Мэдээ

Нас барсан хүүхдийг шидийн аргаар амилуулжээ…

Түүнийг Г.Цэвэлмаа гэдэг. Монголын ард түмний гавьяат, Алтан гадас одонт, Гүртэн Чойжин лам, үзмэрч, бариач хүн юм. Тэрбээр удмын Чойжин буулгаж, сахиус залдаг аж. Арван Хангал сахиусыг нэг нэгээр нь биедээ

оруулж шидийн аргаар залдаг байна. “Би бол сахиус, хүмүүсийг хооронд нь холбон зуучилдаг л хүн” хэмээн өөрийгөө тайлбарлах энэ хүн өдийг хүртэл олон хүнийг аварч, эдгээж, тусалсаар яваа юм. Түүний аав Завхан аймгийн

Яруу сумын хувилгаан хүн байжээ. Хэлмэгдүүлэлтийн үед сахиусаа барьж зугтааж явсаар Баянхонгор аймагт очиж байсан гэдэг. Ийнхүү удмынхаа сахиусыг Цэвэлмааг авах ёстой хэмээн гурван настайгаас нь эхлэн бэлдсэн бөгөөд 27 настай байхдаа тодорчээ.

Тэрбээр анх тодорч байхдаа “Өөрийнхөө хүүхдийн зүрх рүү гараа хийж, цустай нөж авч шидээд, толгойг нь ар дээр нь гартал алгадсан”

гэх яриагаар нь ард түмэн түүнийг сайн мэдэх билээ. Ийнхүү түүний болон очиж эмчилгээ, тусламж авч байсан хүмүүсийн яриаг хүргэе.

Гүртэн Чойжин лам Г.Цэвэлмаа:

-Би энэ үйлийг хийгээд 20 жил болж байна. 22 настай байхад миний нүүрний шанаанд юм гараад, эмч нар намайг таван жилийн настай юм байна гэж байсан. Гэтэл 2004 онд сахиус маань тодорч, энэхүү үйлээ өдийг хүртэл хийж байна. Бөөрний дутагдал, нүдний хараа, даралт харвачихсан, хорт хавдартай гэх мэт хүмүүст шидийн аргаар үйлээ хийдэг. Мөн эд мөнгө нь дутмаг, ажил нь бүтэхгүй байгаа, наймаа, бизнес, гадаад улс руу явах гээд чадахгүй, хамаг юм нь түгжигдсэн хүмүүсийн муу муухай юмыг нь хариулаад, сайн сайхан зүйлийг нь түгээн дэлгэрүүлдэг юм аа миний сахиус. Завхан аймгийн Отгонтэнгэр хайрхны савдаг Чойжин сахиус бөгөөд Баянхонгор аймгийн Гурванбулагаас гарал­тай. Архангай аймагт ирээд айлын хүүхэд нас бараад таван цаг болчихсон байхад нь амилуулсан. Тэр хүүхдийн эмээ намайг хүүхдийн өрөөнд оруул­сан. Тэгэхэд тэр хүүхэд ухаан­гүй, цэлийсэн хөх болчих­сон, аппаратыг нь салгасан бай­­сан. Ингээд би тэр хүүхдийг ши­дийнхээ аргаар амь оруулсан юм.

Р.Норжмаа:

-2004 онд би бөөрний хорт хавдартай болоод зүүн бөөрөө авхуулсан. Гэтэл 2008 онд дахин нөгөө бөөрөнд маань үсэрхийлсэн байсан. Ингээд эмч нар хоёр хос эрхтний нэгийг нь авчихсан болохоор нэгэнд нь эмчилгээ хийх боломжгүй, бөөр шилжүүлэн суулгах мэс засалд орно гэж хэлсэн. Манай хүүхдүүд “Бид нар таны донор больё” гэхэд нь би та нарын хэнийг нь эрэмдэг болгож, өөрөө амьд явах гэж тийм үйлдэл хийх вэ гэж хэлээд зөвшөөрөөгүй.

Ингээд миний бие муу, асаргаанд орсон байхад Баянхонгор аймгаас лам ирсэн гэж дуулсан. Тэр лам л хүнийг эдгээдэг, тусалдаг гэж хүмүүс хэлж, зааж өгсөн. Ийнхүү тэр хүн дээр очиж сахиус, шүтээнд нь залбираад, рашааныг нь хэрэглэсээр миний бие сайхан илаарьшсан. Дараа нь би Архангай аймгийнхаа эмнэлэгт хэвтсэн юм. Тэр үед найзын минь ач хүү дөнгөж 21 хоногтой эмнэлэгт бие нь муу, бараг найдваргүй болсон гэж байв. Найз маань надад хандаж “Чамайг эмчилсэн лам хүнтэй уулзмаар байна” гэхээр нь Цэвэлмаа ламыг дагуулаад хүүхдийн өрөө рүү орсон. Ороход хүүхдийн аав, ээж, өвөө, эмээ нь хувцас хунараа боогоод байж байсан. Харин эмч тэр хүүхдийг нас барснаар сториг нь бичээд, хааж байсан юм. Тэр эмч өнгөрсөн хүнийг яаж амилуулах вэ дээ гэсэн харцаар харж байсан нь мэдрэгдсэн. Харин Цэвэлмаа лам тэр хүүхдийн бүтээлгийг сөхөж хараад “Жадамба гэдэг судар маш хурдан хугацаанд олж ирж чадах уу” гэсэн.

Нөгөө хүмүүс ч “Чадна, чадна” гэж хэлээд маш хурдан тэр судрыг олоод ирсэн. Тэр судрыг лам бариад “За ингээд энэ судрыг би сэгсрэхэд, миний гараас хийсээд унах юм бол танай хүүхдэд тус болох байх. Хэрэв миний гарт үлдэх юм бол тус болж чадахгүй гэж сахиус маань хэлж байна” гэсэн. Тэгээд судраа барихад нь яг л хэлснээр нь салхи салхилж байгаа юм шиг бүгдээрээ хуйларч хийсээд, гарт нь огт үлдээгүй. Цэвэлмаа лам “Үүрийн дөрвөн цаг хүртэл хүүхдээ ажигла даа. Хэрэв үүрийн дөрвөн цагт уйлах юм бол амилна, уйлахгүй байх юм бол амилахгүй” гэж хэлсэн.

Ингээд би эмнэлэгт хэвтэж байсан болохоор өглөө эмээ нь над дээр орж ирээд миний мөрнөөс татаж сэрээсэн. Сэрээд харсан “Хүүш ээ, миний хүү уйлчихлаа” гэсэн. Тэр хүүхэд амилаад ээжийнхээ хөхийг хөхсөн байсан. Тэгээд л аймаг даяараа “Нас барчихсан хүүхдийг амилуулсан байна” гэж шуугьцгаасан. Одоо би Цэвэлмаа ламтайгаа үргэлж холбоотой байж, миний бие хэвийн байгаа. Сахиусны хүч байдаг л юм байна даа гэж боддог.

Д.Цээдоо:

-2021 оны долоодугаар сарын 14-нд би хоёр метр гаруй гүн нүхэнд унаж, нуруугаа хугалсан. Нуруугаа хугалаад 14 хоног эмнэлэгт хэвтэж гараад, Цэвэлмаа лам дээр ирсэн. Намайг очиход шууд сахиусаа буулгаж, засал хийсэн. Тэгээд намайг босоод гүй гэхэд нь би үүд хүртэл гүйсэн. Гүйгээд эргэсэн чинь бүжиглэ л гэнэ. Тэгээд би бүжиглэсэн. Би чинь анх гачин юм л очсон. Нэг талдаа таягтай, нөгөө талдаа дүүгээрээ түшүүлээд. Гэтэл тэр дорхноо таягаа хаяад, хөдөө орон нутаг руу хүртэл хэд хэдэн удаа явсан. Надаас дөрвөн сарын өмнө өндрөөс унасан хүн одоо болтол таягаасаа салаагүй, эдгээгүй, ажилдаа орж чадаагүй л байна. Тэгэхэд би нэг сарын дотор эдгээд, энэ хүний хүчинд сайхан явж байна.

Миний эгч, ах, дүү нар энэ хүнтэй 10 гаруй жил холбоотой байж ирсэн. Өмнө нь намайг энэ хүн дээр авчрах гээд байхад нь би ирдэггүй байлаа. Нуруугаа хугалаад л ирсэн дээ. Би Цэвэлмаа ламыг сахиусаа буулгахад нь олон удаа ирж суухад хэлгүй хүн хэл орж, хөлгүй хүн хөлд орж, хараагүй хүн хараа ороод явчих жишээтэй. Энэ хүн бол ид шидээрээ маш мундаг хүн. Нэг удаа буулт дээр нь 50 гаруй хүн сууж байв. Тэгэхэд Цэвэлмаа лам “Хэлгүй хүн босоод ир” гэхэд нэг залуу босож ирсэн. “Сайн байна уу” гэж Цэвэлмаа лам асуухад “Сайн. Сайн байна уу” гэж тэр залуу хариулсан. Тэнд байсан хүмүүс сунаж мөргөөд, нулимсаа арчаад л гарцгаасан байдаг юм.

Холбогдох утасны дугаар: 88162121, 95111960

Эх сурвалж: Өглөөний сонин

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү