Мэдээ

Нөхрийгөө анх эргүүлж байхдаа хажууд унгаснаас болж хавар болтол танил хүн шиг нь явсан даа

2012 он. Би нэгэн залууд дурлаж орхилоо. Манайх утасны цэнэглэгч кэйс мимори карт зардаг жижигхэн лангуутай байсан юм. Одоо байхгүй л дээ. Би дампууруулсан гэсэн ээж хэлэхдээ. Сургуулиа дөнгөж төгсөөд ажил олдохгүй лангуун дээрээ суудаг байсан юм.

Нэг өглөө очсон урьд нь огт харж байгаагүй үнэхээр хөөрхөн залуу утас засвар дээр суудаг болчихсон байсан юм. Хараад л шууд сандраад ёоо өнөөдөр ядаж аятайхан юм өмсөөд гараад ирэхгүй дээ , үс гэзэг хар л даа тэгснээ нүдний шилтэй ч байх шиг.

Лангуун доороо нуугдаж байгаад нүүрээ будаад үсээ задлаж орхив. Гэхдээ тэр бараг л наашаа харахгүй. Үргэлж доошоо хараад хаалтныхаа цаана сууж байдаг тэгсэнээ өдөр бүр бэлэн гоймон авчирч дэвтээж иднэ.

Маргаашнаас нь би өглөө ахиухан хоол хийгээд авч гарсан юм. Очоод өгөх санаа агуулсан юм. Шууд за май гээд өгөх чинь хэзээч бүтэшгүй юм билээ. Тийм болохоор тэр хавиарх ах эгч нартаа манайхаан хоол авчирсан идэхүү? гээд л чанга ориллоо.

Ихэнх нь тэгье л гэж бна. Нөгөө залуу чив чимээгүй. Угаасаа танихгүй болохоор. Эхнээс нь аяга аяганд нь хийсэн хоолоо бага багаар хуваарьлаад л хамгийн сүүлд нөгөө залуу дээрээ очоод аягаа гэсэн чинь аан за гээдл нэг цайны аяга өглөө.

Хоолоо бүгдийг нь дотор нь багтаах гээд асгаж цутгаад арай гэж өгч санаа амрав. Тэгсэн өнөөх чинь идэж ч амжаагүй байхад хажуу талын ах дүүхүү идэхгүй бол ах нь гусчих уу? гэдэг байгаа. Нөгөө залуу тэг тэг ахаа , би юм идчихсэн байсан юм гэлээ.

Би наанаас нөгөө ахруу хялалзаал дотроо үглээдл хоцорлоо. Маргаашнаас нь хоол гэдэг аргаа болилоо. Ер нь дэмий юм бна гээд. Эхлээд түүнд таалагдая гэж бодоод аль болох гоё цэвэрхэн хөөрхөн харагдах гээд гэрээсээ гангалж гангалж л гардаг болов.

Аав үглээд л. Өдөржин лангууны ард суухын оронд чи одоо юун маягтайн гээд. Өдрийн ихэнх цагийг түүнийг ширтэж өнгөрөөнө. Тэр харин доошоо утас ширтэж өнгөрөөнө. Сүүлдээ аргаа бараад би өөрийнхөө утсыг угаалтуурт хийж бүр усанд оруулангаа алдаад за одоо л эвдэрсэн байх гээд арчиж аваад түүн дээр очоод гэнэт асахаа байчихлаа гэсэн юм.

Байдаг аргаал хэрэглэж л байж дээ. Солонгос S2 байлуу даа. Нөгөөх чинь үлээж сойтогдож нухсаар байгаад асаачихлаа. Өгөхдөө ашгүй гайгүй унагаасан байна гээд инээмсэглээд өгсөн юм. Инээхийг нь хараад бүр шүтчихсэн дээ.

За байз яах уу ? Яаж таалагдах вэ гээд л. Нэлээн хэдэн сар ийм байдалтай би ганцаараа дурлаж өнгөрсөн юм. Нэлээн сэрүүн орсон өдөр би тараад яг такси барих гэтэл дурлалт маань би машинтай ирсэн хүргүүлэх юм уу гэдиймаа.

Дотроо үсэрч харайж бараг хөлийн хуруу маань гутлан дотроо бүжиглэж байсан байх. Эргэж хараад л тэгсэн ч яахав ээ гээд дурамжхан байгаа дүр үзүүлэв. Өнөөх чинь яагаад ч юм инээгээд шоолоод байгаа юм шиг жуумалзаад байсан . Ингээд хайртай болсон залуугаараа хүргүүлж гэртээ ирлээ.

Ах нь эрхээ хасуулсан гэнэ. Тэгээд машиныг нь эрхийг нь сэргэтэл унаж байгаан гээд л баахан л юм ярьсан.
Би нүднийхээ булангаар хяламхийн , гар хөл нүүр бүр үнэрийг нь үнэртчих гээд дайвалзаал сууж байсан.
Та нар гэхдээ боддоо. Яг сайхан гэрлүүгээ дөхөж байтал унгах гээд болдоггүй ээ.

Бүр яг пир пар гэж дуутай гарах гээд байна. Гялс арга зохиолоо. Тэр дэлгүүр дээр зогсдоо гээд хэлчихлээ. Зогсонгуут нь буугаад гялс гадаа унгачихаад дэлгүүр ороод юуч хамаагүй аваад ороод ирье гэж бодоод яг буух гээд бөгсөө өргөтөл.

Бичээд ч нэмэргүй биздээ. Пөжигнөөдл дуутай хууртай гарч ч амжилгүй унгаад орхисон доо. Эрэгтэй хүн цочсон гэхээр яаж сонстсон нь тодорхой биз. Нөгөөх чинь учиргүй инээж бнаа. Би сандарч ичсэндээ яаанаа би нэх сонин хоол идсэн юм аа , уг нь ингэдгүймдаа гээд л өөрийгөө унгаснаасаа өмөөрөөд л.

Тэр өдрөөс хойш нэлээн ойр ойрхон хүргүүллээ. Гэхдээ миний түүнийг эргүүлэх зориг унгаснаас болоод мохсон байлаа. Нүүрлүү нь ч эгцэлж харж чадахгүй байсан . Ингэж танил шиг гэхдээ дотроо чимээгүй хайралсаар хавар болгов. Нэг нэгнээ нэлээн дотно таниж мэддэг болов.

Нэг орой ажлаараа ( лангууны эгнээгээрээ) караоке орох боллоо. Арай залуучууд нь нэг машиндаа чихээд л түрүүлээд очив. Караокед яагаад ч юм орсон цагаас хойш п иво уучмаар санагдаад болдоггүй. Тэгвэл илүү зоригтой болох юм шиг.

Надаас бусад нь ви но шар ай раг ууж байв. Би шийдээд орой аав загнавал загнаг гээд 1 Cass уучихлаа. Нүүр улаа бутраад л , инээд хүрээд эсвэл агсан тавимаар ч юм шиг болж байнаа. Дахиад нэгийг уугаад орхилоо. Өмнө нь найзуудаараа вино л ууж байсан хэд хэдэн туршлагатай байсан юм.

Орой нь намайг ажлын 2 нь хүргэж өгөв. Нөгөөх маань өөр нэг ахтай хамт. Орцны гадаа ирээд буугаад миний хаалгийг нээж өгөөд намайг буухуу гэсэн аятай харахад нь бүх юм эхэлсэн юм даа. Чи одоо ер нь хэнийн , сэтгэл гэж мэдэхүү чи, чи хүнийг ойлгодог юм уу хөөе гээд л агсан тавьсан гэж байгаа.

Бүр буугаад дух руу нь хуруугаараа чичилж байгаад чамд хайртай болж болохгүй юу тэ гээд л . Нөгөө ах бүр нүд хурууу , та мх иа асаагаад буугаад явчихсан байсан гэсэн. Маргааш өглөө нь сэрээд жинхэнэ утсаа салгамаар санагдаж билээ.

Хэд хоног очсонгүй аавыг суулгаад өөрөө бүгхээр шийдлээ. Хэд хоногийн дараа өнөөх чинь залгаж байнаа. Ажлаараа хоолонд орох гэж бна гараад ирээч очоод авья гэнээ. За яахав гээд л гарав. Одоо бол биеэ хянаж цэгнээд би чинь даруухөөөн жигтэйхэн. Хоол ундандаа орж дуусаад хүргүүлээд ирлээ.

Яг буух гэсэн миний цамцны ханцуйнаас татаад чамд нэг эвгүй юм хэлчих үү гэв. Дотор пал гээд л явчихав. Би найз охинтой бла бла яг иймэрхүү үг л хэлэх гэж байгаа нь гарцаагүй гэж бодоод яахын2 би орохгүй бол болохгүй бна гээд хаалгийг нь нээгээд буухдаа яагаад ч юм гомдол төрж ингээд л дууслаа даа гээд нулимс цийлэгнэн алхтал араас тас тэврэх нь тэр.

Тэврээд намайг өөрлүүгээ эргүүлж харуулаад уйлчихсан юм уу ? яажаан гээд нулимс арчихад нь бүр болохоо байж уйлж өглөө. Тэвэрсэн чигээрээ хэлсэн үгс нь миний нулимсийг хатааж өгсөндөө.
Би ч гэсэн чамд хайртай . Чамайг зам зуур болохоор хүргэж өгдөггүй байсан юмш дээ чамайг хармаар санагдаад л хүргэж өгдөг байсан байхгү юу гэж билээ.

Бас анх хүргэж өгөх үү гэхэд нь буруу харсан байхдаа би арзайтлаа инээгээд баярласнаа эргэж харахдаа яасанч яахав гэснийг маань шилэн байшинд ойлгоод харсан байсан юм даа. Ичмээр.

Өөр нэг группийнхэн та 2 суусан уу гээд л байдаг юм билээ . Тэгсээн суусан . Бид аз жаргалтайгаар 2 жил үерхээд 2015 онд жинхэнэ эхнэр нөхөр болсоон . Үерхэх хүртлээ туулсан замаа бичлээ. Ээж аав болох хүртлээ хэрхэн амьдралтай нүүр тулсанаа дараагийн захиандаа бичнээ.

Одоо 2 охины ээж аав болсон , караокед агсан тавьж машинд унгаж ичингүйрч явсан охин одоо гэрийнхээ босс шүү кк. Манай хүн харин одооч яг л анхных шигээ үргэлж нууцлаг байж үг дуу цөөтэй ,халамжтай тайван зангаараа одоо ч хайлуулсаар л явна даа намайгаа. Худалч хүнд би нөхөртөө илүү хайртай байхаа бараг.

Дараагийн захиагаар уулзья хөөрхөн ээжүүд ээ. Мөнхлөн Ба Маралын ээж ээс.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү