Мэдээ

Нара: Сараа эгчтэй ярьж суухаар нээх гоё энергитэй бас….

Нэгэн үе дуучин Нара гэгдэж байсан бол өдгөө зөгийчин гэгдэх болсон ажилсаг, хичээнгүй, дайчин Нара нь хөл хүнд болсон билээ.

Удахгүй хоёр дахь үрээ өлгийдөн авах тэрээр төрхөөсөө өмнө дуучин Сарантуяа, Болор-Уянга хоёртой уулзсан сэтгэгдлээ цахим хуудаснаа оруулжээ.

Өнөөдөр үргэлж Нарагаа аль ч үед алсаас дэмжиж байдаг хайрт Зууны Манлай Дуучин Б.Сарантуяа эгчтэйгээ бас хөөрхөн Bolor-Uyanga Erdenebileg хоёртойгоо уулзаж зөндөө сайхан ярьж сууж ёстой нэг хавьд өнгөрүүлээгүй сайхан цагийг өнгөрүүллээ.

Сараа эгчтэй ярьж суухаар нээх гоё энергитэй бас маш хөгжилтэй байдаг юм. Бид 3 тас тас хөхрөлдөөд л маш сайхан суулаа. Нарадаа зөндөө гоё урам зориг өгч цаг заваа гаргасан та хоёртоо маш их баярлалаа. Бас зөндөө гоё бэлэгтэй, Сараа эгчийн гоё пянзтай болсон одоо пянз тоглуулагч авнаа гэжээ.

Дуучин Сарантуяагын хувьд Монголын орчин үеийн поп урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан гайхалтай хүчирхэг эмэгтэй билээ.

Тэрээр 1970 оны 04 дүгээр сарын 20-нд Улаанбаатар хотод төрсөн. Аав нь Монгол ээж нь Якут гэдгийг бид сайн мэднэ. Поп хатагтай маань эцэг эхээс гурвуулаа бөгөөд нэг эгч, нэг эрэгтэй дүүтэй. Тэрээр нэгэн ярилцланд Сайхан хоёр эрдэнэс шиг хүний дундаас тө рсөн юм чинь яаж гялтайхгүй байхав дээ. Энэ хоёр сайхан ээж, аавынхаа буянд өдий зэрэгтэй сайхан амьдарч байна даа гэж хувьдаа залбирдаг, боддог.

Манай ээж якутаас 1976 онд ирээд аавын дүү нарыг үр хүүхдийнхээ зэрэгцээгээр цуг өсгөлцөөд явсан. Манай ээж сэт гэлийн тэнхээтэй, хүн чанар сайтай хүн болов уу. Бага байхад зөндөө олон ээж нар Якут руугаа буцаж байгаа тухай би сонсч л байсан. Манай ээжийн найз нар ч нутаг буцаж байсан даа. Ээж маань тэднээс торойгоод үлдсэн. Тэгээд бодохоор их тэвчээртэй, Монголчууд гэж анх ярьдаг байсан бол манай Монгол гэж ярьдаг тэр чигээрээ Монгол хүн болсон доо хэмээжээ.

Зөвлөлтийн 9 дүгээр сургуулийг төгссөн тэрбээр орос хэлийг тун сайн сурсан төдийгүй англи, герман хэлээр ч тун дажгүй ярьчихдаг.

“Мөнгөн харандаа” хамтлагт дуулдаг байхдаа урилгаар дунд сургуулиудад олонтаа очиж тоглодог байсан тул тэр үеэс л нэр хүндтэй болж алдаршиж эхэлсэн учир үеийнхээ хөвгүүдийн анхаарлын төвд байдаг байжээ.

Поп хатагтайн үндсэн хобби нь дуу бөгөөд дуугаараа л ганцхан ам ь зууж байгаа хүн хэмээн ярилцлаганд дурджээ. Мөн тэрээр эрүүл зөв хоололт, мацаг барих хичээлд сонирхон суудаг. Ориг Монгол хэв маягаар ам ьдархыг хичээдэг гэнэ.

Дуучин Сарантуяа маань гурван сайхан хүүхдийн ээж, бөгөөд ганц бие хүчирхэг ээжүүдийн нэг юм.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү