Мэдээ

Нара: Ээж аавыгаа бараадах минь…

Юун түрүүнд Түнхэл тосгоныхоо эмнэлэг, тэр дундаа түргэний жолооч болон Хишигням эмчдээ чин сэтгэлийн талархал дэвшүүлье. Ямар шуурхай хөдөө хээр дуудлагад гарахдаа шаардлагатай бүх эм тариа, тоног төхөөрөмжөө аваад ирсэн бсн.

Бас дуудлага дамжуулж өгсөн цагдаадаа баярлалаа. Говийн бор сэтгэж цагдаа руу түргэн дуудаж тус болооч гсн аж… Өчигдөр шөнө гэнэт л хэвлийд юм тасраадахвуу татаадахвуу ёстой юм юм бодогдтол цахилгаан цахиж бгаа мэт

өвдөж хатгуулж хөдөлж ч болдоггүй яаж ч болдоггүй, хамаг хүйтэн хөлс чийхраад хүч тамир гэж 0, за даа энэ ч нэг л биш өвдөлт бн даа төрөхийн ч өвдөлт биш бн даа гэж бодохын хажуугаар ер унах шинжийн…

Гэнэт л хүү минь уйлаад ээжээ гээд л, эх хүн гэдэг чинь үхтэл үрийнхээ төлөө л бдгийм бн. За ингээд унавал хүү чинь дагаад унахым бн шүү хичээгээрэй л гэнэ дотроос… нилээн гүрийж дуу ч гарах тэнхэлгүй сууж бтл муу хүү минь л ээжээ гээд л хажуунаас салахгүй…

Күэ тэгээд хүн чинь өвдөж үхэх гэж бж тэрүүхэн тэр хооронд ямар их зүйл бодож дэнсэлж донсолж амждаг юм бэ. Ингээд үхээд өгвөл муу хүү минь л насаараа гансрах бхдаа, бусад нь ч бол тгд нэг тийм хүн бж билээ гэж дурсвал их юм биз ч гэж бодогдох шиг, ийм схн хүүтэй бж юу дутсан гэж

ингэж их эрсдэл үүрэв дээ ч гэж бодогдох шиг, үхсэн ер нь энэ хорвоогийн юу нь ч амь заяа юм ч гэж бодогдох шиг ёстой хормын зуурт өөрийн буруу зөвийг айхтар бодовшд!!! Эцэстээ би ч тэнэг л хүн юм бн дөө….

Хүний сайн мууг үнэрлэж танилгүй л 40 хүрэх нь дээ… Хэнд хэт өөрийгөө зориулна тэр л хамгийн их араас хутга шаагч болдгийг, хэнтэй найзлах хэнийг ах эгч дүү гэж бодох гээд ухаарч ойлгомор зүйл их л санж дээ гсн шүү юм

бодоод хот хүрээ газарт ээж аавыгаа бараадах минь гэсээр вагон хүлээн сууна Замын бартааг сонгож амьдардаг тэнэг туулж барахаас ч яалтай.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү