Мэдээ

Нэг хоног үерхээд мартсан хайраа 3 жилийн дараа олж ахиж хэзээч орхиогүй

2001 онд 8р ангийн охин анх удаа хотоосоо гарч хөдөө зусхаар явсан юм. Их л дургүй явж байсан тэр үед. Найзуудтайгаа зуны амралтаараа их олон зүйл төлөвлөсөн байтал гэнэтхэн намар болтол , хичээл сургууль ортол хөдөө ээжийнхээ том эгчийнд байхаар болж явсан юм.

Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд очлоо. Хөдөөний амьдралд тийм ч дуртай биш , үнээ мал мэдэхгүй , морь унаж байтугай зөв буруу тал гэж сонсоогүй охин уйтгар гунигт автан өдөржин гэрийн хаяанд хэвтээд мp3 аар дуу сонсоод хэвтчихнэ.

Хааяа нэг өндийж тараг уучихаад буцаад л хэвтэнэ. Уг нь ээж маань ажил сураад , эгчдээ туслуулах гэж хотоос илгээсэн гэтэл би гэдэг хүн очсон өдрөөсөө л буцах хоногоо тоолон гиюүрээд хэвтчихсэн . Очсон сум маань зам дагуух сум , маш олон машин холхиж ,

эгнэсэн олон гэр гуанз байдаг тийм газар байсан юм. Нэг өдөр эгчийг хүүхдийн үсний найранд урив. Эгч , ах хүүхэдтэйн бид дөрөв явж ороход тэр айлд миний үеийн хоёр хүү байнаа.

Харваас үе тэнгийн. Үсний найр болж байгаа айлын хүү бололтой дүүгээ өвөр дээрээ суулгачихсан нээх царайлаг хүүг яагаад ч юм үе үе ширтээд л суусан би хөдөө бас ийм царайлаг хөвгүүд байдаг байхнээ гэж бодож байлаа. Хажуу талын нөгөө хүү нь харин намайг цоо ширтээд

, ичиж улайгаад шилээ маажаад л сүйдээ сүйд ккк. Тэр нь улаан хацартай , жинхэнэ морь малтай ноцолдож явдаг , бакаал өмссөн хүү. Найр наадам ч өндөрлөж бид гэртээ харив. Гэртээ очоод үеэл охиноосоо нөгөө царайлаг хүүг асуув. Эндхийх юм уу, хэддүгээр анги юм гээд л сонирхож эхлэв. Аймгийн төвд сурдаг, есдүгээр анги зуны амралтаараа ирчихээд байгаа юм гэлээ.

Урдхан талд Хэрлэн гол урсдаг тэр хавийн хүүхдүүд өдөржин гол дээр өнждөг байсан юм. Тэгсэн нэг орой үеэл усанд явж ирээд чиний нөгөө царайлаг чинь гол дээр жараахай барьчихсан зогсож байна гэдэг юм байна. Хамт очьё л доо гэж намайг татаж чангаасаар бид голруу очив. Загас барьдаг мундаг юм аа гэж бодсоор алхаад очтол юун загас барих подволкоо тайлчихсан , подволкоороо жараахай шүүрдээд тэр хавийн баахан хүүхдүүдтэй зогсч байсан . Есдүгээр ангийн үеийн хөвгүүн тийм лаг булчинтай , том залуу шиг цээжтэй байхыг анх удаа л харж билээ. Хотод бол манай ангийн хөвгүүд охидоосоо намхан , туранхай юмнууд байсан болохоор бүр ч давгүй харагдаад за ер нь л шохоорхол эхлэв.

Хөдөөний жижигхэн сум бүгд нэгнээ таних учир гол дээр байгаа хүүхдүүд бүгд л хамт инээж тоглож байсан. Тэр өдөр усанд ойртолгүй харж суусаар өнгөрсөн ч дараа өдрөөс нь хоорондоо танилцаагүй хэрнээ тоглож , юм ярьж ер нь бол танил болов. Манай царайлаг нээрээ айхтар сэлдэг байв. Гэхдээ бусад хүүхэдтэй инээж ханиагаад байгаа байж надтай л нэг сонин болгоомжтой , дуу муутай яриад байв. Нэг хэсэг тийм байв. Сумын наадам болсон юм. Наадмаар нэг орой манай царайлаг нээх дуу шуу орчихсон , хажууд ирж суугаад л хачин байлаа. А рх и шиг юм үнэртээд ч байх шиг. Тэгсэн нэрмэл уучихсан байж л дээ. Одоо үед бол муухай л харагдах байсан байх.

Тэгсэн тэр үедээ бол надад учиргүй мундаг лаг санагдаж билээ. Том хүн шиг эр хүн шиг санагдаал. Яахав дээ үеийнхээ хөвгүүдийг биш ах хөвгүүд сонирхдог үе байдаг ш дээ. Тэр л юм шиг байгаан. Мундаг харагдаад л. Тэгж тэгж бага багаар дотно болсоор 8 сард намайг яг явахын хоёр хоногын өмнө тэр намайг үерхэе гэж гуйваа. Баярлаж үхэх гэж байж шууд зөвшөөрчихгүй бодож байгаад хариугаа өгье гэж хэлсэн дээ. Тэнэг чинь. Ккк Маргааш нь тэгье гэнээ гээд хэлчих гээд үеэлээ явуулав. Хэл дуулгахаар. Нэгхэн хоног үерхээд зуны амралт дуусав. Би хотруугаа буцлаа. Хотод ирээд хэсэг санасан юм аа. Тэгсэнээ мартчихсан. Хичээл ч орж найзуудтайгаа уулзаад бужигнаад хөдөөний найз хөвгүүнээ мартаж орхисон. Тэр хичээлийн жил дуустал огт бодоогүй гээд боддоо. Арай л аймар уу. Ххэ.

Нэг хоног үерхээд л мартагдчихсан . Дахиад зун боллоо. Энэ удаа дүүгээ аваад Дорнод явахаар болов. Аав маань биднийг хүргэж өгөөд буцав. Өнгөрсөн жилийн найзалсан хүүхдүүд яг хэвэндээ, энэ удаа танилцах шаардлага байхгүй бүгдийг нь танидаг арай дээр зун эхлэв. Нэгхэн хоногын настай үерхлийн маань эзэн Чойбалсан хотоос ирээгүй байв. Өвөлжин мартаж , бодох завгүй хотод байчаад зун нутагт нь очсон хойноо гэнэт санаж хүлээж нтр. Элгийн юм болов. За тэгж байтал тэрч ирэв. 10 р ангийн том залуу . Өмнөх жилээсээ ч өндөр , илүү гоё залуу болчихсон байж билээ. Дүүгээ дагуулаад л гэрийнх нь урдуур хойгуур нааш цааш баахан алхав. Тэр гарч ирсэнээ намайг хараад нүдээ онийлгон итгэж ядан харж харж байснаа нааш алхаж ирээд ирчихсэн юм уу гэж билээ.

Тэгж хэлэнгүүт нь аймар их санасан аа мэдсэн. Тэврээд авчихсан. Дүү гайхаад л , тэр хавиар гадаа байсан хүүхдүүд гайхаад л ээж нь гэрээсээ гарч ирээд бас гайхаад л ккк. За тэгээд өмнөх жилийн нэг хоногийн настай үерхэл маань жилийн дараа үргэлжилж арай нэг жинхэнэ хосууд шиг хөтлөлцөж, орой бүр чингэлэг тойроод л гол дагаад л алхаж элдвийг ярилцсаар илүү дотно болцгоов. Тэр энэ жил төгсөх анги учраас аймагтаа төгсчихөөд хотод оюутан болж очно. Тийм болохоор дараа зунаас хойш хамтдаа хотод байхнээ гээд л баахан ирээдүй ярьцгаадаг байлаа. Тэр жил нь би skytel н гар утастай болсон байсан юм. Тухайн үед тэнд сүлжээ байхгүй байсан болохоор аймагтаа очоод утсаар ярьж байхаар тохиролцоод 8 сард өмнөх шигээ салан одов. Тэр үед арай өөр илүү их санаж , хотод ирсэн ч байнга бодогдоод л хоосорсон мэт мэдрэмж авч үлдээд ирж байлаа.

Яг л дурлачихаад ирсэн , дурласан залуугаа холоо үлдээгээд өөрөө явчихсан юм шиг. Салаа зам тэгээд л холдуулах л юм билээ. Утсаар хааяахан ярьна, тэгж тэгсээр басл мартагдав. Хойтон зун нь би найзуудтайгаа зусланд амарсан учир хөдөө явсангүй. Төгсөх ангид ч орлоо. Ингээд л хөдөөний үерхэл дахиад л мартагдав. Хааяа нэг тэрнийг хотод хаана байгаа бол , аль сургуульд оюутан болсон бол гээд бодогдоно. Тэгсхийгээд л мартана даа. Ингэж явсаар би хоёрдугаар күрстээ найз залуутай болж жил орчим хөл хөөрцөг болж явав. Тэгж байгаад хаягддаг юм байгааз дээ. Би муу залуу , чи сайн охин тийм болохоор над шиг муу хүн чамд тохирохгүй гээд л. Уйлж орилж хэсэг шоудсан юм аа. Ккк. Тэгсэн нэг л өдөр түүнийг олоод харчихав. Хөдөөний үерхлээ.

Том дөрвөлжин хар цүнх үүрчихсэн , хятад элчингийн хажууд алхаж явааг нь харчихаад дуудах гэсэн олуулаа байхаар нь ичсэндээ хойно нь алхаад л байв. Багшийн дээдийн автобусны буудал дээр зарим нь салж яваад хөдөөний үерхэл маань цаашаа ганцаараа салаад явангуут нь очоод араас нь нэг нудрав. Цочоод эргэж хараад намайг хараад бүрч цочив. Яагаад ч юм 3 жил өнгөрсөн ч гэсэн нэг тийм гомдол хүлээлт дурлал нь унтраагүй нэгнийгээ гэсэн хөндүүр мэдрэмж төрж билээ. Тэр үед харин тэврээгүй . Бишүүрхээд л санаа зовох нь их болчихсон байж. Гэхдээ тэр өдрөөс хойш бид дахин холдоогүй юм даа. Олон ч удаа хамтдаа сугадалцан Дорнод нутгийг зорив. Дараа нь гурвуулаа болоод очив. Өнгөрсөн жил тавуулаа болоод очсон доо. Хөөрхөн ухаантай аав шигээ царайлаг хүү, ихэр охидын ээж болтлоо хөдөөний залуутайгаа үерхсээр л явна даа. Нэгхэн хоногийн үерхэл маань нэг насны амьдрал болоод явж байна.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү