Мэдээ

Нарагийн залуухан нөхөр Билгүүн- Тэдний нандин зургууд, түүх…

Нара өөрөөсөө 20 дүү залуутай сууснаа нуугаагүй. Тэд хөөрхөн үртэй болж аз жаргалтай амьдарч байгаа. Нара цахим хуудаснаа:

Та нарын краш миний говийн борыг гүйцкүүм бнөө. Бид 2 чинь хөдөө нам пөөнийгөөд хотдоо ирээд сэп хийдэг л дээ. Би бас размер тааруулалтын аварга хүн бгаа биз.Манай хүнийг крашлавал тэр 300 мурунзуугаа авч өгөөрэй хахаха

2020н онд манай зөгийчин эгч Замын Үүдийн нэг хүүхэн ирээд хадмууддаа ажилгүй анкиагүй, хүүхэд гаргадаггүй яадаг ийдгээрээ дээрэлхүүлээд бдым бн зайлуул гээд манай зөгийчин эгч өөрсдийн газрын хажууд буулгаснаар бүх асуудал ундрав.

Юунаас айж ичих вэ дээ, энэ маань 17той би 37тойдоо анх танилцаж байв.Танилцах ч юу байхав дээ, өнөө манай хажууд зөвшөөрөлгүй буулаа гээд үй олон хэрүүл болж 2 нөхөр хуйхаа маажин зогсож бсны дараахан манай тэнд баахан хөвгүүд охидууд ирсэн юмаа. ЗҮ-н 12р ангийнхан.

Хөөрхөн хүүхдүүд манайхаар орж гараад мэдээж би болсон хойно хүүхдүүдийг гараа гаргаж дайлж цайлаад хаанахын хүүхдүүд нтр гэж схн ярилцаад, тэдгээр хүүхдүүдэд мод хагалах ажил хийх үү гэлээ… хйие л дээ гэлээ… 5,6уулаа тус бүр 10,10К аваад түлээг ч гялалзуулаад өглөө.

Би эндхийхэнд зөгийн нүүдлийн ажилд 4н хүнийг тус бүр 50К өгч зөгий нүүдэл хийдэг юм та хэд тийм ажил хийх үү гэлээ, бүгдээрээ л тэгийлдаа аниа л гэцгээж зөгийн нүүдлийн ажилд 6н хүүхэд 40,40К өгч ажиллуулж л байв. (зөгийн нүүдэл ажил хэдхэн цагийн ажил блаа л даа, цөөн зөгийтэй бсн тул)

Ингээд тэднийг хот буцахдаа бөөндөө Дэликандаа чихэж аваад хотод ирж

13р хорооллын тэнд (өөрсдийнх нь зааж өгсөн буудал) нэг хөдөөнөөс ирсэн хүмүүс буудаг бололтой оруулж өгөөд маргаашийн суудлаар буцна гэж бсн учраас өөрийн иргэний үнэмлэхээр буулгаж өгөөд харилцан баярласнаа илэрхийлээд дуусч байв!

Түүний дараагаар мэдээж бүх хөвгүүд чат бичсээн, аниа их баярласан шүү та нээрээ ёстой хөөрхөн ааштай энгийн хүн бдг юм билээ нтр гээд , эгчийнхээ гоё амттай хоолыг гоё цайтай нь санаж бн шүүү нтр гээд бичдэг хөвгүүдийн дотор өнөөдөр говийн бор залуу гэж нэрлэгдэх болсон энэ маань ч чатнуудын ихэнхийн эзэн байв.

Тиймээ тийм анх бид 2 эгч дүү 2 байлаа.Чатлаж явсаар говийн залуу гээч маань аав ээж нь багад нь салсан тухай, ээж нь Түнхэлийн хүнтэй суугаад орхиод явсан тухай, эмээ өвөөтэйгөө амьдардаг тухай бүх л юмаа ярив. Чат ч өргөжиж дахиад Түнхэлд ирж ажилд нь туслая гэв.

Би ч баярлав, хэн ч харсан сайхан л залуу хархүү, ажилд ч гав шав.Би ч харин ёстой залуу яадаг ч бсн үе мулт бүү хэл өөрөөс дүү эр сонирхдоггүй бсн ч түүнийг харах бүрт хөөрхөн гэхээс илүү тэр цэвэр ариун сэтгэл нь үнэхээр хайрламаар мэдрэмж төрдөг бсныг нуух юун…

Тэгсэн сар гарангын дараа тэр маань Түнхэлд буцаад ирж, би хотод явж байж таарч. Хэд хоногийн дараа тосгондоо очтол говийн залуу гэх хүү маань гэгээ татуулан мишээгээд л “аниа би хүрээд ирсэн” гээд ороод ирэв.
Өө тийм бшдээ гээд, угаас ажил шувтарч бсн 8р сарын дунд бсн тул за чи хэд хоног тэгж ингэж ажиллаад эгч нь чамд хонхны баярын хувцас хэрэглэлийг нь авч өгье гэж тохиролцов.

Угаса манай тэднхийн малчдын Божух, Мөөжиг, Шоонтого, Золбоо гээд хүүхдүүд бүгд хэсэг зуурт Нара эгчийнхээ ажилд туслах зөгийчин хийгээд өдрийн 30К авя ажиллаж бсөөн зөндөө зураг түүх фб пост ч бдг юм.

Хэрвээ намайг хүүхдэд хүчирхийлэгч болгож ойлгуулах гэж бгаа бол том алдаа болноо. Хэн ч хаана ч хэлнэ. Говийн залуу гэж нэрлээд бгаа бид 2-н хувьд бол яахавдээ ёстой л санаанд багтамгүй онцгой явдал болсон юмаа.

За тэгээд зун дуусч бдг бдг руугаа хэн хэн нь буцацгаав. Мэдээж хэсэг зуур ч гсн хамт бж дасалцсан хүмүүс чат өргөжиж санаж үгүйлж бгаагаа ч бичилчдэг л болов.

Гэсэн ч би тийм балмад ичих нүүргүй хүн биш шүү дээ… Болохгүй бүтэхгүй талаар ярьж, өөрийгөө олны хэл амын бай болсон нийгмийн хүн гэдгээ хичнээн хэлж яривч санаж үгүйлдэг салж хагацамгүй гэх бдл миний толгойн өвчин болж байсан ч үнэхээр тийм бол яагаад би хайраас татгалзах ёстой гэж боддог ч байв!!!

Юуг нь нуухав…Эх нь үнэндээ хүүхдээ гэдэггүй хүн бсныг онцолж дурдая, оюутан болсноос нь хойш бүр үнэндээ хатсан ааруул хүүдээ хялайлгачихдаггүй тийм л хүн бсымаа.

Эрээний хогоор хаад нэг залгуулдаг бсныгаа би юугаар ч дутаагаагүй өсгөсөн гэж хашгичиж явдаг хүн бдгиймаа.

Би ч хөөрхий говийн залуу гээд бгага чи хэрвээ надтай бмаар бгаа бол сургууль соёлоо зөв сонгох хэрэгтэй, мэргэжил мэдлэг дээр нь хүртэл анхаарч сургууль соёлыг нь хөөцөлдөөд Монголын Топ 3н сургуулийн 1д хүртэл суралцуулж л байгаа.

Мэдээж төлбөр тооцоог нь би л хийж таараа. Сүүлдээ би эхийг нь хүүгийнхээ өмнө хариуцлага хүлээж үз гэсээр өнгөрсөн семестерт 1 сая төгрөг тэднээр төлүүлж үзсэн бдгийм.

Замын Үүдээс эмээ өвөө нь хүртэл үр ачаа дагуулан ирж, дайлуулж, надаар эмнэлэг домнологоо төлүүлээд бид 2-г их мөнгө үрдэг юм бн шүү, хямгадаж бай гэхийн сацуу сайхан амьдардым бн нтр гээд өөрсдөө үзэж хараад хонож өнжөөд явж бсн хүмүүс бдг даа.

Одоо харин хойт эцгийн шараар намайг хүүхэд хүчирхийлэгч болгох гэж бгаа бол чат зураг хөрөг түүх өчнөөч бийг санацгаагаасай!!!!

Ийн явсаар бид 2 өнөөдөр ээж аав болох гэж бгаа юм, яадаг юм! Говийн залуу бид 2 20н насны зөрүүтэй ч үе тэнгийнхнээс ч илүү биесээ ойлгож, хайрлаж, дэмжиж, зөвлөж, дутуугаа нөхөж, дундуураа дүүргэнхэн хэдий хүртэл хамт байх тавилантай юм төдий хүртэл хамт байя…Гэжээ.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү