Мэдээ

Номтойбаяр Д.Сарангэрэлийн хэлсэн үгэнд ундууцав

УИХ-ын гишүүн асан Номтойбаяр нэгэн цагт Хөдөлмөрийн нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан.

Тэр Д.Сарангэрэл сайдын хэлсэн үгтэй холбогдуулан өөрийн байр суурийг илэрхийлжээ.

Н.Номтойбаяр: Хөдөлмөр Нийгмийн Хамгаалалын дэд сайд, сайд байхдаа “улны айл” гэж сонсч байгаагүй шүү! 50 саяыг 50 төгрөг мэт, зайсангийн хаягдал бродюраар гэр хорооллыг гоёно гэж ярьдаг дарга нар мөнгөний мэдрэмжгүй бөгөөд нийгмийг кастын системтэй хардаг болоо юу даа! Нийгэм үргэлж ингэж нулимуулаад байхгүй дээ!” гэсэн байна.

Д.Сарангэрэл сайдын зарим үг нь буруу сонгосон байж болох ч хэлсэн үгэнд нь бас авах зүйлс бий. Тэрбээр:

“2020 онд ажил хийх боломжтой боловч ажил хийхгүй байгаа 207800 хүн байсан. Үүний 87.8 мянга хүн нь ажилгүй, 70.7 мянга нь боломжит ажиллах хүч, 49.4 мянга нь ажил хийх хүсэлтэй ч ажил хайгаагүй хүн байна. Нөгөө талд ААН-үүдийг 20 орчим хувь нь ажиллах хүчний дутагдалд орсон. Өөрөөр хэлбэл, ААН-үүдэд 40 мянга орчим ажлын байр байхад ажиллах хүн олдохгүй байгаа юм.

-Улс төрийн түвшинд халамжийн бодлого хавтгайрсан учраас хүмүүс ажил хийх сонирхолгүй болсон гэж тайлбарлаж байна. Гэтэл таван хүүхэдтэй нэг өрх, хүүхдийн 500 мянган төгрөгөөр өрхийнхөө нийт зардлаа, эрүүл мэнд, боловсрол, хүүхдийн хэрэгцээг бүгдийг нь хангаж байгаа гэж бодохгүй байна. Үүнд дүгнэлт хийх ёстой.

-Хүмүүс яагаад ажил хийх сонирхолгүй болоод байгааг судлах хэрэгтэй. Судалсны үндсэн дээр дэлхийн улс орнууд тэрхүү асуудлыг хэрхэн шийдсэнийг мөн судлах шаардлагатай.

-Халамж хавтгайрчихлаа, үүнийгээ зогсоочихвол хүмүүс ажил хийж эхэлнэ гэж хөнгөн хуумгай хандаж халамжийг зогсоох ёсгүй.

-Иргэд ажлын талбарт гологдож байна. Тиймээс хүмүүсийг ямар нэг зүйлийг сайн хийдэг болгоход сургах хэрэгтэй.

-Монголчууд гадаадад маш сайн ажилладаг. Монголын ажиллах хүч шиг өндрөөр үнэлэгддэг улс орны иргэд ховор байна. Тэгэхээр Монголчууд иргэдийнхээ хүсэн хүлээсэн цалин, ажлыг нь өгөхгүй байгаа юм. Үүнд л анхаарах ёстой.

-Халамжийг хавтгайруулахаа больж, хэрэгтэй хүнд л өгнө.

-Нэн ядуу 1500 өрхийг эхний ээлжинд ядуурлаас гаргана. Ингэхдээ Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргээс өрхөө сонгоод тухайн гэр бүлийн хөдөлмөр эрхлэх чадвартай 18-55 насны иргэнийг үсчний мэргэжил эзэмшүүлж, шаардлагатай тоног төхөөрөмжийг нь авч өгч, суудал түрээслүүлээд суулгана. Энэ ажил арваннэгдүгээр сараас эхэлнэ. Энэхүү загвар амжилттай болвол ядуурлаас гарах загварыг гаргах юм.

-Орон нутагт ажлын байр бий болгоход чиглэсэн санхүүжилтийг олгоно.Цаашид Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам үндсэн дөрвөн чиглэлд анхаарч ажиллана гэж мэдэгдлээ.

-Төрийн албаны цалин хөлсийг шинэчилж, 2023 оны төсөвт суулгана. Энэ талаар Сангийн яамтай хамтран ажиллана.

-Тэтгэврийн шинэчлэлийг хийнэ.

-Халамжаас хөдөлмөрт шилжинэ.

-Хүн амын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлнэ.” гэсэн юм.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү