Мэдээ

Нөхөр өөд болж хүүхдээ авхуулахаар эмнэлгийн шатаар алхахад охин минь анх удаа хөдөлж намайг ухааруулсан

Миний мэдэх нэг бүсгүй яг одоо мааш буруу /зөвхөн миний бодлоор/ шийдвэр гаргах гээд байгаа юм л даа. Үүнийг маань тэр минь уншаасай гэж хүсээд бичлээ.

Үнэндээ нүүрийг нь хараад хэлэх зориг хүрэхгүй болхоор таньруу илгээж байна. Би 32 настай, ганц бие ээж. Нөхөр маань 9 жилийн өмнө бурханы оронд одсон. Тэгэхэд би жирэмсэн байсан, хорвоо тэр чигээрээ хөмрөх шиг л болж билээ.

Миний хүсэж мөрөөдөж, итгэж найдаж явсан бүхэн үгүй болж, надад амьдарлын зорилго, амьдрах итгэл гээч юу ч үлдээгүй мэт санагдаж бүр ам иа х ор лохоор завдсан. Азаар эцэг эх, эгч ах нар, эмч сувилагчдын ачаар амьд гарсан.

Нойрны э м ихээр уус ан болхоор ходоодоо угаасан ч би мааш их сөрөг нөлөөтэй байлаа. Ц ус хүртэл алдсан болхоор хүүхдэд минь ямар нэг муу зүйл тохиолдсон юм биш байгаа гэж маш их айсан, сэтгэл дагаад ч тэр үү, аярхан жирвэгнэх мэдрэмж хүртэл байхгүй болчих шиг санагдсан.

Эмч үзээд одоохондоо хүүхэд чинь зүгээр байна. Гэхдээ э м уусан юм чинь хүүхэд чинь тогтохгүй байж магадгүй, тогтоод төрлөөч ургын гажи гтай төрж болзошгүй гэсэн ай м шигтай зүйлийг хэлсэн. Би хүүхдээ ийм болгочихлоо, би хүүхдээ а лч ихлаа гээд эхэндээ мааш их шаналсан.

Гэтэл гэнэт надад дахиад нэг бодол төрсөн, магадгүй бүгдийг шинээр эхлэх дохио байх. Үнэндээ эмч нар ч намайг хүүхдээ төрүүлэхгүй байсан нь зөв гэж зөвлөж байсан. ТЭГЭЭД Л БИ ШИЙДСЭН. Тэнэг гэхэд бүр хэтэрхий тэнэг хувиа хичээсэн шийдвэр гаргасан.

Олон ч охид бүсгүйчүүд над шиг шийдвэр гаргадаг байх. Ингээд би эмэгтэйчүүдийн эмнэлгийг зорилоо. Эмчтэй уулзаж учир шалтгаанаа тайлбарлаж ү р хөн дүү лэх /энэ үгийг одоо бичихэд хүртэл гар чичирч байна/ талаар ярилцсан.

Хүүхэд маань хэдийн 4 сар хүрсэн тул м эс за сл ын аргаар гаргах бөгөөд маш олон сөрөг үр дагавартай гэж байсан ч, хэрэв ургын га ж игтай төрвөл түүнээс ч дор зүйл болох магалдлалтай тул эмч нар ч миний тэнэг шийлвэрийг дэмжиж хүлээж авсан.

2 өдрийн дараа өдөр 12 цаг өнгөрч байхад би мэ с з асалд орхоор бэлтгэн эмнэлэгт хэвтхээр болсон. 3 давхарт байрлах эмэгтэйчүүдийн тасагруу орхоор эмнэлгийн шатаар өгсөх гээд яг эхний гишгүүр дээр хөл тавих тэр агшинд нэг зүйл намайг дотроос минь илээд авах шиг яг тийм мэдрэмж төрсөн.

Би а йс ан бас гайхсан. Тэгээд байрандаа таг хөшчихсөн. Гэтэл охин минь дахиад хөдөлсөн. Яг л “ээжээ битгий” гэж байгаа юм шиг. Тэр мөчийг би яг л одоо юм шиг тодоор санадаг. Тэр шатаар би алхаагүй ээ?
Миний хүүхэд, амьдралд ганц олдох хайраас минь үлдсэн бүх зүйл ө вч тэй төрсөн ч хамаагүй ээ бүх зүрх сэтгэлээрээ хайрлана.

Алдаа гаргасан хүн нь би байхад үр минь яагаад хариуцлагыг нь хүлээх ёстой гэж тийм шудрага бус зүйл байж болохгүй биз дээ. Хийсэн үйлдэлдээ эзэн болох ёстой, ямар ч хэцүү байсан энэ сонголтыг би хийж байгаа тиймээс би өөрөө үр дагаварыг нь өөрөө хариуцах ёстой.

Тэр өдрөөс хойш 3 сар гаруйн дараа, ур г ийн гаж иг тодорхойлох эхо гэдгээр анх удаа охиноо харж билээ. Тэр мөчид би ү хтл ээ у йл сан. 2 давхар давхраа нь, уртаа сормуус нь дэрвэлзээд л хичнээн хөөрхөн байсан гээч тэр мөчид шатаар алхаагүйдээ үнэхээр их баярласан.

Эмч хар цагаанаар охины минь анхны зургыг надад хэвлэж өгсөн, би тэр зургыг одоо ч байнга түрүйвчиндээ авч явдаг.

Харах бүрт охиноо анх харсан тэр мөчийг санадаг. Бурхны ивээлээр охин минь цоо эрүүл төрсөн… бүр хичнээн хөөрхөн гээч бөмбийсөн цагаан, томоо давхраатай, уртаа гэгч сормуустай, өтгөн тас хар үстэй, ядхад аавыгаа дуурайгаад аймар өндөр /хүмүүс ийм урт хүүхэд байдагаа гээд л инээгээд байж билээ./

Төрөх үедээ би тэр шатаар намайг алхуулаагүй хүч юу болхыг ухаарсаан. Тэр бол хайр… Нөхрийн минь надад өгсөн хайр, миний тэр хүнд өгсөн хайр бас охины минь бид 2-ыг гэх хайр. Хайр л намайг аварсан.

Охиныг минь аварсан. Биднийг аварсан. Надад аз жаргалыг өгсөн. Охин минь аавынхаа оронд намайг хайрлах гэж, бас надаар хайрлуулах гэж энэ хорвоод төрсөн. Хэрвээ би тэр үед зөв шийдвэр гаргаагүй бол одоо хайр гэдэг зүйлийн үнэ цэнийг мэдэхгүй байх байсан.

Магадгүй аз жаргал гэж юу болохыг ч ухаарахгүй байх байсан бизээ. Одоо миний хүсэл мөрөөдөл, миний аз жаргал, миний бүх зүйл бол МИНИЙ ОХИН.

Охиныхоо эрүүл саруул, сэргэлэн цовоо өсөж том болхыг харах бүртээ, орой гэртээ харихад охин минь ээжээ гээд үүдрүү гүйн ирж тэврэх бүрт нь, өглөө намайг баяртай гэж үнсээд үлдэхэд нь, ээжээ хайртай шүү гээд инээх бүрт нь, хэрэг тарьчихаад уучлаарай ээжээ гээд уруулаа унжуулаад томоо нүдэндээ ну л имс цийлэгнүүлэн зогсох нь хүртэл хайр мэдрүүлж надад аз жаргал гэж энэ л юм байна гэх бодлыг төрүүлдэг.

Тэгээд магадгүй надтай ижил биш шалтгаанаар ч байж болно зүгээр л яг дээрх шиг шатаар өгсөх гэж зогсоо хэн нэгэн байвал эргээд алхаарай. Дахиад нэг удаа бодоод үзээрэй гэж л хүсэх гэж энэ урт захиаг бичлээ.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү