Мэдээ

Нүүрээ хэт хиймэл болгоод байгаа урлагийнханд хандаж зөвлөгөө өгчээ

Арьс гоо сайхны эмч Байгальмаа зөвлөгөө өгчээ.

“Байгальмаа эмчийн халаглалтай санал нэг байна. Дурайтал шивсэн хөмсөг, утга учиргүй сэрвийсэн сормуус, баахан төстэй царайтай хүмүүс, сахил хүртээд шал дордов гэдэгчилэн.

Хаашдаа хийлгэсэн хүмүүс нэмэхгүйг хичээсэн нь дээр шүү. Эрүүл мэнд эргэн олдохгүй.

УРЛАГИЙНХАНДАА!

Арьс гоо заслын эмчийн хувьд хэлэхгүй, ярихгүй бол болохгүй, миний хариуцлага ч юм шиг санагдаад бичиж байна аа!

Сүүлийн үеийн Монгол кинонуудаас хэдийг үзлээ… Хөндсөн сэдэв, жүжиглэлт, зураг авалт гээд жилээс жилд улам сайжирч байгаад үзэгчийн хувьд талархаж явдагаа хэлэх нь зүйтэй болов уу.

Гэвч: ЭТИК, ЭСТЕТИК, ЭЛЕГАНТНОСТЬ Монголоор бол ГОО ЗҮЙН маш олон асуудлууд харагдаад харамсаж халаглаж сууна

Монголчууд бид энэ байгаа төрхөөрөө л дэлхийн хаана ч гологдохгүй өвөрмөц гоё төрхтэй ард түмэн шүү!

Япон, Солонгосчуудыг бодвол ясархаг, нүүрний төрх зөв, эрүүний болон түүшингийн хөгжил сайтай, шүд элдэв холивүүд бараг хэрэггүй, бусад азиудаас цайвар арьстай, хамар ч асуудал багатай самсаа том сархгаруудын хажууд хэлбэр сайтай, өө хайвал заримд нь жаахан намхан байж болох юм.

Хамарны тухайд: Бидэн шиг өргөн нүүрэнд хэт шовгор нарийн хамар ер нь зохимжгүй харагддаг.

Бидний сэтгэлгээний онцлог юм уу европ төрхөнд илүү дуртай бололтой.

Европ болон ази хүний нүүрний ясны хэлбэр нэлээд ялгаатай. Европ хүнд хацар яс товгор биш, хөмсөг яс урагш түрсэн, нүд хөнхөр, дух том, нарийн товгордуу байдаг. Тийм учраас хоншоор хэсэг хөгжил сайтай хамар өндөр энэ чинь байгалийн шалгарал шүү дээ! Амьтнаар бол шал өөр үүлдэр. ккк

Нэг эрдэм шинжилгээний хурал дээр тавигдсан Солонгос гоо сайхны мэс заслын эмчийн судалгаанд европ эмэгтэй болон солонгос эмэгтэйн нүүрийг харьцуулахад 3-5 мм-р өргөн байна гэж гарсан байсан.

Монголд яг ингэж харьцуулсан судалгаа хийгдсэн эсэхийг мэдэхгүй, зүгээр нүдэн баримжаагаар харахад л бидний нүүр солонгос эмэгтэйнхээс бараг дээрх хэмжээгээр өргөн байхаар.

Тэгээд өргөн шанаа, товгор хацартай нүүрэндээ шөнтгөр хамар, харандаан хамар хийлгэх болж… Нүүрэн дээр чинь товгор овгор нь нэмэгдэх тусам пропорц нь алдагдаж, гэрэл сүүдэржилт өөрчлөгдөж, эвгүй төрх үүсэж байгааг хэлээд өгдөг ГОО ЗҮЙ мэддэг зөвлөгч байдаггүй юм уу, урлагийнхаан???!!!

Бид бүх ясаа л өөлж нимгэлдэггүй юм бол өндөр хамар хийлгэлээ гээд европ төрхтэй болохгүй ээ! Хамар ер нь жижгэвтэр нарийн нүүртэй хүнд илүү зохидог, түүнээс өргөн Монголжуу төрх том хацар өргөн шанаатай зохицол муу.

За бас уруул байна: Бид чинь африк гаралтай хүмүүс шиг зузаан уруултай удам судартай билүү?! Төрөлхийн зузаан уруултай хүн бол түүнийгээ дагаад уруул эрүү орчмын булчин илүү, ясжилт нь хүртэл өөр хөгжилтэй байдаг. Гэтэл дээд уруул нь хөдлөхөө больж унжаад шүд нь харагдахгүй илт булчин давхраанд дүүргэгч орж давхар уруултай мэт дамбийгаад, доод уруул доош унжиж ёрвойгоод доод шүдний ёзоор, буйл нь харагдаад байх юм?!

Би өөрөө эдгээр ажилбаруудыг хийдэг, гэхдээ зөвхөн нөхөн сэргээх зорилгоор хэтрүүлэлгүй, зөв техникээр хийхгүй бол унаган төрх гоо сайхныг нь алдуулахаар хийж болохгүй гэсэн итгэл үнэмшилтэй, тэгж ч сургасан.

Холивүүд смайл их хийлгэж ямар материал арга техникээр хийгээд байгаа юм, хэмжээ нэг л томдуу, өнгө натурал биш, зузаан юм уу хаашаа юм дорсгордуу харагдуулаад байх юм?! Тэрэндээ түүртээд юмуу зарим нь нэг исгэрсэн, дультарсан яриатай сонсогдоод… Шүднийхэн л юу болохгүй байгааг нь хэлэх байх мэргэжил салбар биш болохоор ярих юм алга. Ажиглагдсан нь л тэр байна.

За тэгээд АРЬСНЫ ЭРҮҮЛ МЭНД ГОО САЙХАН ЁСТОЙ АЛГА!!!

Жүжигчдээ яагаад арьсандаа анхаардаггүй юм бээ!!! Арьс чинь эрүүл байж байж будаг чинь гоё шингэж будсан ч будаагүй мэт харагдана шүү дээ?! Ялангуяа эмэгтэйчүүд

Ямар ч сайн будаг арьсыг эрүүл харагдуулахгүй! Будсан л харагдуулна.

Кинонд хэт их будаг ямар муухай бохир бааз харагдаж байгааг чинь зарим хүмүүс хэлж л байгаа байлгүй. Энэ бол хатуу ч гэсэн цаашид хэрэг болох байх гээд хэлж байгаа мэргэжлийн хүний халаглал шүү! Зөвөөр хүлээж авна гэж найдаж байна.

Хөмсөгний шивээс байна Жаргалсайхан /Буян ХХК/хатуу ч гэсэн үнэн хэлсэн шүү!

Будалтанд ерөөсөө элегантность /Монголоороо яг оноосон үг мэддэггүй ээ/ алга. Хөмсөг, нүд, уруул бүгд л хамгийн хурц тод өнгөөр будчихсан нэг л их зураг хуар царайтай, ший янгууны төрхтэй хүмүүс.

Ер нь тэгээд манай нэг мундаг жүжигчин хэлж байсан яг хэнийг нь санахгүй байна. БИДНИЙ НҮҮР ЦАРАЙ, БИЕ ТӨРХ, ДУУ ХООЛОЙ АРД ТҮМНИЙ ӨМЧ ӨӨ гэж

Та нар минь сайхан унаган төрхөө бүү эвдээч?! Хийлгэх шаардлагатай юмаа сайн бодож зөвлөж байж хийлгээч! Нэг нэгнээ дуурайгаад байдаг юм уу, эсвэл үнэгүй юманд нугасгүй, эсвэл рекламанд болдог юм уу болсон болоогүй нэн шаардлага хэрэгцээгүй юм энд тэнд хийлгээд залуухан охид жүжигчид ялгагдахаа болилоо?!

Ер нь цаашдаа түүхэн кино хийхгүй юм уу?! Түүхэн кинонд энгийн натурал төрхтэй эмэгтэй залуу жүжигчин олоход бэрх болсон санагдлаа даа, харамсалтай.

Орчин үеийн кинонд ч гоё цэмцгэр эрүүл гэрэлтсэн арьстай, шивээсгүй Монголоороо охин олдох уу?!

Солонгосын од эмэгтэйчүүд арьсны эрүүл мэнддээ хамгийн их анхаардаг болохоор будсан ч будаагүй мэт, 40;50 настангууд нь л гэхэд арьсны өнгө зүсээрээ манай 20;30 настнуудаас илүү харагдаж байна. Тийм болгоод өгөх чадвартай эмч эмнэлгүүд нь байхад тэнэг юм шиг барзайж арзайгаад, бүрзийгээд явахаар нь жаахан бухимдчихлаа. ккк

Өөрийнхээ асуудал юунд байгааг мэдэхгүй байвал яг чин сэтгэлээсээ зөвлөх чадвартай эмч нар манай салбарт зөндөө бий.

Дүр төрхөө өөрчлөхөөсөө түрүүнд арьсныхаа өнгө зүс, эрүүл мэндэд анхаар!

Хамгийн эрхэмсэг тансаг гоёл чинь эрүүл өнгөлөг арьс чинь шүү!

Мэс заслыг үгүйсгээгүй гэхдээ бүгд үйлдвэрийн барби шиг болж болохгүй биз дээ?!

Эмч БАЙГАЛМАА”

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү