Мэдээ

Нөхрөө бас охиноо зэрэг aлдсан ч гудамжнаас олсон бяцхан зүрх амьдралыг минь өөрчилсөн юм

Дүүргийн эмнэлгийн хүлээн авахын хаалгыг хэн нэг нь сандруухан тогшив. Нойроо харамлаж ядсан сувилагч бүсгүй онгойлгохоор яарлаа.

– Хар үүрээр гурван цагт хэн байдаг байна аа?

Цасанд дарагдсан босгон дээр хүйтэн салхинд xaйрагдан нэгэн эмэгтэй зогсоно. Түүнийг харвал гучтай, эсвэл бүр тавьтай ч гэж хэлж болохоор аж. Тодорхой бус өнгөтэй, царай муутай хувцас туранхай бие дээр нь өлгөсөн мэт харагдана.

Буурал сор татсан үс нь самнаж янзлаагүй агаад яаж ийгээд боосон бололтой. Өмссөн хүрэм нь дулаахан биш нь илт авч эмэгтэйн санааг зовоосон зүйл энэ биш аж. Тэр гартаа хуучирсан хүрэм эсвэл ямар нэгэн сэвсгэр алчуур бололтой даавуу ороож нандигнан барьсан байлаа.

-Туслаарай, гуйя, эмч дуудаарай

Сувилагч үүр шөнөөр ирсэн зочныг итгэлгүйхэн хараад дотогш оруулав. Гэнэт ороосон даавуун дотроос cyлхан дуу гарлаа.

– Наана чинь юу байгаа юм бэ?

Эмэгтэй хүрмийг задалтал өчүүхэн нярай хүүхэд харагдлаа. Тэр бяцхан амьтан даарч, эмнэлгийн тусламж авах шаардлагатай нь илт байв.

– Ээ бурхан минь. Хаанаас аваа вэ? Чинийх юм уу?

– Үгүй ээ. Автобусны буудлаас сая оллоо. Туслаарай!

Сувилагч хүүхдийн тасаг руу яаран залгав.

– Эмч ээ та хүлээн авах руу яаралтай ирэхгүй юу. Энд х ө л д с ө н байх магадлалтай хүүхэд ирээд байна.

Хүүхдийн эмч үзлэг хийсний дараа хүүхдийг хурдхан аваад явдал дундаа сувилагчийг сэхээн амьдруулах тасаг руу залгаж хэлэхийг даалгалаа. Эмэгтэй өөртөө итгэлгүйхэн үүдэнд зогсоно.

– Уучлаарай, би хүүхдийг маргааш эргэж ирж болох болов уу?

Утсаар сэхээн амьдруулах тасаг руу дуудаж байсан сувилагч адгасан байдалтай ширэв татав.

– Битгий саад болоод бай. Зав алга.

Эмэгтэй эргээд чимээгүйхэн байшингаас гарлаа. Түүний сэгсийсэн үс тэр дороо хүйтэн салхинд арзайхад эмэгтэй анзаарсан ч үгүй. Түүний нүдэнд нyлимс бүрхжээ. Сэтгэлийн мухарт гүн нуугдсан, хэдийнээ мартагдсан амьдралынх нь хором мөчүүд санаанд нь сэргэжээ.

Нөхөртэйгөө гэрлэсэн аз жаргалтай хурим, охин төрсөн мөч. Охиных нь анхны алхам, нөхрийн аз жаргалтай нүд. Бас намуухнаар уруулаа хөдөлгөх төдий хэлсэн үг – “Чамдаа хайртай”. Дараа нь . . . ocoл. Эмчийн өрөвдсөн харц – уучлаарай, аварч чадсангүй. . .

Түүний өмссөн хуучин хүрмийн хормойг салхи дэрвүүлж, ой санамж нь түүнд yйлах, дурсах, амьдрах ч хүчгүй болсон тэрхүү aймшигт өдрүүдийг эргэн сануулна. Хайртай сургуульдаа, дуртай ажилдаа тэр өдрөөс хойш очоогүй.

Тэнд очоод яах ч билээ, тэр амьдралд эргэж ирэлгүй, гэрэл зураг өнцөг булан бүр нь өнгөрснийг сануулах өрөөндөө өөрийгөө бyлшuлжээ. Цаг хугацаа өнгөрөх бүр өглөө бүр эхэр татан yйлж сэрэхээ больж, нойргүй хонох, өBдөхтэй эвлэрч байх шиг санагдана. Гэтэл гэнэт энэ нэг өчүүхэн амь ганцхан харцаараа л түүний зүрхийг давчдуулан цохилуулж орхилоо. Тэр амьд гэж үү? Хачин юм аа. . .

Бүсгүй охиныг заавал эргэж очихоор шийджээ. Тэр сая л охин хүүгийн аль нь байсан тухай бодов.

Цонхны цаана хэдийн гэгээ оржээ. Хаалгаар гүйж гарах шахаад гэнэт үүдний толинд өөрийгөө олж харав. Хуучирч ноолорсон хувцастай ядарсан эмгэн түүнийг ширтэнэ.

– Намайг ийм байдалтай босгоороо ч алхуулахгүй шүү дээ.

Тэр хувцсаа хурдан тайлаад угаалгын өрөөнд орлоо. Эргэн тойрноо тэр гэнэт өөр нүдээр харав. Угаалгын өрөөг угааж цэвэрлээгүй удсан, хананы будаг хүртэл ямар өнгөтэй нь мэдэгдэхээ больж энд тэнд наасан өнгөлгөө ховхорчээ.

Энэ бүхнийг засах хэрэгтэй. Гэхдээ – дараа. . . Угаалгын онгоцоо хурдан угааж усанд орчхоод хувцаслахаар яарав. Гэвч энэ тийм амар байсангүй. Ухаангүй мэт өнгөрөөсөн он жилүүдэд арчилж тордоогүй хувцаснууд шаардлага хангахгүй байлаа. Бүх хувцсаа үзэж ялгаж байж арайхийн удаан өмсөөгүй нэг боломжийн даашинз оллоо.

– Сэнс. Үсний сэнс хаана байгаа билээ?

Бүсгүй өөрөө ч ойлгохгүй яарч, бачимдах аж. Маш удаан хугацаанд дастлаа амьдарсан дотоод хоосрол нь гэнэт арилжээ. Бүр нэг л өөрөөр амьсгалаад байх шиг санагдана. Эцэст нь үсээ аятайхан янзлаад явж болохоор боллоо. Бүсгүй өлгүүрээс нэхий дээл, дулаан малгай авч өмсөөд эмнэлэг рүү яарлаа.

Хүлээн авахын босгон дээр ирээд гэнэт сандарсан ч хурдхан сэхээ орж биеэ бариад хаалга онгойлголоо.

– Эмэгтэй, би хүүхэд рүү очиж болох болов уу, хэлээд өгөхгүй юу? Тэр хүүг өнгөрсөн шөнө авчирсан юм.

– Та түүний юу нь вэ? хэмээн дажгүй хувцасласан нүдэнд дулаахан бүсгүйг сувилагч сонирхон ажиглаад асуулаа.

– Би. . . бүсгүй тулгамдав. – Би түүнийг олоод энд авчирсан юм.

Сувилагч үл итгэсэн шинжтэй хараад ээлж солилцох үед гудамжны тэнэмэл бүсгүй нэгэн хүүхэд авчирч өгсөн тухай яригдсаныг санав.

– Та юу??? Хачин юм аа. За яах вэ, одоохон асууя.

– Байна уу? Хүүхдийн тасаг уу? Эмч ээ, та ээлжээ өгөөгүй байна уу? Энд нэг бүсгүй өнгөрсөн шөнө ирсэн орхигдсон хүүхдийг эргэх гэж ирсэн байна. Оруулах уу? За баярлалаа.

– Та хүүхдийн тасаг руу оч. Хонгилоор чигээрээ яваад баруун эргээрэй.

Бүсгүй сувилагчид талархаад хүүхдийн тасаг руу яаран явав. Дөнгөж ороод өчигдрийн эмчтэй таарлаа. Сая л түүнийг анзаарч харав. Өндөр, дөч орчим насны, ядарсандаа бага зэрэг үрчлээтсэн хүрэн нүдтэй ажээ.

– Тэгэхээр манай орхигдсон хүүхдийг та авчирсан байх нь ээ? Би таныг таньсангүй шүү.

Бүсгүй тэсвэр алдсан байдалтай хөлөө сэлгэн зогсоно.

– Би хүү рүү очиж болох уу?

– Охин руу. Тэр эмэгтэй хүүхэд байна лээ. Бололгүй яах вэ.

Бүсгүй гэнэт нүд нь харанхуйлах шиг болов. Эмэгтэй хүүхэд. Охин. . .

Жижиг хөвөнд шингээсэн хурц үнэртний үнэрээр бүсгүй сандал дээр ухаан оров.

– Та яав аа?

Эмчийн сэтгэл зовсон харц дотор өмрүүлнэ. Бүсгүй хэн нэгний харцанд энэ мэдрэмжийг харалгүй уджээ. Нүднээс нь нулимс урсаж эхлэв. Эхлээд нэг, дараа нь. . . Нулимс тэвчиж болохооргүй урсахын хамт дотор байсан сэтгэлийн шаналал, гарцгүй мэдрэмж бүхэн хамт алга болж, ямар нэгэн гэгээтэй, цэвэр ариун, амьд мэдрэмжид зай тавих мэт ажээ.

– Юу гээч. Та өнөөдөр охинтой уулзаад хэрэггүй. Би одоохон ээлжээ хүлээлгээд өгье. Тэгээд таныг аяга кофенд урья. Та надад бүгдийг ярьж өгөөрэй за юу. Болж байна уу?

Бүсгүй толгой дохиод хэн нэгэнд бүгдийг ярьж өгмөөр санагдах хүсэл нөмрөн авахыг мэдрэв. Аймшигт өдрөөс хойш анх удаа.

Кофе. Маш тансаг үнэртэй, амттай, амьдралдаа анх удаа л ууж үзэж байгаа юм шиг байлаа. Тэд энэхүү тухлаг дулаахан кафед удаан сууж, ярьсаар, ярьсаар л байлаа.

– Би охиныг авмаар байна. Та надад туслаач!

Бүсгүйн итгэл найдвар дүүрсэн нүд рүү эмч залуу өрөвдөнгүй харав.

– Мэдэхгүй. . . Хоёулаа чи гэж харьцвал ямар вэ? Чи ажилгүй, тийм үү? Бас нөхөргүй. Тэгэхээр юу л бол доо.

Сэтгэлийн шаналал, тэгснээ хатуухан итгэлтэй байдал энэхүү турьхан, зoBлон шаналалд баригдсан бүсгүйн харцанд илрэв.

– Би бүгдийг залруулна. Би ажилд орно. Би амьдралд эргэж ирнэ. Би чадна!. Энэ охин надад хэрэгтэй байна, ойлгож байна уу? Надад хэрэгтэй байна!.

Дөнгөж танилцсан бүсгүй рүү залуу бахархангуй хараад итгэлтэйгээр хэлэв.

– Би чадах бүхнээ хийнэ. Надад итгэж болно.

Ийнхүү эцэс төгсгөлгүй хүнд суртлын даваануудыг давах ажил эхлэв. Бүсгүй шиг ажилдаа сэтгэлээ өгөн, сурагч бүртэй харьцаж, чанд сурган хүмүүжүүлдэг багш ховор, олох хэцүү тул ажилд нь дуртай авчээ.

Ажлын анхны өдөр сургууль руу ирээд бүсгүй маш их сандарчээ. Гэвч анги руу дөнгөж ороод тэрхүү хэдэн жил огт байгаагүй мэт дотно санагджээ. Харин гэр бүлийн асуудал хэцүү байлаа. Бүр ямар ч арга байсангүй.

Охиныг acрамжийн газарт хуваарилжээ. Бүсгүй бяцхан охиныг тогтмол эргэж байснаас асрамжийнхан түүнийг сайн мэддэг болж, өргөж авахын тулд бүхнийг хийж байгааг нь хүртэл мэдэх болжээ.

Нэг өдөр бүсгүйг ажил дээрээ байж байтал утас дуугарав. Асрамжийн газрын асрагч бүсгүй охины зургийг бусад хүүхдүүдийн нэгэн адил мэдээллийн санд байрлуулсныг Америкийн нэгэн хос үзээд сонирхож байгаа тухай дуулгажээ. Бүсгүй утсаа гараасаа эгээтэй л алдсангүй. Ажлаасаа чөлөө аваад эмч залуу руу хамаг хурдаараа хүрч очив.

– Би яах вэ? Түүнийг авах гэж байна, ойлгож байна уу? Авах нь.

Бүсгүйн нулимс тасралтгүй урсаж, бие нь чичирнэ.

– Тайвшир. Хоёулаа амжина. Чи иргэний үнэмлэхээ биедээ авч явна уу?

Бүсгүй юу ч ойлголгүй толгой дохив. Уйлсаар байгаа бүсгүйг залуу итгэлтэйгээр такси дуудан машинд суулгав. Такси иргэний бүртгэлийн газрын үүдэнд зогсов.

– Хоёулаа гэрлэлтээ батлуулъя. Бидэнд бодох цаг алга.

Залуугийн итгэлтэй дуу хоолой түүнд итгэл төрүүлж, толгойд нь ганцхан бодол эргэлдэнэ – амжих, амжих л хэрэгтэй. Бүртгэлийн ажилтнуудыг залуу хэрхэн ятгасныг бүсгүй мэдэхгүй боловч долоо хоногийн дараа гэхэд тэд хэдийн гэр бүлээ батлуулчихсан, хүүхэд асран хамгаалах өргөдөл гаргаад зогсож байлаа.

– Чи манайд нүүж ирэх хэрэгтэй. Нийгмийн ажилтнууд амьдрах орчин нөхцөлийг шалгах болно. Түүнээс гадна биднийг хуурамчаар гэрлэсэн гэж сэжиглэх ёсгүй.

Бүсгүй түүний хэлсэн бүхнийг зөвшөөрч, залууд бүрэн итгэж байлаа. Амжих л хэрэгтэй. . .

Тэр өдөр нар хурцаар ээж байлаа. Залуу эр бүсгүйн хамт асрамжийн газрын үүдэнд зогсоно. Бүсгүй энгэртээ хамгийн үнэт зүйлээ – амьдралыг нь орвонгоор нь өөрчилсөн бяцхан охиноо нандигнан тэвэрчээ.

Дэргэд нь хэдий өөрөөс нь нууж байгаа ч түүнийг, тэрхүү турьхан хэр нь хүчирхэг бүсгүйг үнэн сэтгэлээсээ хайрлах нөхөр нь зогсоно. Тэдний өмнө урт удаан аз жаргалтай амьдрал хүлээж байна.

Харин хаа нэгтээ, тэртээ өндөрт тэнгэрийн мандалд тэднийг харан аав охин хоёр инээмсэглэх ажээ. Болчихлоо!.

Тэдний төлөвлөгөө амжилттай биеллээ

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү