Мэдээ

Нарсанд суусан ээжтэйгээ дахин уулзахын тулд мөнгөтэй хүмүүсийн урд хагас нүцгэн бүжиглэх замыг сонгосон

Захидлыг минь унших бүх сахиусан тэнгэрүүдэд өөртөө хүсдэг бүх сайн сайханыг хүсэн eрөөe.Захидлаа хувааж оруулах боллоо. Хүлцэл өчьe Өөрийнхөө өнгөрсөн амьдарлын тухай ярьж , бичиж чаддаггүй хаалттай нэгэн бүсгүй байна.

Админтайгаа 3 жилийн өмнө танилцатлаа би сэтгэл зүрхээрээ үхэж байсан гэхэд болно. Харин өнөөдөр энд ингээд өнгөрсөн бүх дурсамжаа энд бичиж чадахаар хэмжээнд хүржээ. Одоогоос 14 жилийн өмнө 20хон настай бүжигчин охин гялалзаж явлаа.

Хаана л бол хаана миний инээд цуурайтаж би тэнд аз жаргалтай гүйж явдаг байсан. Найз нөхдөөр хүрээлүүлсэн нийгмийн идэвхтэй ихэл аз жаргалтай байснаа л их санадаг юм. Анхны хайртайгаа учирчихсан түүндээ эрхэлж , нялхарч халамжлуулж хорвоогийн хамгийн азжаргалтай нэгэн нисэж байсан үe.

Бүжгийн бэлтгэлтэй хөлөө бу лгал чихсан намайг 4н давхрын шатаар үүрч гараал сургуулийн хаалга таттал газар буулгахгүй өргөөд оруулдаг халамжтай найз залуутай байлаа. Үргэлж гэнэтийн бэлгээр намайг баярлуулж , хайрлаж , миний төлөө хэзээч чадахгүй бүхнээ хийхэд бэлэн тийм л залуу байсан.

Тэр минь миний төлөө гэвэл галруу ч ороход бэлэн тийм тэнэг бөгөөд зоригтой нэгэн байсан. Сургууль дээрээ эсвэл түүний хажууд л би өөрийнхөөрөө байдаг аз жаргалтай охин байсан. Харин гэртээ үргэлж а рх и та мх ины үнэрт а гса н со гт уу тавьсан аавынхаа харцнаас айж амьдарсан.

Мэдээ орохын л аав гэдэг хүн с огт уу байдаг. Ээж харин чангахан дуунаас айж цочдог сул дорой эмэгтэй байсан. Гэхдээ хайртай залуудаа энэ амьдралаа хэзээч хэлж чаддаггүй байлаа. Тэмцээнд түрүүлээд шагналын цомоо тэврээд гэртээ яаран ирэхэд шалан дээрээ өтгөн шингэнтэйгээ хутгалдсан аав с ог туу унтаастай харин ээж минь хөөгдөөд гарчихсан харанхуй шөнө хүйтэн орцонд согтуу нөхрөө унтахыг хүлээж чичирж зогссон дүр зураг угтдаг байсан .

Ийм амьдралтайдаа үнэхээр гутардаг байлаа. Хөөрхий ээж минь намайг сургуульд явчихаар яана даа гэж л боддог байлаа. Тэр үeд гадаадад сургуульд явхаар болоод сургуулиасаа баяртай мэдээ дуулаад удаагүй байсан.

Харин найз залуу маань холдож чадахгүй гээд хамтдаа явахаар болоод шийдчихсэн байсан юм. Шинэ жил болох дөхчихсөн айл бүр цонхон дээрээ цаасан чимэглэл наагаал, өнгө өнгийн саагаар гэрээ гоёсон тэр өдрүүдэд манайх өмнөх шигээ л хагархай аяга, хоосон шил хаа сайгүй татаад хаясан т амх ины иштэйгээ.

Аав ээжийг з од ож ар хи ны мөнгө харамлалаа гэж гартаа таарсан бүхнээ хаа хамаагүй шидэлж би тэр үeийн тэр дүр зургийг эргээд санах гэхээр шууд л чичирж зүрх салганадаг. Төрсөн цагаас минь эхлээд 20 жил аавын гарын шүүс болж з од уулж хөөгдөж явсан ээж минь намайг очоод салгахын завдалгүй аавын цээжрүү х у тга д үрч ихсэн.

Юу болоод байгааг ойлгохоосоо өнгөрч би газар дээрээ хаашаач хөдлөх тэнхээгүй хөшиж хоцорсон. Аав газар дээрээ амьсгал хураасан. Үүнээс хойш бүх зүйл там болж хувирсан. Ээж минь торны цаана орж 15 жилийн я л авж би дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу гэдэг үгийн утгыг тэгэхэд л биeэрээ мэдэрсэн.

Нүд ирмэх зуур а луу рчны охин болж аавынхаа ах нар дүү нарт байраа алдаж хөнжил гудсаа даавуунд боогоонд 2 чeмадантай хувцастай гудманд гарсан. Ээжийн талын хамаатан садан гэх хүнгүй би хаана хонохоо мэдэхгүй нөгөө олон найз нөхөд найз охидоосоо тусламж гуйсан.

Тэд бүгд анхнаасаа байгаагүй мэт ор сураггүй тал тал тийшээ бутран одсон. Хайртай залуудаа юугаач хэлээгүй хэлвэл бас л тэр хүмүүс шиг түүнийг алдчих байх гээд холбоогүй хэсэг байж орох орон унтах газартай болтолоо нуухаар шийдсэн байсан.

Мэдээж яаж нууж чадах билээ тэр дор нь мэдсэн байсан. Намайг хайсаар байгаад подволд хоног төөрүүлж байхад минь олоод ирсэн.Түүний гэрийхэн эсэргүүцэж намайг явуулахыг шаардаж тэр эцэг эхийнхээ бүх эсэргүүцлийг сөрж намайг хамгаалж хамт байх болно гэж гэрийхэнтээгээ зөрж боссон.

Энэ байдал удаан үргэлжлээгүй ээ. Би түүнийг байхгүйд гэрийх нь хаалгийг гаднаас нь хаагаад орхин одсон. Ээж нь хүүг маань орхиод явуул сургалтын төлбөрийг чинь төлнө байр хашаа байшин авж өгьe гэж гуйсан ч би юу ч авалгүй явсан.

Тэр өдрөөс хойш там шиг өдрүүд эхэлсэн. А ми а хо р ломоор санагдтал цөхөрч байсан. Ээжгүй байх ээжийнхээ дэргэд байхгүй байж чадахгүй байх ямар ай мшиг тай гэдгийг яс махандаа тултал ойлгосон. Сургуулиа төгсөж чадалгүй орхиж цайны газар зөөгч угаагч хийж подволын өрөө түрээслэн нэгнээс нөгөөрүү үргэлж хувцасаа тэврээд нүүж сууж явах болсон.

Хайртай хүнээ хайрлаж чадахгүй орхиод санах эрхгүй мөнгө олох гэж ядарч туйлдаж уйлж явсан. Гараа сунгаад туслах ганц ч хүнгүй байх ямар аймар гэдгийг би сайн мэднэ. Өөрөөсөө ч нуумаар муухай олон дурсамжтай болсон.

Зэрэгцэж суусан ангийхан минь хонхны баяраа тэмдэглээд амьдралын хаалга татан инээлдэн дипломоо атгацгааж байхад би чийгтэй подволын өрөөнд өглөө ажилдаа явах цагаан цамцаа хүйтэн төмпөнд угааж байлаа.

Дээрэлхэх хүн мундахгүй . Муу ээжтэйгээ л уулзаж энгэрт нь хэсэгч гэсэн наалдаж сэтгэлээ дэвтээх юмсан гэж л бэтгэрч явсаар ээжтэйгээ бүхэл бүтэн 3 жилийн дараа л уулзаж байлаа. Турж ядарсан нүд нь ширгэсэн наснаасаа даруй хөгширсөн жижигхэн болсон ээжийгээ хараад зүрх зүүвээр шивүүлэх шиг л болсон.

Эргэлтийн тэр хэсэгхэн хугацааг зогсоогоод тэндээ ээжтэйгээ үүрд үлдмээр санагдатлаа цөхөрсөн охиноо муу ээж минь зөнгөөрөө ойлгосон. Ээждээ дахиад үнэрлүүлэх өдрөө хүлээж ямарч зорилгогүй өглөөнөөс орой болтол ажиллаж олсон цалин нь нөгөө подволын муу өрөөнд яваад цаана нь автобус унаа гээл таардаг байлаа.

Би чийгтэй өрөөнийхөө буланд зассан гудас комиссоос авсан хөнжил дээрээ суугаад хурдан өглөө болохыг хүлээж айж дагжиж олон шөнө суусан. Нэг газраас нөгөөрүү нүүж хөөгдөж зар мэдээ сонин аваад хүн хүн царайчилж явахдаа бүжигчин өндөр цалингаар ажлуулна гэсэн зар олж хараад ямар ч эргэлзэлгүй яваад очсон.

Мэдээж тэр санаанд оромгүй муухай ажил байсан. Ууж идэж наргиж байгаа мөнгөтэй баян хүмүүсийн урд 2 3аараа хагас н үцг эн бүжгэлээд цайны газар 1 сар ажиллаад олох мөнгөө 3 4 хэн цагт олж эхэлсэн. Хамт бүжгэлж байсан охид дундаас ганцхан би л бүжгэлсэн цалингаа аваад шууд харьдаг нь байсан.

Ээжийгээ ойр ойрхон эргэж царайг нь харж чадах болсондоо, дахиж хүйтэн цэмэнтэн ханан дунд унтаж айж даарахгүй болсондоо баярлаж байсан ч хийж байгаа ажлаасаа ичээд ямар ч хүнд ярьж чаддаггүй байлаа. Хамт ажилдаг олон бүсгүйчүүл бүгд л зан ааш нь доголдож зугаа цэнгэл а р хи та м хи мөнгөнд боол нь болж амархан амьдарч байсан ч би мөнгөө цуглуулаад арай өөр ажил хийж чадах болтлоо тэсэхээр шийдсэн байлаа.

Би бусад шиг а рх и дарс та мх инд толгойгоо мэдүүлээгүй ээ. Ээжийгээ өршөөлд хамруулчих юмсан л гэж хөөцөлдөх болсон. Ээж минь муу нэртэд ороод 9 жил болсон байхад би 30 насны босгийг давах гээд нөгөө ажлаа хийсээр л байсан.

Гэхдээ энэ хугацаанд хүний ёсноос гажууд ганц ч үйлдэл хийж байгаагүй амьдралд хэтэрхий цөхөрсөн юуч хараад инээхээ больсон хэнтэй ч таарсан нүүр бардам өөрийгөө танилцуулж чадахгүй хэвээр л байсан. Ээж минь өршөөлд хамрагдах сураг гарч би аз жаргалтай ядаж л хоног тоолон хүлээх зорилготой болоод байхдаа анхны хайртайгаа улаан нүүрээрээ тулгарсан.

Тэр яг л хэвээрээ. Махалсан бас жоохон намба суусан л байлаа. Би зугтах гэсэн боловч тэр намайг гарнаас барьж зогсоогоод . Тэр намайг маш удаан хайсан байлаа. Бараг 10 жил өнгрөх гэж байхад тэр намайг харж байгаа харц нь яг л хэвээрээ .

Түүний гар дээр бүдгэрсэн зураас сорив болон эдгэсэн байсан нь миний нэр байв. Би гэхдээ айж байсан болохоор түүнтэй удаан ярилцаж суухаас ч эмээж байсан. Өөрөөсөө ичиж байсан. Тэр гэр бүлтэй болоогүй одоо хүртэл ганц биe байсан ч би тэрнээс айж байсан.

Хайр хэдийн хийсэн одсон алга болсон миний дотор тэр байхгүй болсон байсан учраас би дахиж холбогдохгүй байхыг хичээсэнч тэр намайг тавьж явуулаагүй. Хийж байсан ажлаа үнэнээр нь хэлээд тэрнийг намайг орхихыг хүлээсэн ч тэр дахиж алдахгүй гэж бат зогссон .

Намайг яаж ч өөрчлөгдөж ямар хар бараанаар амьдарсан байсан ч орхихгүй гэсэн. Би айж байлаа. Би хэдийгээр бүжгэлхээс хэтэрч байгаагүй хэзээч муухай зүйл хийж байгаагүй ч а рх и д а рс та м хины үнэрт олон жил бусдын өмнө зогсож харах харахгүй олон юм харсан энэ олон жилүүдээсээ үнэхээр ичиж байсан болохоор зугтмаар санагдаж байсан ч тэр явуулаагүй.

Бид хамтдаа байх болсон . Хамтдаа байж эхлээд хэдхэн сарын дараа ээж минь нар үзэх эрх чөлөөтэй болсон. Удалгүй бид 2 гадаад явсан. Ээж минь монголдоо үлдсэн. Монголдоо ирэн очин байсаар 3 жил гаран болоод өнгөрсөн шинэ жилийн үeэр бүр мөсөн ирээд би ээж болохоор бэлдээд сууж байна.

Миний хэвлийд 2 зүрх зэрэг цохилж байна. Гэхдээ эх орондоо ирсэн өдрөөс эхлээд айдас мэдрэх болсон. Өнгөрсөн тэр хар дарсан жилүүд хийж байсан ажил хоолтой хоолгүй ядарч цөхөрч байсан үeүүд байнга бодогдож нөхрийн минь найз нар хамаатан садан намайг ямар өнгөрсөн түүхтэйг мэдэх гээд байгаа мэт санагдаж байнга түгших болсон.

Харин хань минь намайг болон удахгүй төрөх 2 үрээ хэзээч тэнэглэлээс болж алдахгүй гэж амладаг. Магадгүй би хэтэрхий их шаналаллаа орхиж чадахгүй байгаад л учир байгаа байх. Ээж минь сайн сайхан байгаа.

Муу ээжийнхээ үлдсэн бүх цаг хугацаанд хэзээч сүүдэр үзүүлэхгүй үргэлж наранд инээлгэж амьдруулах болноо л гэж бодож явна даа.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү