Мэдээ

Ноцтой: Согтуу жолоочид мөргүүлж, амиа алдсан хохирогчийг зам дээр байхад нь дахин өөр машин дайрчээ

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байж, замын хөдөлгөөнд дүрмээ сайн баримталж оролцохыг сэрэмжлүүлж байна.

Өнгөрсөн шөнө 01:00 цагийн орчим “Баянзүрх дүүргийн Ботаникийн зам дээр хүн нас барсан байна, замаар чирсэн байдалтай байна” гэсэн дуудлага мэдээлэл ирсний дагуу шалгахад 32 настай, эрэгтэй “Э” нь Тоёота приус 20 маркийн автомашиныг жолоодон явахдаа явган зорчигч 37 настай, эрэгтэйг мөргөж амь насыг нь хохироон,

хэргийн газрыг орхиж явсан бөгөөд хохирогч зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд хэвтэж байхад нь 19 настай, эрэгтэй Э жолоочтой Тоёота приус 20 маркийн автомашин дахин дайрсан гэмт хэргийг цагдаагийн байгууллагаас шуурхай илрүүлжээ.

Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, шалгалтын явцад жолооч 32 настай, эрэгтэй Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь тогтоогдсон байна.

Иймд иргэдийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, насанд хүрээгүй хүүхдээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх, жолоодох эрхгүй этгээдэд жолоо шилжүүлэхгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү