Мэдээ

“Озон” эмчилгээ хийлгэсэн ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙ нас баржээ

Өнгөрөгч есдүгээр сард хувийн эмнэлэгт “Озон”-ы эмчилгээ хийлгэсэн жирэмсэн эмэгтэй амь насаа алдсан хэрэг гарсан байна.

Тодруулбал, Баянгол дүргийн нутаг дэвсгэрт байрлах … нэр бүхий хувийн эмнэлэгт 27 настай, долоон сартай жирэмсэн эмэгтэй эмчилгээ хийлгэж байгаад амь насаа алджээ.

Талийгаачид “Озон” эмчилгээ хийж дуусмагц ургийн хамт амьсгал хураасан байна. Эх сурвалжийн мэдээллээр, жирэмсэн эхийн гэдэс хэмжээнээсээ хэт томорсон байсан гэх бөгөөд яаралтай түргэн тусламжийн эмч нар ирэх үед гэдсэн дэх хий нь гарч дуусаагүй байсан ажээ.

“Озон” эмчилгээг дэлхийн улс орнуудад хэрэглэхийг хуулиар хориглосон байдаг аж. Харин манай улсад дээрх эмчилгээг 2018 оноос хойш туршилтаар хийж эхэлсэн бөгөөд Эрүүл мэндийн яамнаас энэ эмчилгээний тухайд ямар нэг заавар, удирдамж, стандарт батлаагүй байдаг. Өөрөөр хэлбэл, хувийн эмнэлгүүд дур мэдэн дээрх эмчилгээг хийдэг.

Ковид-19-ын нөлөөллөөс үүдэж өвдсөн хүмүүсийн цус өтгөрсөн байдаг учраас “Озон” эмчилгээг хийлгэж, цусаа шингэрүүлэх шаардлагатай гэдэг мэдээллийг иргэдэд өгч, ийнхүү хууль бус үйлчилгээ үзүүлдэг байна.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү