Мэдээ

Н.Амаржин: Над шиг авъяастай хүнийг манай улс дэндүү ядуу амьдруулж байна

“Comedy lab”-ийн гишүүн ардын багш Н.Амаржин өөрийн сошиал хуудсандаа “Над шиг авьяастай хүнийг танай Монгол улс дэндүү ядуу амьдруулж байгаа шүү” хэмээн бичжээ.

Тэр өмнө жил АНУ-д гэр бүлийн хамт гацаж, Монголдоо ирж чадахгүй байсан бухимдлаа илэрхийлж байсан билээ. Амаржин 2012 онд АНУ-ын иргэншлээсээ татгалзан эх орондоо ирсэн шийдвэртээ харамсдаггүй хэмээн хэлж байсан удаатай. Гэсэн ч энэ удаад үнэхээр гаргасан шийдвэртээ харамссан бололтой.

Харь оронд сурч боловсроод эх орондоо ирж ихийг бүтээх хүсэл эрмэлзэлтэй залуучуудын мөрөөдлийг юу ч үгүй үгүй хийж байгаа Засгийн Газар, Төрийн өндөрлөгүүд үнэхээр харамсалтай. Олон олон болоьсон хүчин, ирээдүй болсон мундаг залуучууд чинь бүгд эх орноосоо дайжаад зугтаад байна.

Миний мэдэхийн монгол улсын мундаг эдийн засагчид, хуульчид гээд бүгд эхнээсээ Америк, Австрали гээд яваад өгсөн. Боловсон хүчнээ эх оронд нь улс эх орноо хөгжүүлэх хүсэл эрмэлзэлд нь тулгуурлан сайхан амьдруулах боломжоор хангаад өгөөч ээ.

Ингээд Н.Амаржингийн өмнөх жил бичиж байсан постыг бүрэн эхээр нь та бүхэнд хүргэе.

Энэ постыг бичих өдөр бүү ирээсэй гэж зөндөө л өөрийгөө барьлаа. Бичээд ч хэн ч хожихгүй. Гэхдээ дотроо байгаагаа ядаж гаргахгүй бол болохгүй нь ээ.

Нэг хүний төлөө өөрсдийгөө эрсдэлд оруулан байж тэмцдэг учраас АНУ энэ дэлхийн хамгийн хүчирхэг улс байх. Харин өөрсдийхөө хар амийг бодоод нэг муу вируснаас айгаад хаалгаа тас түгждэг аймхай иргэдтэй учраас Монгол улс өдийд ийм байдаг байх. Би маш их найз нөхдөө алдлаа. Эх оронгүйгээ мэдэрлээ. Дэндүү баян засгийн газраа өмөөрч “тааруу боломж бололцоо” ярьсан төлбөртэй бичээчидтэйг мэдлээ. 20 цаасаар саналаа худалдахаас долоондор шүү.

2012 онд АНУ-ын иргэншлээс татгалзаж эх орон гэж боддог байсан газартаа ирсэн шийдвэртээ харамсдаггүй ээ. Тэр шийдвэр нь надад 3 сайхан эрдэнэ заяасан юм. Эх орон гэж боддог байсан газрынхаа ирээдүй хойч үе, боловсрол, нийгмийн сайн сайханд чадахаараа хувь нэмэр оруулах гэж хичээсэн гэдгээ бардам хэлмээр байна.

2020 онд жинхэнэ бут авна, сургалтаа өргөжүүлж, 2 ч шинэ бизнес нээж, хүүхдийн асрамжийн газруудад өгдөг хандиваа ихэсгэж, өөрийн анхны том Special Show хийнэ гэж бодож байсныг яана. Гэхдээ одоо бүх юм дууссан. Ганц муу вирус биш Монголчууд ямар гэдгийг харуулсан нь илүү нүд нээлээ.

Миний хувьд ч ганц муу вирус давж чадахгүй ажил хийгээд яахавдээ гэж бодогдлоо. Олонд танигдах шаардлагатай ажил дараагийн цар тахал дээр ахиад л унахыг ойлгож авлаа. Багшлах сүүлийхээ өдрийг товлоход хоолой зангираад нэг л болж өгөхгүй байсан ч зориг гаргалаа. Удахгүй зарлах байх.

Комеди ч мөн адил. Зохиолын дуучид, бөхчүүд шиг ард түмэнд хайрлагддаг биш зөвхөн харьцуулагддаг, доромжлуулдаг байсан учраас тайзан дээр гарах сүүлийн өдрөө товлоход амархан байв. Аль болох нийгмийн болж бүтэхгүй зүйлсийг олонд хүргэх талаас нь хичээдэг байсан шүү.

Одоо угийн очоод элэг нэгт гэж бодож байсан Монголчууддаа нулимуулна. Бүгд намайг болон нялх үрсийг маань вирус гэж харна. (Тийм болоод л биднийг авбал 3 сая иргэн бла бла гэж ярьдаг биз). Төрийн мөнгө идсэн, бидний эзэмших ёстой орд газрыг хулгайлсан хулгайчидаа тахин шүтээд байдаг байж хэнд ч гай болоогүй, сонгуулиар өөрийгөө үнэлээгүй мань мэтийг яадгаа нэг тунгаана биз.

Бүхэл бүтэн 6 жил босгосон үр хүүхдээс ялгаагүй сургуулиа шинээр эхлэлтэй нь биш. Очоод үзэн ядалтаас өөр манай гэрт юу ч байхгүй. Цар тахлын сураг ч байхгүй байхад гараад явтал өөдөөс сонин сонин юм яриад Монгол хүмүүсийн мөн чанарыг таньж авлаа. Хэдэн хүний өмнөөс дуугарсан биш Монголчууд ямар хүмүүс гэдгийг нь мэдэж авсан учраас тэнд амьдрах сонирхол үгүй болж байна гэхэд болно.

Одоо юу ч хийсэн өмнөх оч ассан сэтгэл зүрх, эх орноо гэрэлтүүлнэ гэсэн итгэл үгүй болсон байх. Эцсийн цэгээ тавих гэж л очих байх. Сайхан цаг ирнэ, энэ бүх зүйл түр зуурийн гэдэг бодол л аюултай юм байна.

Хэт их comfort zone-доо ороод байсан надад ч хэрэгтэй career change байх. Олон нийтийн өмнө гарах ажил ахиж хийхгүй учраас хэнд ч хамаа байхав. Монгол улс минь намайг алдах нээх сонин биш л байх. Харин үр хүүхдүүдийг минь алдаж байгаа нь л том хохирол болно доо” гэжээ.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү