Мэдээ

“ОБУНА”-гийн огцруулсан бичлэг сайд Н.Учрал дэлгэсэн үү ?

“ОБУНА”-гийн бичлэг задрахад Н.Учрал нөлөөлөв үү…
“Обуна”-гийн төлөө талцсан өдрүүд өнгөрч байна. Шалтгаан нь ердөө энгийн. 2021 онд буюу түүнийг Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрыг даргалж байх үеийн бичлэгийн хэсгийг тасдаж, цацсан явдал.

Тодруулбал, олон улсын эрдэмтэдтэй ярилцах үеэрээ “ОХУ-д боловсрол эзэмшсэн ахмад насны хүмүүс хөгжилд саад болж байна” хэмээсэн нь асуудлын гол зангилаа болсон.

Б.Болор-Эрдэний хувьд 2014 онд Хандонг Глобал Их Сургууль, БНСУ, Бизнесийн удирдлагын магистр, 2017 онд Оксфордын Их Сургууль, Нийтийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан аж. Тиймдээ

ч Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Мянганы сорилтын сан, Тогтвортой хөгжлийн олон улсын институт, зөвлөхөөр ажиллаж байсан удаатай. Түүнчлэн ЗГХЭГ-ын Цахим хөгжлийн үндэсний хорооны дарга, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргын алба хашиж байв.

Улмаар Засгийн газрын 331 дүгээр тогтоолоор Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайдаар энэ онд томилогдсон байдаг.

Түүний нэг жилийн өмнөх бичлэг яагаад задарч, олны анхааралд өртөх болов? Тэрбээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгснөө цахим хуудаснаа мэдэгдэхдээ “Албан тушаалдаа хорогдоод үлдвэл бугширсан системийн нэг хэсэг болохоос өөр аргагүй. Ганц дайчин ганцаардахгүй биш ганцаарддаг гэдгийг мэдэрлээ. Тиймээс би дэд сайдын албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө хүргүүллээ.

Гэхдээ энэ бугширсан 30 жилийн системд бууж өгч байгаа юм биш шүү!!! Харин ч тэмцэнэ. Ингэхдээ илүү эрх чөлөөтэй, олон залуучуудтай хамт тэмцэнэ!” гэжээ.

Олон нийт харахдаа “НАМЗХ буюу одоогийн Социал Демократ Монголын Залуучуудын холбоог удирдах нь” гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, НАМЗХ-той салшгүй холбогддог Н.Учрал ЦХХХ-ны сайд билээ. Тэгэхээр Н.Учрал “Обуна”-г буулгаж, сэлгээ хийх нь үү” гэх асуудал өрнөөд буй юм.

Н.Учрал “Цахим шилжилтийг хэрэгжүүлэхэд төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа” зөвлөлдөх уулзалтын үеэр “Гадаадын том сургуулийг мөнгөө төлбөл төгсөнө. Мал ч байсан төгсөнө. Харин амьдрал дээр бууж чадах уу гэдэг чинь асуулт.

Америкт 10 жил болчихоод монгол хэлгүй, амьдрал мэдэхгүй, уламжлал ойлгохгүй, түүх, соёлоо хүндэтгэхгүй хэрнээ том том юм ярьдаг. Энэ хүмүүст бид “Үгүй” гэж хэлэх ёстой” хэмээсэн нь олны анхааралд өртөөд байна.

Эх сурвалж: Төр.мн

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү