Мэдээ

Намайг 8настай дүүг 4 настай байхад аав, ээж маань ослоор өөд болсон. Энэ өдрөөс хойш өнчирч үлдсэн бид хоёрт амьдрал дэндүү хатуу хандсан даа….

Өөрийнхөө амьдарлын түүхийг бусад хүмүүстэй хуваалцахыг хүслээ. Одоо би гачигдах дутагдах зүйлгүй элэг бүтэн сайхан амьдарч байгаа ч багадаа ямар их зовлон туулж өдий зэрэгт хүрсэнг хэн ч мэдэхгүй.

Манайх гэдэг айл энгийн сайхан эгэл жирийн айл. Аав ээж дүүтэйгээ зүүн салаанд уулыy энгэрт амьдардаг байсан юм. Уулан дээрээ өдөржин дүүтэйгээ тоглож өнгөрөөдөг байсансан.

Аав маань гарын эв дүй сайтай машин засварын газар ажилдаг. Оройдоо халтуур хийж таксинд явдаг жинхэнэ амьдарлын төлөө зүтэгсэн хүн байж билээ. Ээж маань харин дүү бид хоёрыг харж гэртэй байдаг байлаа.

Хэдий бид баян тансаг айл байгаагүй ч аав ээж хоёр маань энэ амьдралдаа сэтгэл хангалуун байдаг байсан. Аав маань арай хийж олсон мөнгөөрөө гэр бүлээ тэжээхээс гадна өөрсдийн төрсөн дүү нартай үргэлж тусалж мөнгө өгч,

амьдралд нь нэмэр болдог байсан. Аав маань доороо гурван дүүтэй. Бүгд тусдаа гарж амьдрал зохиосон ч аавыг маань бүгд холгоостой байдаг байж билээ.

Дүү нар нь үргэлж манайд гэр бүлээрэй амралтын өдөр ирээд л Цэцгээ эгчийн гарын хоол сайхан шүү гээд л ээжээр маань хоол хийлгүүлж идэцгээнэ. Ээж маань ч цааргалгүй ирсэн дүү нарт нь хоол унд хийж үргэлж дайлна. Ирхээрэй дүү бид хоёрыг бүгд өхөөрдөөд л ахын хоёр хүү үнэхээр цовоо сэрэглэн, ухаантай хүүхдүүд шүү гэж магтаад л. Иймэрхүү маягтай манайх аж төрөн амьдарсаар.

Нэг зун ээж аав хоёр маань аавын найзуудтай нь хөдөө явхаар болсон юм. Дүү бид хоёрыг үлдээгээд ээж аав хоёр зугаалгаар явахдаа одоо миний хүү том болсон залуу /би 9 настай дүү 4 настай/ дүүгээ сайн хараад гэртэй байж байгаарай аав ээж хоёр нь удахгүй хүрээд ирнэ ээ… гээд бид хоёрыг үнсээд явсан нь сүүлийн үнсэлт, сүүлийн захиас байсанг яахан мэдэх билээ. Гэртэй дүүтэйгээ тоглоод ээж аавыгаа хүлээсэн ч аав, ээж маань хоёрхон хоноод ирнэ гээд явсан ч 3 хонолоо байдаггүй 4 хонолоо байдаггүй.

Гэтэл аавын дүү Болд ах эхнэртэйгээ орж ирээд надад дүү минь сэтгэлээ бариарай чи одоо юм ойлгодог нас чинь шүү дээ. Аав ээж хоёр чинь нас барсан гэж хэлсэн…Би тухайн үед худлаа худлаа байлгүй дээ. Манай аав ээж биш байхаа гээд л уйлаад байснаа санадаг. Одоо бодоход өчигдөрхөн мэт л тэр мэдрэмж тод санагджийнэ. Аав, ээж хоёр маань зугаалганаасаа буцаж ирж байгаад машинтайгаа аваарт орон газар дээрээ өөд болсон байсан. Аав ээж маань өөд болсон тэр мөчөөс дүү бид хоёрын амьрал орвонгоороо эрэгсэн. Бид хоёрын хар дарсан өдрүүд эхэлсэн гэж хэлж болно.

Ээж маань хөдөөний охин аавтай маань анх танилцаад хотод орж ирсэн учраас хамаатан садан гэх хүнгүй байсан. Бид хоёр ч ээжийн талыхныг сайн мэдэхгүй. Харин аавын дүү нартай бол дотно шахуу өссөн болхоор аавын дүү Болд ах Гэрлээ эгчтэй хамт амьдархаар болсон юм. Болд ахых бид хоёрын үеийн хоёр охинтой мөн ой гарантай нэг хүүтэй байсан. Тэднийх манай хашаа байшинд ирж амьдарсан юм.

Үнэндээ аавын дүү нар нь бид хоёрыг бүгд л авж өсгөх дургүй чи ав би ав гэж бөөн юм болж байж эцэст нь Болд ахых өсөгхөөр болсон юм билээ. Учир нь Болд ахых өөрийн гэсэн гэр орон байхгүй хадмынхаа хашаанд гэр барин амьдардаг байсан. Эхэндээ ч тэд нар ирээд гайгүй л байсан. Харин яваандаа бид хоёрыг ялангуяа намайг юм л бол ингэ тэг, энийг хий, тэрийг ч хий гэж загнадаг болсон.

Хоёр охиноороо юу ч хийлгэхгүй зөвхөн намайг ус ав, гэр цэвэрлэ, хашаа цэвэрлэ гэж загнаж тавхан настай дүүд маань хүртэл 5-ын канистр өгөөд надтай хамт усанд явуулна. Үгэнд нь орохгүй байна гэж Гэрлээ эгч Болд ахад хэлхээр Болд ах бид хоёрыг зодно. Өөрсдийнхөө хүүхдүүдийг их л хайрлаж эрхлүүлж амттай юм авж өгнө. Бид хоёроос нууж амттай чихэр, боов хүүхдүүддээ өгнө. Нөгөө хоёр охин нь нууж өгсөн чихрийг нь бид хоёрт гайхуулж иднэ. Дүү маань жоохон байсан учир идэхийг хүсэн нэхэж уйлна. Дүүгээ хараад их өрөвддөг байж билээ.

Нөгөө хоёр эрх охидууд нь харуулсаар байгаад идчихдэг байсан. Би ээж аавыгаа санаж орой болгон орондоо уйлдаг байж билээ. Ээж аавыг байхад үргэлж ирдэг байсан дүү нар нь ч ирэхээ больсон бид хоёрыг гэх хүн үнэндээ хэн ч байгаагүй. Заримдаа идэх хоолчгүй хононо. Нэг дүүгийх нь манайхтай ойрхон хэдхэн буудлын цаана амьдардаг байсан дүү бид хоёр хаяа өлсхөөрөө тэднийх рүү очино. Өхөөрдөөд л хөөрхөн шүү гэдэг байсан аниа ч очхоор яах гэж яваа юм гэж шилэб татаад л амьхандаа хоол горьдоод очсон ч аяга ус ч өгчихгүй за одоо гэрлүүгээ явцгаа явцгаа гээд л хөөгөөд явуулна.

Одоо бодход ээж ааваасаа өнчирсөн хоёр бяцхан хүүхдэд яаж тэгж хатуу хандаж чадсан байна аа. Аавыг минь амьд байхад бүгд л ааваас маань мөнгө авж амьдарлаа болгодог байсан ачыг нь ч болтугай хариулаад бүлтэгнээд ирсэн хоёр хүүхдэд аяга хоол ч яагаад өгчдөггүй байсын бол доо. Дүү бид хоёрын бага нас иймэрхүү л өнгөрсөн харааж, зүхүүлж, зодуулж, өөрийнхөө гэрээс зайл гэж хөөлгүүлж, идэх хоолгүй өдрүүд олон байсан даа. Харин би энэ амьдралд бууж өгөхийг хүсээгүй.

Хоол унд муу иддэг болхоор доожоогүй үеийнхээ хүүхдүүдэд ч их дээрэлхүүлдэг байж билээ.. Тэгсэн ч би шантраагүй ээ. Аавыг дуурайсан гарын ур дүйтэй байсан болхоор хичээлийн хажуугаар аавын ажилдаг байсан авто засварын газар аавын найз дээр очин тусалж юм хийж жоохон ч болтугай цалин авдаг болсон. Тэгэж явсаар машин ч сайн засдаг болсон. Өөрөө хувиараа машин засаж, машин засварын жижигхэн газар ажиллууж хүмүүс ч намайг сайн засдаг гэдгийг мэддэг болсон учраас сураглаж ирээд л машинаа засуулна. Овоо ч мөнгө олдог болсон. Би дүүгээ аваад айлын хажуу өрөө түрээсэлж амьдардаг болсон.

Би өөрөө 10 жилээ ч төгсөөгүй. Найман жил сураад арай хийж төссөн учир дүүгээ заавал их сургуульд сургана гээд дүүгийнхээ сургалтын төлбөрийг цуглуулж эхэлсэн. Дүү маань намайг бодвол хичээл номдоо сайн байсан шүү. Харин дүү маань 10 жилээ төгсөөд Технолийн их сургуульд тэнцэж чадсан. Дүүгээ их сургуульд оруулаад 9 сарын нэгэнд дүүтэйгээ сургууль руу нь явж байхдаа өөрийн эрхгүй миний нүднээс нулимс урсаж билээ. Ааваа ээжээ би чадсаан дүүгээ их сургуульд оруулж чадсан шүү хүү чинь гээд л дотроо шивнэж хэлээд дүүгээ хүргэж өгч билээ.

Дүү маань ч сургуулиа амжилттай төгссөн. Дүүгээ төгсөхөд нь бас л уйлж билээ. Үнэхээр омогшдын билээ. Диплом гардаж авж байгаа тэр агшин миний хувьд үгээр хэлэхийн аргагүй. Зүгээр л нулимс урсаад дүүгээрээ маш их бахархаж байсансан. Харин дүү маань сургуулиа төгсөөд Монголдоо томд тооцогддог уул уурхайн компанид ажилд орсон. Миний хувьд авто засварын газраа өрөгжүүлсэн. Эхнэр хүүхэдтэй болсон. Байр, машин гээд бүх л зүйлтэй болсон.

Өөрийнхөө гараар бүх л зүйлийг бий болгосон. Харин бага байхад хүн ч гэж тоохгүй байсан хамаатан, садангууд, хүүхдүүддээ дүү бид хоёроос нууж чихэр, боов өгч, зарж, зодож, үгийн муухайгаар хэлдэг байсан ах эгч гээд бүгд дүү бид хоёрт долигонож харьцана. Ичихгүй юм гуйна. Би бүгдэд нь хатуухан үг хэлээд холбоогоо тасалсаан тэд нараас.

Дүү бид хоёрын хувьд хоёр биендээ ах дүү хамаатан садан, анд найз нь. Бид хоёрт өөр ямар ч хамаатан садан, ах дүү гэж байхгүй. Ээж аав маань багадаа дүү бид хоёрыг тэгэж их зовж зүдэрч байсанг дээрээс хараад ямар их шаналж байсан болдоо. Одоо дүү бид хоёр алзахгүй ээ энэ амьдралд.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү