Recetas

НУРУУНЫ ӨВЧИН ХҮНДРЭХЭД ХҮРГЭДЭГ ШАЛТГААНУУД

Уламжлалт анагаахын чиглэлээр олон жил нурууны эмчилгээ хийж байгаа эмчийн хувьд зөвлөхөд:

Эрүүл мэндийн боловсрол дутмаг

Өвчний эхний үе шатанд илэрч байгаа шинж тэмдэгийг хайхрахгүй өнгөрөөдөг, өвчнөө аяндаа зүгээр болчихно гэж боддог, өөрөө дур мэдэн шинж тэмдэгийн эмчилгээнүүдийн нэг болох өвчин намдаах эм голдуу хэрэглээд түүнийгээ үндсэн эмчилгээ гэж боддог, цаг алдаж хүндэрсэн хойно эмчид ханддаг, эмчилгээгээ гүйцэт хийлгэхгүй зовиур багасахаар эдгэсэн гэж бодоод дутуу орхидог.

Голдуу ямар шалтгааны улмаас өвчин үүсэх болсон талаар төсөөлөлгүй байдаг учир өвчин эхэлсэн даруй мэргэжлийн эмчид хандаж яг тохирсон эмчилгээгээ эхлүүлээд түүнийгээ гүйцэт хийлгэдэг хүн ховор байдаг. Эхлээд голдуу мэргэжлийн бус бариач, гар засалч, гоо сайхны салоны алжаал тайлах массажистуудад ханддаг учир анхнаасаа хийлгэсэн эмчилгээ нь буруу байдаг. Үүнээс болж өвчний эдгэрэлт удаашрах, улам хүндрэх нь элбэг. Өвчин бүр адилгүй. Хүн ганцхан төрлийн нурууны өвчнөөр өвддөг юм биш, Өвчин бүрд, өвчний үе шат бүрд тохирсон онцлог эмчилгээний зарчим, барих ёстой тактик, сонгох шаардлагатай эмчилгээ гэж байдаг юм шүү.

Мэргэжлийн эмчийн мэдээлэл зөвлөгөөг бус харин нурууны өвчнөөр орлого олдог хэсэг бүлэг хүмүүс болох сүлжээнийхэн, серажим орны биснес эрхлэгчид, тос наалт, улавч зардаг бүлэг хүмүүсийн зөвлөгөөг анхааран уншиж, удаан хугацаагаар дагаж мөрддөг тул өвчнөө эдгээх бус улам хүндрүүлээд ирдэг. Машинаа засварын газарт аваачиж засуулахаас, ямар нэг цайны газарт авааччихаад засуулах гэж тогоочид ньханддаггүй л биз дээ. Уламжлалт бас европ эмчилгээний мэргэшсэн нуруу заслын эмч нарт л хандаж нуруугаа эмчлүүл. Өвчин эхэлж байгаа эхний үед хандвал уламжлалтын нурууны эмч нар өвчнөө эдгээхэд чинь илүү тусалж чадна. Харин өвчин хүндэрч, цүлхийлт ивэрхий үүсээд мэдрэлээ дарсан бол мэпдрэлийн мэс заслын эмчийн тусламж шаардлагатай болчихсон байж мэднэ.

Бэханзэ эмнэлэг

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү