Мэдээ

Нөхөр нь эхнэрийнхээ хумсны модель болж, улсын аваргад түрүүлжээ

Үндэсний аварга шалгаруулах үсчин, гоо засалч, хумс дизайн урлалын 25-р их наадам болж өндөрлөлөө. Энэ жил анх удаа орон нутагт буюу Эрдэнэт хотод тус уралдаан зохион байгуулагдсан юм.

Тус наадамд 19 аймаг Улаанбаатар хотын дөрвөн дүүргийн ажил мэргэжил, ур чадвараараа шалгарсан үсчин, гоо засалч, хумс дизайн урлалын шилдэгүүд өрсөлдөж шилдгүүдээ тодруулжээ.

Энэ уралдааны хумс дизайн урлалын буюу форм цаас ашиглаж хумс хийх технологийн төрөлд Г.Болорчимэг нэгдүгээр байр эзэлсэн байна. Түүний хумсны моделоор нөхөр нь ажиллажээ.

Г.Болорчимэгийн нөхрийн зураг цахим орчинд эерэг хандалттай, олны анхаарлыг ихэд татаад буй юм.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү