Мэдээ

Олзны үүд нээдэг “ЗООС ХАД” гэнэ харсан даруйдаа ШЭЙРЛЭЭД уншаарай

Олзны үүд нээдэг “ЗООС ХАД” гэнэ харсан даруйдаа ШЭЙРЛЭЭД хурайлаарай

ЗООС ХАД – ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ, ЧАНДМАНЬ СУМ


Чандманийн бахархал бол Чандмань хайрхан уул. Оройд нь чонын арьс тэлж хадсан байдаг. Мөн Жанжин ноёны их бунхан, Аранжинжамбын төвөд үсэгт хэрэм, хачин сонин тогтоц бүхий “Есөн зоос” хад. 2м орчим диаметртэй 9ш хад бий. Байгалийн ховор бүтээлд тооцогдох тус хад нь хүн өргөж дийлэхгүй, техникээр хийж байрлуулах боломжгүй, уулын эгц энгэрт байрладаг зэргээрээ хүмүүсийн сонирхлыг ихээр татдаг байна.


Монголчууд эртнээс 9-ын тоог бэлэгдэлтэй хэмээн бэлэгшээдэг. Энэ далимд 9-ын тооны бэлэгдэлийг мөн сийрүүлье.
Есийн тооны бэлгэдэл


Даяар Монголын есийн тооны бэлгэдэл нэн эртний үүсгэлтэй. Бөөгийн ёсонд огторгуйд ерөн есөн тэнгэр байна гэдэг. Ес барих (их тахил өргөх ёсонд зэхэж ёс хоногийн турш хийх бөө мөргөлийн зан үйл)
Хүннү улсын ерөн есөн том овог, ерөн есөн алд цагаан хадаг, есөн үедээ цус ойртохыг нэн цээрлэх (ясан төрөлд хуланц, элэнц, өвөг, эцэг бие (би), хүү, ач, жич, гуч)


Есөн сүв (дов тойрсон долоон сүв, хүний хамрыг тойрсон доошоо харсан хоёр сүв)
Есөн ес наян нэгэн уньт Монгол гэр


Есөн мэнгэ (хүний амин хэмнэлийн есөн жилийн давтамж)


Монголчуудын есөн нүхт цацал, есөн гариг (Адъяа, Сумъяа, Ангараг, Буд, Бархасбадь, Сугар, Санчир, Раах, Жидүн)
Есөн булгийн дор одохуй (бичгийн үе, сүүдэр халихыг ийн хэлмүй)
Хүйтний ес, (Өвлийн туйл нар буцах өдрөөс хойшхи наян нэг хоног. Балчир гурван ес, идэр гурван ес, хөгшин гурван ес гэж хуваадаг)
Төрийн ёслолын есөн цагаан бэлэг (найман цагаан морь булган молцогтой, нэг цагаан тэмээ)
Есөн эрдэнэ (алт, мөнгө, шүр, сувд, оюу, номин, лавай, зэс, болд)
Есөн идээ (хүргэн хөвүүн есөн зүйлийн тахилын идээг бэлэг болгон эсгий дээр тавиад хүүхний гэрт очвог) гэх мэтчилэн олон зүйл байдаг билээ билээ.

Related Articles

Back to top button

LIKE Дарж үзнэ үү