Мэдээ

Одоохондоо салаад яахав хоёулаа яг 1 сар зөвхөн өөр өөрсдийнхөө төлөө амьдарч үзэх үү ханиа

Цаг хугацаа заримдаа зогсдог. Сайн байна уу. Миний амьдралыг аварсан групп, намайг өөрчилсөн ээжүүдийн сэтгэгдэл захиануудаа. Яг одоо алс хол Швед улсаас монголд байгаа хөөрхөн сахиусан тэнгэрүүдээр дүүрэн групптээ захиа бичиж байна.

2016 онд бяцхан үрээ тээж төрүүлээд 1 жил болж байхдаа нөхөрөөсөө салах өргөдөлөө бичээд сууж байжээ. Уй лах тусам нүд ха вдаж , хоолой сөөсөн би өргөдөлөө юунаас эхлэхээ мэдэхгүй гайхан сууж байсан.

Танилцсан цагаасаа үргэлж хамт байж нэг ангид хамтдаа сурцгааж , гэрлэх саналаа орц дүүрэн асаасан лаан дунд тавьж аз жаргалтай зөвшөөрөн ээж аавынхаа хажуу өрөөнөөс эхэлсэн миний амьдрал, хайр яг тэгэхэд төгсөж байсан юм.

Үргэлж намайг аз жаргалтай байлгана гэж амласан нөхөр маань дандаа оройтно, дандаа амлана , хайртай гэх үгс нь багасч ядарсан бухимдсан хүн л байх болсон байлаа.

Би нялх хүүхэдтэй зууралдаж өдрөөс өдөрт өнгө алдаж , таргалж жин нэмж найз нөхөдгүй болж эхэлсэн байсан. Сал ах шийдвэр гаргатлаа 1 жил гаран бодож шаналж эргэцүүлж явсаар би 2016 онд ингэж амьдарч яав ч болохгүй. Са лах ёстой юм байна. Бид үүрдийн хань биш байж. Амьдралаа алдаж дээ яахав ганц удаа гэж бодоод шийдвэрээ гаргасан. Нөхөртөө хэлэхэд гайхаж хүлээж авсан ч бас салахгүй гээгүйгээс нь харахад тэр ч бас хайр нь хөрч эхэлсэн байж . Бид хоёр салахаар болж ямарч хэрүүл маргаангүй хуулийн дагуу салахаар ярилцаад сүүлчийн болзоо хийж охиноо ээжид харуулаад гадуур гарлаа. Кино театрт байхдаа анх удаа ингэж бодсон . Энд суужаа хосууд бүгд эхнэр болов уу? эсвэл бид хоёр шиг бараг бүтэн жилд ганц кино үзэж яваа нь энэ бол уу ? Хамгийн сүүлд бид хоёр хэзээ ингэж явлаа даа, хэзээ нэгнийхээ гарыг атгах гэж догдолж зөөлхөн арьсанд нь хүрлээ дээ.

Үнэхээр мартагджээ. . . Гэртээ ирээд яагаад ч юм бодож үзэх ч байж уу, салах тухайгаа хойшлуулах уу ? гэж гайхан сууж байтал нөхөр маань ” Чи уурлахгүй гэвэл би нэг юм хэлэх үү ? гээд ингэж хэллээ. Салахад яараад яахав дээ. Хоёулаа жижигхэн шалтгаан асуудал давж гарахгүй унаж байвал яах уу ? Харин хоёулаа яаг 1 сар зөвхөн өөр өөрсдийнхөө төлөө амьдарч үзэх үү ханиа. Чи хийж үзэхийг хүсч байгаа бүхнэ хий би хийж амжуулаагүй бүхнээ амжуулья энэ хугацаанд хэн хэндээ ч гомдоллож , хардаж хэрүүл маргаан үүсгэхгүй ингэж үзэхүү . Энэ хугацаанд харин салах ёстой юу гэдгээ шийдье тэгэхүү гэж гуйснаар би зөвшөөрсөн юм. Яг маргааш нь нөхөр ээж аавынхаа гэрлүү явж би охиноо аав ээждээрээ үлдээгээд гэртээ ирэв. Одооноос 1 сар энэ гэр эл хуль ганцхан би л байна , би бараг л ганц бие бүсгүй гэж дотроо бодон хамгийн түрүүнд юу хийхээ бодож олох санаатай интернэт ухлаа.

Тэгээд энэ группт хүсэлт явуулж нэгдлээ. Эхний шөнөө бүх захиаг нь уншаад дуусгаж байлаа. Тэр үед одоонийх шиг ийм их захиатай байгаагүй байх. Захиа уншиж дуусгаад хамгийн түрүүнд шөнийн 2 цагт хог новшоо ухаж тэмдэглэийн дэвтэрээ олж гаргаж байлаа. Шууд л өөртөө зорилго олж бичиж эхэлсэн.

Бичих тусам өнгөрсөн амьдралаа алган дээрээ тавьсан мэт харж чадаж байлаа. Би зүгээр л гэрийн эзэгтэй , уйтгартай орлогогүй ээж байхыг сонгоод удчихжээ. Жиндээ ч санаа зовохгүй тавширч орхисноо олж харсан. Нөхөр маань ганцаараа ажил хийж , ганцаараа лизингээ төлж дуусгах хүртлээ хичнээн их завгүй , стресстэй хүргэх гэж болгох гэж өөрөө ямар их бухимдаж байсныг нь хамт байхгүй 2 хонохдоо олж мэдэж багач гэсэн гадарлаж эхэлсэн.

За ер нь л би хоёр амьдралдаа update хийх болсоныг ойлгосон л доо. Би найз нөхөдгүй болсон учраас нөхөртөө маш их ачаа үүрүүлж бухимдаж хүлээж их зүйл хүлээдэг байсан юм байна лээ. За ямартайч би жингээ хасахаар шийдэж ганцаараа байх 30 хоногоо өөртөө ашигтайгаар өнгөрөөхөөр болсон юм.

Өмнө нь зөндөө уншиж сонсож байсан ч нэг ч хэрэгжүүлж байгаагүй зүйлсээ цуглуулж нэгтгэж өөрөө жороо зохиосон . Би эдгээр зүйлийг хэрэглээнээсээ хасаж ходоодондоо оруулахгүй гэж шийдлээ. Ганцаараа байхад дэглэм барьхад давуу тал болсон байх. Бүх төрлийн гурил, цагаан будаа, төмс , лууван, манжин , улаан манжин , хиам , лаазалсан амттангууд, чихэр, наран цэцгийн тос, давс, бүх цаасан ууттай амтлагчууд . Эд нарыг хориод нэг их хэцүү байгаагүй ээ. Харин тосгүй хоол хийх л хэцүү яаж болгох аргалахаа мэдэхгүй ганцаараа хэсэг хэцүүдсэн.

Тэгээд л өдөржин тараг , ус уунгаа, байцаа, брокли, авакодо, зөвхөн үхрийн мах , тахианы мах идэж нэг их хоол идэхгүй сэтгэл санаа тогтворгүй байсан болохоор өлсөх мэдрэмж багатай байсан ч байх 14 хоногт 8кг хассан . Шоколад д үнэхээр дуртай учир оройдоо заавал хар шоколад идэж байсан. Охин дээрээ орой нь очиж хэсэг тоголж байгаад ирээд өөрийнхөө хувцас , хэрэглэдэг зүйлсээ шүүж ялгаж хаяж цэвэрлэж надад дахин хэрэг болохгүй маш их юм хаясан . Энэ хугацаанд нөхөртэйгээ зүгээр л чатаар харилцаж , юу хийж байгаагаа бичин харин нарийн нандин амьдрал мөнгө төгрөг сүртэй зүйл бид хоёр нэг ч бичилцээгүй.

Нөхөр бас л ажлаа амжуулж хойшоо санаа зовох зүйлгүй илүү тайван ажиллаж охин дээрээ оройдоо очоод л.

Хүмүүс харахад ийм гэр бүл гэж юу байсын. Ингэж харилцаа сайжирна гэж юу байсын гэж бодмоор.

Гэхдээ 30 хоногт бүхнийг эргэцүүлж бодоход , өөрийгөө шинэчилхэд, алдсан цаг хугацаагаа нөхөхөд, бух имдал го мдлоо тайлахад хангалттай хугацаа байсан. Бид хоёр дахин хамт байж эхлээд л гурвуулаа байхгүй бол бид тус тусдаа хэнч биш юм бна, хамтдаа байж нэгнийхээ чадахгүй мэдэхгүйд дэм болохгүй бол бид сул дорой юм бна гэж мэдэрсэн . Хамгийн гол нь хайр маань хөрөөгүй , зүгээр арчиж тордож зүлгээгүй гялалзхаа байсан байсныг мэдэрсэн . Бас өөрсөндөө ганц бие амьдралын 30 хоног бэлэглэж сэргэлт ухаарал авсандаа туйлын их баярладаг.

Одоо болтол дэглэм хэвээрээ байгаа шүү нэмж хэлэхэд. Давс , тос , гурил миний хэрэглээнээс гараад 3 жил гаран болжээ. Шоколад байсаар байгааа хэхэ. Жин мөнхийн 50кг нэмэгдээд хэмнэл алдагдахад 53кг хүрдэг.

Орлогогүй ээж орлоготой болж эх орондоо очоод гоё зүйл эхлүүлмээр том мөрөөдөлтэй болсон.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү