Мэдээ

Нара: Маш олон зүйл даван туулсны эцэст хүсэн хүлээсэн Мөрөөдлийн байшин маань….

За та нартаа сайхан мэдээ дуулганаа🤗
Маш олон зүйл даван туулсны эцэст хүсэн хүлээсэн Мөрөөдлийн байшин маань сүндэрлэж эхэлсээн🏡 Smart House маань ид ажилдаа шуурхайлж байгаа🙋🏻‍♀️


Юуны өмнө Засгийн Газраас хэрэгжүүлж буй ЖДҮ-н хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд Нарагийнх нь Зөгийн Аж Ахуйг дэмжиж хамтарч

ажиллахыг хүссэн хүсэлтийг хүлээн авч дэмжиж хамтарч ажиллахыг зөвшөөрсөн Монгол Улсын Батлан хамгаалах яам ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠤᠨ ᠪᠠᠲᠤᠯᠠᠨ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠶᠠᠮᠤ болон Монгол Улсын Үндэсний Батлан Хамгаалахын их Сургууль мөн Шонхор

Зуслангийн удирдлагад чин сэтгэлээсээ талархах илэрхийлье🙏
Дараа жилийн зунаас манай аж ахуй нь байгалийн цэвэр зөгийн балыг

Шонхор зуслангийн амрагч хүүхдүүдийн хоол хүнсэнд нийлүүлэх, мөн Зөгий болон Зөгийн Аж Ахуйн танин мэдэхүйд зориулсан хөтөлбөр болон бусад хөтөлбөрт дэмжиж хамтран ажиллахаар болсон билээ🏞


Төр хувийн хэвшил хамтран ажиллаж хүүхдийн хөгжилд маш олон бүтээлч санаа хэрэгжүүлнээ🎉
Дашрамд дурьдхад хэл ам хийж “Төр нь зөвшөөрсөн бол хамаа алга” гээд бсн манай хөршийн хэдэн хүмүүс одоо эрх биш тайван ажиллуулж амьдруулчих байлгүй дээ тиймээ🤪
Нарагаа дэмжиж аж ахуй, амьдрал гээд бүхий л зүйлд минь дэмжиж байсан хэн бүхэнд сэтгэлийн угаас талархая. Ингээд нэгэн сайхан нартай өдөр та нартаа Мөрөөдлийн Байшйнгаа танилцуулан лайвдахнээ🤗

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү