Мэдээ

“Нөхөр маань намайг анх хараад дурлах биш шууд л ХАЙРЛАХ эмэгтэй минь гэж бодсон гэсэн”

Гэгээн хайрын баярын энэ өдөр хамтдаа 13 дахь жилээ угтаж буй залуу хосын хайрын түүхийг хуваалцаж байна.

Б.Төрмандах, Б.Пүрэвдорж нарын амьдралаа холбон, алдаа оноог дэнслэн, ухаарал, итгэлийг нэгнээсээ үргэлж олж авдаг хайрын түүхийн нэгээхэн хэсгийг уншигч та бүхэнд хүргэе.

Нандин дурсамжийн хэлхээ болсон хайрын түүхийг бидэнд гэргий Б.Төрмандах бичиж илгээсэн юм.

ААВ МИНЬ “МИНИЙ ОХИН ХАЛАМЖТАЙ ХҮНТЭЙ Л СУУГААРАЙ. МӨНГӨ ХӨРӨНГӨ ОГТООС ХАРЖ БОЛОХГҮЙ. ТЭР ЗҮЙЛИЙГ ХАМТДАА БҮТЭЭДЭГ ЮМАА” ГЭЖ ХЭЛДЭГ БАЙСАН

…Бид учраад хэдийнээ 13 жил болжээ. Манай хүн анх удаа надаас “Чи найз залуутай юу” гэж асуугаад “Өнөөдрөөс эхлээд хоёулаа үерхэж байгаа шүү. Чи миний найз охин болсон” гэж билээ. Би ч дотроо их юм бодоогүй өнгөрсөн.

skip-share
Бидний амьдрал дандаа сайхан байгаагүй, нулимс, хагацал, хүлээлт, бүтэлгүйтэл, цөхрөл, уналт гээд л хүний туулах ёстой саад бэрхшээл бүгд л тохиолдож түүнийг хамтдаа туулсаар л явна.

Тэр цагаас хойш манай хүн над руу биш аав руу их ярьдаг, аавын минь машиныг засаж өгнө. Ээжид ирж мал ахуйг нь эргэж тойрч өгөөд явсан байдаг байсан. Гэхдээ надтай уулздаггүй байлаа. Нэг өдөр аав надад “Нөгөө өндөр залуу машинд их сүрхий юмаа. Аавынх нь том машиныг дор нь л янзлаад асаачихсан. Малд их дөртэй, хүнтэй мэнд устай л залуу байна” гэхэд нь гайхаж та яаж мэдэж байгаа юм гэсэн чинь “Манайхаар зөндөө ирээд явсан” гэж билээ.

Надтай уулзахгүй хэрнээ Мартын-8, цэргийн баяр бас аавын төрсөн өдрөөр манайд ирж бэлэг өгч, ээж аавтай маань уулзсан байсан.

Аав минь “Миний охин халамжтай хүнтэй л суугаарай. Мөнгө хөрөнгө огтоос харж болохгүй. Тэр зүйлийг хамтдаа бүтээдэг юмаа” гэж хэлдэг байсан. Яагаад гэвэл би гэж хүн жаахан өвддөг, сул биетэй. Магадгүй аавын минь инээмсэглэн хэлсэн үгнүүд нь сэтгэлд үлдсэн болохоор л нөхрөө өөрөөр харж эхэлсэн байх. Аав минь бурхан болсны дараа хамгийн ихээр түшиг тулгуур болсон хүн нь манай хүн. Бидний амьдрал дандаа сайхан байгаагүй, нулимс, хагацал, хүлээлт, бүтэлгүйтэл, цөхрөл, уналт гээд л хүний туулах ёстой саад бэрхшээл бүгд л тохиолдож түүнийг хамтдаа туулсаар л явна.

skip-share
Бид бяцхан дүрэмтэй. Бямба гараг бүр нэг нь гэртээ үлдэж ирэх 7 хоногийг хоол хүнс, цэвэрлэгээ, гэрийн ажлаа амжуулж бэлддэг. Нөгөө нь тэр өдөр өөрийнхөө хийхийг хүссэн зүйлээ хийдэг. Найзуудтайгаа уулзах, сонирхсон зүйлээ хийх чөлөөт цаг гаргадаг.

Нэгэн удаа бид хоёр айхтар муудалцаж би “тэсэхгүй юм байна сална” гэж хэлж билээ. Гэтэл манай хүн “Чи надаас салбал насаараа ганц бие амьдарна. Тиймээс салахгүй” гэсэн. Би тухайн үедээ яахаараа ганцаараа амьдардаг юм эргэн тойрон өчнөөн залуус байхад гээд л хосуудыг маргаан болдог доо. Гэтэл манай хүн намайг тэврээд “Хайраа над шиг чамайг хайрлах хүн энэ хорвоод байхгүй. Яагаад гэвэл чамайг хоёр ах чинь ямар их хайрлаж халамжилдгийг, аав ээж хоёр чамайг яаж алган дээрээ бөмбөрүүлж өсгөснийг, чамайг ямар дураараа өөрийнхөөрөө байх дуртайг, хэн хэнээс илүү би ганцхан мэднэ. Чамайг гэр бүлдээ дахин давтагдашгүйгээр хайрлагдаж байгааг би л ганцхан мэднэ. Тиймээс надаас өөр хүнийг чи бас сэтгэлдээ оруулж чадахгүй тиймээс дахиад энэ өдрөөс эхлэн сална гэдэг үгийг битгий хэлээрэй” гэж билээ. Нээрээ л намайг гэрийнхэн минь яаж хайрладгийг хажууд байсан хүнээс өөр хэн мэдэх билээ.

Тэр цаг мөчөөс эхлэн бид хоёр нэгнийхээ орон зайг хүндэлж сурч, юу ч тохиолдсон ярилцаж нэг нэгнээ сонсож ойлголцож ирсэн. Бид бяцхан дүрэмтэй. Бямба гараг бүр нэг нь гэртээ үлдэж ирэх 7 хоногийг хоол хүнс, цэвэрлэгээ, гэрийн ажлаа амжуулж бэлддэг. Нөгөө нь тэр өдөр өөрийнхөө хийхийг хүссэн зүйлээ хийдэг. Найзуудтайгаа уулзах, сонирхсон зүйлээ хийх чөлөөт цаг гаргадаг.

skip-share
Хосууд ер нь нэг нэгнийхээ орон зайг хүндэлж ярилцаад, нэгэндээ итгэж сурчихвал тэгээд л амьдралд ямар ч саад бэрхшээл гарсан хамтдаа бүгдийг туулж чадна.

Ням гарагт харин хамтдаа ном уншиж, тоглож, ирээдүйгээ ярилцаж, хамтдаа хооллож, болзож кино үзэж… олон зүйлийг цугтаа хийж өнгөрүүлдэг.

Хосууд ер нь нэг нэгнийхээ орон зайг хүндэлж ярилцаад, нэгэндээ итгэж сурчихвал тэгээд л амьдралд ямар ч саад бэрхшээл гарсан хамтдаа бүгдийг туулж чадна.

Бид бие биенгүйгээрээ оршихгүй гэж боддог учраас бүхнийг хамтдаа хийсээр ирсэн. Нөхөр маань хэлэхдээ намайг анх хараад л үерхэж, дурлаж, шохоорхох хүн биш шууд л ХАЙРЛАХ эмэгтэй минь гэж бодоод хайрлачихсан. Хайрласаар л 13-н жил болсон. Цаашид ч хайрласаар л байна гэсэн…

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү