нөгөө хүүг гэрт нь хүргэж өгөх болов. Хүү аав руугаа залган ааваа доор ирчихлээ тосоорой гэв. Аав нь гарч ирээд хүүгээ аваад надад баярлалаа гэж хэлээд миний хүүд модтой чихэр өгөөд өөрийнхөө хүүг үн сээд цааш алхав.

Сайхан нүдэнд дулаахан залуу байна даа гэж бодож билээ. Урлагийн үзлэг бүжгийн хувцас бэлдэх болоод хүүгийнхээ ангийн 4 охин 4 хүүгийн чача бүжгийн хувцасыг оюулах даалгавар авлаа. Нэмэлт хүч болоод нөгөө хүүгийн аав.

Хүүхдүүдийнхээ хувцасыг оё улж дуусаад харьж явахдаа би хүүгээсээ миний хүү энэ найзынх нь ээж ирж авдаггүй юм уу? Аав нь л их үзэгдэх юм гэхэд. Ээжээ энэ чинь над шиг адилхаан. Би аавгүй тэр ээжгүй байхгүй юу гэж цо чирдтол хэлж орхив. Энэ тухай найз бүсгүйдээ утсаар дараа нь манай хүүгийн ангийн найзын аав их дажгүй залуу, ганц биe аав юм билээ гээд ярьж байтал хүү маань та дурлацан юм уу ээжээ гээд пал хийтэл асууж билээ.

Үнэхээр сонин. Хүүгээ ингэж асууснаас хойш ганц биe аав нөгөө нүдэнд дулаахан залуу хааяа бодогдно. Гэхдээ бараг л таарахгүй л дээ. Нөгөө хүүгий маань эмээ нь ихэнхдээ хичээлээс нь авдаг учраас. Нэг өдөр манай хүү эрт тарсан гээд нөгөө хүү бас аавтайн хүргүүлж ирэв.

Миний хүү эрт тарсын бол ээжрүүгээ залгахгүй дээ ээж нь тосоод гараад очно ш дээ гэхэд та өөрөө энэ ахыг хөөрхөн гээд л найздаа яриад байдаг биздээ. Танд харуулах гээд л хүргүүлээд ирлээ гэж орхив ххэ . Нүүр улайж зүрх түг түг цохилж юу ба лайраад байгаа хог вэ гээд л тоглоом болгон арайхийн эргэн хараад гэртээ орж байлаа.

Хичээлээ тараад хүү маань гэртээ ирэхээ болиод байсхийгээд л нөгөө хүүгийнд очиж тоглоод болдоггүй. Бүр хамтдаа автобусаар хот үзнэ гээд алга болоод хүүгийн аав бид хоёр v xт лээ айж хайж эрэл сурал болов.
Бага багаар тааралдах 2 хүүгийнхээ асуудлаар холбогдох, асууж лавлах зүйлс нэмэгдсээр нэлээн мэнд устай болж байтал хүү маань нөгөө ганц биe аавд та манай ээжтэй найзлаач ээж таныг сургууль дээр харахаараа гялс толио гаргаж ирээд л нүүрээ аягүй хурдан буддаг ш гэж авлаа.

Мэдэхгүй энэ үгнээс болсон уу үнэхээр хувь тохиол тэгж бүрдсэн үү синглэ аав надруу үe үe залгах болов.
2 хүүгээ хамт давтлаганд өгөх нэрийдлээр сэмхэн болзож эхлэв. 2 хүүгээс үүнийгээ нууж байлаа. Бага багаар дотносон хамгийн их ярилцдаг зүйлс бидний хүүхдүүд учир хүүхдүүд улам найз нөхөд болж тоглож наргиж хамтдаа нөхөрлөсөөр ээж аав хоёр нь бас мөчө өгөө өгөхгүй сэм болзсоор бид 4 өнгөрсөн жил нэг гэрт амьдрах боллоо. 2 тэрсхэн хүү 2уулаа найзлан хамтдаа өсөж миний хүү аавтай болж би харин өөр нэгэн хүүгийн ээж болж эхлэв. Гэр бүл зохиоход хамгийн тохиромжтой нас 29 ээс дээш нас гэдэг үг зүгээр ч нэг гараагүй байхаа гэж боддог юм. Бид хоёрыг 2 хүү маань нийлүүлсэн гэж бид ярилцдаг юм.

Хүмүүс та 2 хаана танилцсан юм гэхэд эцэг эхийн хурал тараад гэж хэлэхээр хүмүүсийн нүд их гоё болноо.
Тал зүрх их олон жил талаараа явахаар энэ амьдралдаа, одоо байгаа бүтэн гэр бүлдээ дасдаггүй бололтой үe үe өөрийгөө чимхэж үзнэ.

Нөхөр маань харин би ёстой азтай , намайг тоохооргүй эмэгтэйг хүүгийнх нь ачаар өөрийн болгож аваад 2 хүүтэй болчихдог гээл. Ихэнх хүмүүс танай 2 хүү ихэр юм уу гэж асууна. Анзаараад харахаар 2 хүү маань нээрээ л их төстэй царайтай бас яг ижил газраа, нүдэн доороо 2 уулаа мэнгэтэй.

Заяа төөрөг гэдэг нь л байгаасай. Элэг бүтэн гэр бүл минь дахин бүү 2 хуваагдаасай гэж л залбирч аз жаргалтай гэрийн эзэгтэй, 2 хүүгийн ээж олон амьдарч байна даа.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү