Мэдээ

Нэг эмэгтэйн гэрт нь уригдаж монгол цай хоол иднэ гэж очсон гэсэн. Тэр эмэгтэй нь жирэмсэн болж гэнэ

Бид арван дөрвөн настайдаа монголын хүүхдийн ордонд хамт дугуйланд явдаг байлаа. Тэр үед танилцсан. Бас тэр үед л дурласан. Өсвөр насны хоёр хүүхэд нэгэндээ дурлачихаад хэлж чадахгүй найзуудаараа хэлүүлж,

зуучлуулж нөгөө хэд маань бидний дунд захиа зөөж дугуйлан дээр хамтад нь орхиод зугтана, бид хоёрыг зэрэгцэж алхангуут бүгд ард хоцорч үлднэ гэх мэт хөөрхөн олон найзынхаа хүчин зүтгэлээр анхны хайртайгаа үерхэж байлаа.

Өвлийн жавартай орой хамтдаа алхаж харьна. Замдаа гутлынхаа хоншоорыг л ширтэцгээж алхдаг хар цагаан дуугүй хоёр байлаа. Жаахан ч байж. Үерхэл гэдэг нь хамт алхдаг гэж мэдэхээс, юу юу ярилцдагийг нь мэдэхгүй хэлээд өгөх хүнгүй байсан үе.

Гэхдээ л дурласан гэдгээ маш сайн мэддэг байв. Тэр минь Дэлдэн цав цагаан царайтай туранхай хөвгүүн байсан. Бас их ганган. Хувцаснаас нь нээх тийм анхилам үнэр байнга үнэртдэг байж билээ.

Харин надаас нэг удаа чи та м хи татдаг юм уу гэж асуухад гомдсондоо болоод тэр чигээрээ гүйгээд үг дуугаралгүй гэртээ ороод уйлж билээ. Намайг яаж тэгж муухай боддог байнаа гээд л гомдоод л.

Тэгж хэлсэн шалтгаан нь миний цамцнаас та мх и үнэртсэн юм гэсэн. Аав маань буйдан дээрээ суугаад сонин уншаад л та мх и байгуулчихдаг хүн байсын. Аавын та мх ины үнэр шингэчихсэн хэрэг. Би тэрнээс болоод аавдаа уу рл аж танаас болж хүүхдүүд шоолоод байна, та надаа хайргүй юмуу намайг хо рт ой ута ага ар утаж а л ах гэлээ гээд л нээх аймар у й лж гомд ол лож байж ээж ч тэрнийг маань дэмжсэнээр аав тагтан дээрээ гарч т ат даг болсон.

Бид 16 насандаа хамтдаа сурдаг болов. Би түүнийхээ сургуульд шилжиж очсон. Тэр үед сургуулийнхаа биеийн тамирын спорт заланд анхны үнсэлтээ хийж байлаа гэж. Хэнч байхгүй, хүйтэн спорт зааланд гар гарнаасаа хөтлөлцсөн бид хоёр анх удаа үнсэлцэж үзсэн.

Хэн хэн нь анх удаа. Орой нь унтаж чадахгүй нүдээ аниад л үнсэлцэж үзсэнээ бодоод л ичиж өөртэйгээ яриад л маргааш хурдан болоосой хичээл тараад харих замдаа дахиад үнсэлцнээ гэж хүртэл бодож суудаг байлаа ш дээ. Том болмоор л санагддаг байсан байх. Үерхэл маань ямарч хар бараан зүйлгүй арван жилээ төгстөл үргэлжилсэн. Биднийг сургууль даяараа л хөөрхөн хосууд шүү гээд д хөөргөдөг байв.

Оюутан болоод эхний намар анх удаа маш хүчтэй мууд ал цаж бид сал с ан юм. Хичээлдээ явах ямарч идэвхгүй би чинь үргэлж уй лах ад бэлэн уруу царайтай юм л байдаг байв. Миний хар да лтаас болж салсан юм л даа. Тэр маань нээх хөөрхөн хөөрхөн охидтой нэг ангид сурах болсон нь надад таалагдаагүй.

Ядаж байхад би чинь нээх тийм туранхай гоё биетэй биш үл ялиг хөвсгөр, бас онигор болохоор нүднээсээ ичнэ. Тэгтэл тэр ангийнх нь охид гэж бөлтийсөн нүдтэй сормуусаа дэрвийтэл будсан, туранхай өндөр охид.

Ээждээ уй ла н дуугарч ам өчиг өгч байж давхраа оюулах зөвшөөрөл аваад дараа долоо хоногт нь ээжийгээ сугадан тэр үедээ л ховор, эрсдэл дүүрэн хагалгаанд орохоор явж билээ. Хүссэнэ нүдээ ч олж авсан.

Яг ид өвлийн амралтаар гэртээ сууж нүдээ гоё болохыг хүлээж байлаа. Түүндээ л харагдах гэж тэр. Нүд ч эдгэв. Салчихсан хэрнээ нүдээ үзүүлмээр санагдаад болдоггүй, гэрт нь яваад очлоо. Хаалгийг нь тогшсон аав нь. Ор миний охин гээд татаад оруулчив. Тэр маань эмээтэйгээ боорцог хайрч байлаа. Намайг хараад огтхон ч гайхаагүй тэр бүү хэл хүлээж байсан мэт за эмээ гурил тасдах хүнтэй болчихлоо шүү гэж билээ.

Нээх олон тайлбар үг амандаа бэлдээд очсон хүн түүнийгээ тэгж угтаж авахыг сонсоод л юуч болоогүй мэт эмээд нь боорцог тастаж өгөөд суучихсандаа. Ер нь бид маргалдаж муудах бүртээ яаж эргээд эвлэрснээ санадаггүй байлаа. Юу билээ хэн нь эхлээд эвлэрье гэж хэллээ, хэн нь уучлалт гуйлаа гэж бодохоор хэн нь биш, тэр маань зүгээр л аажуухан намайг ховсдоод уурыг минь гаргачихсан хөтлөөд гүйж явдаг байж.

Бид дахин салахгүй шүү гэж орой нь ярилцаад ханатлаа үнсэлцэж аваад би гэртээ орсон юм. Нүд маань таалагдаагүй юм гэсэн. Оёдлыг нь буцаад задалчих давхраагүй нүд чинь хөөрхөн байсан ш дээ гэдэг байж билээ. Их сургуулийн жилүүд нэгэн хэвийн үргэлжиж бид аажим аажимаар том болсоор ухаан суусаар л байв. Яваандаа ихэнхдээ хамт байх болов. Заримдаа тэднийд заримдаа манайд. Бид хоёр оройн цагаар хамтдаа ажил хийж сургуулиа төгсөөд шууд гадагшаа явж сурна гэж зорилго тавив. Ер нь тэр үеэс дандаа ирээдүйг ярьдаг болсон. Ирээдүйд хүүхдээ тэгж нэрлэнэ, тийм байшинд амьдарна тийм машин унана гээд л бөөн бөөн мөрөөдөл төлөвлөгөө дүүрэн байлаа. Ямарч байсан гурван хүүхэдтэй болно шүү гэж ярьдаг байв.

Нэгнийгээ дэндүү сайн мэддэг болсон байж дээ. Үйлдлээс нь л ямаршуу янзтай байгааг нь анзаарчихна. Нүднээс нь л өнөөдөр тийм ч сайхан өдөр байгаагүй бололтой гээд л мэднэ. Асуухгүй шууд л мэдчихдэг болохоор нэгнийгээ дор нь тайвшруулж чаддаг ч байлаа. Их сургуулиа төгсч амжаагүй байхдаа би ажилтай болсон нь маш том аз завшаан байсан. Өөрийн гэсэн хамт олонтой болж мэргэжлээрээ ажиллах нь надад сайхан байсан болохоор гадагшаа явах зорилгоо мартчихсан. Тэр минь харин явнаа л гэсээр. Ингэж ингэж түүнийгээ түрүүлж явуулаад хойноос нь би очихоор болж тэрч зөвшөөрөв. Хайртай шүү чамдаа, тэнд энд үнсье энд нь үнсье гээд л оройдоо ярьна. Хоёр жил. Харилцаа жаахан хөрсөн гэхдээ хайр хэвээрээ үргэлж хайртайгаа хэлнэ түүнгүйгээр өөр амьдрал ч төсөөлдөггүй байлаа.

Яг хойноос нь явахаар төлөвлөж байтал би тушаал дэвшчихсэн. Мэргэжилдээ дуртай байдаг хайртай хүн маань тэнд хүлээгээд байдаг. Ингээд ядаж жил тэсэхээр шийдсэн дээ. Тэр үед л бид нэгнийгээ алдаж эхэлсэн. Тэр маань а рх и да р с хэрэглэдгүй болохоор би бүрэн итгэдэг байсан. Тийм болохоор явахаар яарахгүй кареартаа анхаарчихсан хэрэг. Надад хэрэгтэй байсан юм аа. Нэг л орой төсөөлж ч үзэж байгаагүй мэдээ түүнээс сонсов. Нэг эмэгтэйтэй саяхан танилцаад удалгүй гэрт нь уригдаж очоод монгол хоол цай гэж оройжин ярьж суугаад, тэгээд тэндээ хоночихсон юм билээ. Тэр эмэгтэй нь жир эм сэн болж гэнэ.

Энэ бол хүүхэд ахуй наснаасаа үерхэж хайрлаж хамт байсан түүнээсээ авсан хамгийн муухай хуу ра лт байлаа.

Намайг өөрөөр хэзээч гомдоож байгаагүй тийм хүн яагаад. Яагаад ийм болчимгүй зүйл хийчихэв дээ гэж хэдэн өдөр уй л ж бүр ар х и ч ууж үзлээ. Одоо яахав дээ салах ёстой юу, тэнд бүхэл бүтэн хүүхэд бий болчихоод байхад би энд хайр дурлалаа түрүү бариад байхыг хүсээгүй бас уучлаад байх шаардлаггүй том асуудал гэж үзээд анх удаа бүр мөсөн цэг тавьж бид са лс ан. Арван дөрвөн насандаа учирсан анхны хайраа 25 насандаа нэг мөсөн явуулав. Дахин эхлэх таслалч үлдээж болохгүй гэж би үзсэн. Тэнд хүүхэд байгаа шүү дээ. Өөрөөр шийдэж болоогүй юм уу гэж найзууд асуудаг. Яаж тэр вэ. Хүүхдийг нь ава ху ул гэж хэлэх байсан хэрэг үү эсвэл хүүхдийг нь төрүүлээд аваад ир би өсгөе гэх байвуу аль эсвэл наад эмэгтэйгээсээ зугт, хүүхэдтэй болчихсон хүнийг орхиод зугтаа гэх байсан уу.

Хамгийн зөв шийдвэр нь би өөрөө түүнийг орхих л байсан. Тэр үедээ. Салалт надад хүндээр туссөөн. Нэлээн ш оу дсан. Ажилын бүтээмж ч буурсан арга хэмжээ ч авахуулж цалингийн хувьдуулсан. Харин хэдэн сарын дараа түүнээс майл ирсэн. Маш их хайртай хэвээрээ шүү. Хэзээч мартахгүй гэхдээ хүүхдээ гаргаад хүүхдээ сонгохоор шийдлээ гэсэн байсан. Ийм зурвас ирэхэд бэлэн байсан хэрнээ бас л болж өгөөгүй. Бүх юм хов хоосон. Бүгд ху ура мч. Жинхэнэ хайр хүртэл цагаа тулахаар явдаг. Яг тэр салалтын дараах уй л ж суусан хорин тавтай охин одоо 33 нас хүрчээ. Хорин тавтайдаа гэнэт ухаан суусан даа би. Гэхдээ хайртай хэвээрээ зүгээр л мартчихсан юм шиг амьдарч сурсан. Бас тэгж амьдарч болдог.

Тэр маань тэндээ амьдарсаар байгаа. Хүү нь монголд ирж өвөө эмээ дээрээ энд сурч байгаа юм билээ. Би ч гэр бүлтэй болсон. Гэхдээ надад хаа нэгтээ анхны хайрын тухай яриа гарах бүрт, анхны хайр гэж хэн нэг нь өөрийнхөө түүхийг ярих бүрт шууд л тэр хүн орж ирдэг. Түүнээс өөр юуч дурсамжийг минь эзэлдэггүй. Хүүхэд насныхаа дурсамжийг яриач гэвэл бас л тэр. Миний хувьд их том орон зай дурсамж түүх маань болон үлджээ. Ирэх наадмаар болох манай сургуулийн ойн баярын зохион байгуулах комисс нь манай анги болж. Нэгнийгээ орхисон тэр өдрөөс хойш зориглон нүүр тулах зориггүй явсан бид дэлгэцээр хоолойгоо сонсоцгоов.

Хоолой ер нь өөрчлөггүй юм билээ. Хүний нүд хоёр. Нэг их том гомдол үзэн ядалт бас санаа зоволт арилчих шиг болсон. Оройжин сургуулийнхаа тухай ярьж гэр бүлээ ярилцан анх удаа яг л жирийн найзууд шиг буу халж үзэв. Маш их юм ярьсан. Гэхдээ хил хязгаараа эвдэж өнгөрсөн түүхээ хэн нь сөхсөнгүй. Яг л хуучны нэг ангийн хоёр шиг л. Хамгийн сүүлд ярьж дуусаад баяртай гэж хэлэхдээ түүний нүдэнд нул и мс хурчихсан унахад бэлэн цэлэлзэж байгааг анзаарсан. Минийх ч бас ижилхэн байсан. Гэхдээ хайртай дуртай гэдэг ну ли мс биш зүгээр л өнгөрсөндөө жаахан тайтгарч нэгнийгээ сайн сайхан явааг харж санаа амарсан баярласан тайвширлын нул им с байсаан.

Тэр минь сайн яваа хүний нутагт. Сайхан аав болсоон. Хүүхэд насны минь, дэггүй үеийн минь нисэж ирсэн ариухан дурлал анхны хайр минь аз жаргал хүсье. Баяртай.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү