Мэдээ

Нялх хүүг минь цэцэрлэгээс нь очиж аваад ингээд гүйчих гээд замын хажууд орхиод явчихсан байсан. Тэр нь түүний хойд аав

Хүүхдээ тэврээд өндрөөс үсэрсэн ээжийг хараад та нарын ихэнх нь хөөрхий яаж тэссэн гэхээрээ, юу туулсан гэхээрээ ийм зүйл үзэж туулж явсан юм болоо,

яанаа хүүхдээ аваад үсэ рчи хлээ ш дээ тэр хүүхэд амьд явах эрхтэй шүү дээ гээд дор бүрнээ бодож,

шаналж бас одоо мартацгаасан байх. Би харин мартаагүй. Учир нь яг тэр үед би ч бас хүүхдээ энгэртээ тэврээд ү сэр хээр бэлдэж байсан юм.

Би төлөвлөж байсан юм аа. Гэнэт яг миний бодлыг таасан мэт намайг битгий тэ нэ г алхам хийгээрэй бүсгүй минь гэсэн мэт тийм зүйл болсон. Би тэр мэдээг анх олж хараад цочирдоогүй. Бас айгаагүй.

Аан би үс эрс эн бол ингэх байж дээ, ийм л юм болох байж, хэн ч биш амьдарсаны минь төлөө мянга мянган ээж намайг дурсаж эвийлэн ингэж ярилцах байж.

Хүмүүс цоч ир дон уулга алдаж байхад би харин би ч бас үс р эх гэж байлаа бүсгүй минь. Чамд минь юу тохиолдоо вэ надтай ижилхэн зо в оо юу ,

хорвоог үзэн я да а юу, тиймээ дэндүү хатуу хорвоо юм гэж бодож суусан. Гэхдээ би бодлоо өөрчилсөн. Би үх ли йг төгсгөл гэж бодохоо больсон. Бас бяцхан үрийнхээ ирээдүйн хэн нэгэн болох тэр замыг зогсоож зүрхлээгүй. Гэхдээ л бараг хийхээ алдсан даа. Бараг л дөхсөн байсан. Хүнийг тийм болтол хэмэлж мэрсэн, ам ьда ар минь хувааж идсэн тэр хүмүүсийг уучлая даа.

Дөнгөж гэр бүл болж хуримын ордонд хачин гоё цагаан плажтай гэхдээ прокатлаж авсан алхаж ороод эхнэр болж байлаа. Ер нь тэр үед өөрийгөө маш азтай эмэгтэй гэж боддог байсан. Учир нь дөнгөж оюутан болдог жилээ анхны хайр анхны бүхнээ зориулсан хайртай хүнээсээ хүүхэдтэй болж учраа мэдэхгүй хоёр хүүхэд аав ээж боллоо гэж баярлаж яваад яг хүүгээ төрөхийн алдад намайг 8 сартай байх үед хүүгийн минь аав со гт уу залууст дээр эмд үүлж , элгээ бя ца ртал зо дуул саны улмаас ш ар хаа даалгүй түргэний тэрэг дотор амь ху раа сан. Ингээд 1-р күрсийн жаахан охин ганц бие ээж болсоон.

Харин 3-р күрстээ дадлага хийж явахдаа нөхөртэйгээ танилцсан. Би хүүхэдтэй гэхэд тэгээд юу нь тийм ноцтой байгаан гээд л хүү бид хоёрыг хамтад нь эргүүлж, халамжилж гүйсээр байгаад тэр хуримын ордонд хамтдаа орсон юм. Айлын ганц охин гэртээ үлдсэн аав дээрээ үе үе очно. Хадам ээж эгч нарын да йр алт тэр үеэс эхэлсэн юм. Аав чинь ганцаараа байхаар хэцүү шүү дээ хүү чинь 4 хүрлээ гараас ч гарчихлаа аав дээрээ байлгачих. Хөгшинд ханьтай гэх болов. Хүүг минь ад үзэж эхлэв ээ. Нөхөр маань хүүг явуулахгүй хамт байна гэж ээждээ хэд хэд у ур тай хэлээд нөхрөөрөө хэлэх үгээ дайлгаж хэлүүллээ гэж бу ру утан болов. Аав минь мэдээд за яахав дээ миний охин хүүг минь аваад ирээ аав нь хүүтэйгээ алзахгүй ээ цэцэрлэг нь ойрхон юм чинь гээд хүүгээ аав дээрээ үлдээв.

Үлдээсэн өдрөөс нойр хүрэхээ байж шөнө хүүгээ зүүдлээд өдөр нь ажил дээрээ ажлаа ч хийж чадахаа байж анхаарал төвлөрч өгөхгүй үлгэн салган болж явтал нөхөр тусдаа гарч байж л хүүгээ авах юм байна гээд байр түрээсэлчихэв. Тэгээд хүүгээ ч авлаа. Удалгүй би бие давхар боллоо. Манай нөхөр айлын бага хүү дээрээ 4 эгчтэй. Бүх эгч нар нь амьдралд нь оролцож, үглэж, заг на ж намайг ха раа ж зү х эх нь энүүхэнд. Жи рэ мсэн байхдаа төртлөө ажлаа хийв. Миний цалин эгч нарынх нь олз болно. Цалин буух дөхөхөөр эсвэл яг буудаг өдөр залгана. Тийм ч юм байхгүй, энэ маань ч дууслаа яадын байгаан, тэрийг л уг нь авчихвал болох гээд байхын, даанч тийм юм байхгүй гээд бүх байхгүйгээ дуудна.

Шууд мөнгө өг гэж хэлэхгүй л дээ. Гэхдээ мөнгө автлаа тэгж залгана. Байхгүй гэдгээ ярьна. Тийм учраас эцсийн дүнд би цалин буусан учраас мөнгийг нь өгнө. Ер нь бол авч байж санаа нь амраад залгахаа больдог байсан юм. Тэгээд өөрөө найзаасаа зээл тавин өөртөө юм авдаг байлаа. Муу аавдаа өвлийн күртикийг нь солиод, үжирч муудсан байрыг нь засаад сайхан засвар хийгээд өгөх юмсан гэж их ч бодсон доо. Тийм боломж нь байсан ч түрүүлээд эгч нар нь эсвэл хадам ээж яаж авах аргаа олчихсон байдаг байлаа. Охин минь төрлөө. Би гэрийн авгай боллоо. Охиныг төрсөнөөс хойш миний хүү бүх юмны ад боллоо. Яасанч болдоггүй тийм дүрсгүй нэг тийм зэв үү н гэж ирээд л.

Охины шарлалт өндөр гараад эргээд эм нэ лэгт хэвтсэн тэр өдрийг нээрээ үнэхээр үзэн ядмаар. Тавхан нас өнгөрч яваа нялх хүүг минь цэцэрлэгээс нь очиж аваад ингээд гүйчих гээд замын хажууд орхиод явчихсан байсан. Тэр нь манай нөхөр. Дагуулаад явж яагаад болсонгүй вэ. Хадам ээж хайрт хүүгээ дуудаад орж ирж хоол ид гэсэн юм билээ. Тийм л шалтгаанаар хүү минь зам дээр ганцаараа үлдсэн байсан. Ээжийгээ хичнээн их санаж ганцаараа зам дээр ямар их айс а н бол. Бас ямар их өв дсө н бол. Нүдээ ан ьтл аа үү р д явтлаа зам дээр хө ш иж хэвтэхдээ ээжийгээ л дуудсан байхдаа үр минь.

Эм нэл эг дээрээс хар хурдаараа гүйж гарахдаа орон дээр өлгийтэй унтаж байсан охиноо ч авалгүй ухаангүй гүйсэн байсан. Түүнээс хойш санаж байгаа зүйл бараг л үгүй. Хэдэн цаг болж байгаа хэн хажууд ирээд явж байгаа хэн юм хэлж байгаа юуч санахгүй. Хөхний сүү шууд ши ргэ сэн. Үх тл ээ уйл са наас болоод гурав хоног ярьж чадахгүй болж ээрсэн. Эмнэлэгт хүргэгдээд харин өглөө нь хоолой хэвийн болоод ярьж чадсан. Хүүгийн минь буяны ажил аавынд минь болсон.

Хадам ээж буяны ажил гэртээ хийхгүй гэж хэлсэн юм даа. Гэхдээ яаж чаддаг байна асуумар санагддаг юм. Яаж яаж яаж. Тэр өдрөөс хойш 49 хоног хураатлаа би яаж үх э х вэ гэж бодох болсон. Яавал охиноо зов оо лгүй амархан ү х эх вэ гэж болож эхэлсэн. Бурхан минь хүү дээр минь аваачаарай тэнд л баймаар байна гэж шөнөжин у й лж гэрэ эс лэл хүртэл бичсэн. Аавынх минь хоёр давхарт учраас хадам эгчийн гэрт яаж ийгээд очиж хоноод тэндээс үс эр нэ гэж бодсон.

Яг тэр үед өөр нэгэн над шиг зов со н эмэгтэй намайг битгий үс рээ рэй гэж сануулах мэт бяцхан үрээ тэврээд үсэ рс эн хэрэг гарсан. Үнэхээр шийдсэн байсан ч тэнд хүрээд зогссон. Надад үлдсэн охин минь аав минь намайг чангааж үлдээсэн бас тэр миний ижил ээж. Гэр бүл цуц луул ах хүсэлт ээ өгсөн, яг одоо би дахин ганц бие ээж. Гэхдээ нэг далавч нь тасарсан ээж. Гэхдээ дахин үх ли йг бодож ам и а хо рл ох тухай хэзээч төсөөлөхгүй охин үртэй ээж.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү