Мэдээ

Нэгэн бүсгүй бусад эмэгтэйчүүддээ НОЦТОЙ анхааруулга өглөө

Та бүхэнд нэгэн иргэний бичсэн анхааруулах постыг хүргэж байна.

“25насандаа хийсэн хамгийн том алдаа бол нүдэндээ контур шивүүлсэн явдал юм. Ямар нэг юм хийлгэж үзмээр санагдаад бдаг бсан сониучхан нас бж дээ. Жич:Өөр бусад юмаараа бол оролдоогүй шүү.!!! Хүмүүс чатаар орж ирээд загнаад бдаг юм бна.

Томоос том давхраатай нүдтэй бж юу дутсан гэж шивээс хийлгэдэг бнаа гэж ээждээ ч зэмлүүлсэн. Одоо өөрөө амаа бариад бж бна даа. Зүгээр сайхан бсан нүдээрээ оролдсон хүн одоо яахав.Ядаж хүмүүст анхааруулая.

Яагаад гэхээр тослог байнга ялгарч гадагшилж бх ёстой хэсэг маань контур шивүүлээд эдгэхдээ сорвижиж битүүрсэн учраас тослог гадагшилж чадахгүй болж давхараан дээр маань том бөөгнөрөл үүсдэг болсон. Жилдээ бараг 2-3 удаа хагалуулж цэвэрлүүлдэг болсон бна.

Контур шивүүлэх гэж бодож төлөвлөж бгаа эмэгтэйчүүд охидууд минь нүдний нарийн мэргэжил-н эмчид заавал хандаж зөвлөгөө аваарай. Болж өгвөл шивүүлэхгүй бгаарай. Гоо сайханы газрууд минь бие биедээ хайртай бгаарай. Нүдний нарийн мэргэжил-н эмчээс зөвлөгөө аваад зөв сайхан шивж өгөөрэй. 25 насан дээрээ очиж болдог байсан бол хэзээ ч контур шивүүлэхгүй бх бсан.

Нүд гэдэг маш эмзэг эрхтэн мэс хүргэж байнга цэвэрлүүлнэ гэдэг бол зүгээр аймар мэдрэмж бдаг даа. Бас нэг зовиур бол контур шивүүлснээс болоод тосны суваг гэмтээд нүд байнга хуурайшиж нулимс гоождог болсон. Далайн дээрэмчин нь бнөөө.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү